Мөсөөр арьсаа арчих нь ямар ач тустай вэ?

1

Арьсыг хөлдөөх арчилгаа нь арьсны чанарыг сайжруулахад ашигладаг орчин үеийн түгээмэл арга болжээ. Энэ аргыг мэргэжлийн олон гоо сайхны газрууд ашиглаж байгаа бөгөөд үнэхээр үр дүнтэй байгаа нь тодорхой.

Арьсыг хөлдөөснөөр:

  • Нүүрний арьсыг сэргээх
  • Үрчлээ гарахаас хамгаалах
  • Батга, цэгтэй тэмцэх
  • Цусны эргэлтийг сайжруулж, эрүүл нүүрний арьстай болно

Өглөө болон оройн арчилгааг танилцуулж байна

Илүү толигор арьс

Нүүрний арьсны илүүдэл тос, тоос зэрэг нь нүхийг илүү томсгодог. Мөс нь арьсыг чангалж томорсон нүхийг агшаах үйлчилгээ үзүүлнэ. Үүнээс гадна нүхэнд орсон тоос, тосыг гаргадаг ажээ. Ингээд нүүрний арьс илүү толигор, эрүүл болдог байна.

 

Нүүрний будаг

Нүүрээ будахаас өмнө мөс ашиглаарай. Таны арьсны нүхийг агшаах тул нүүрний будаг илүү гоёмсог харагдана.

 

Цусны эргэлт сайжруулна

Мөсөөр арчсанаар судасны хана агшиж нүүрний гадна давхаргад цусан хангамж бага очно. Өөрөөр хэлбэл нүүрний арьс үрэвсэх, хавагнах зэрэг үзэгдэл эрс багасах ажээ.

 

Нүдний хаван буулгана

Мөс нь нүдний доорх уутыг арилгаж хаван бууруулах үйлчилгээ үзүүлнэ.

 

Үрчлээ

Үрчлээний анхны шинж тэмдгийг багасгаж, шинэ үрчлээ гарах явцыг саармагжуулна.

 

Цэгийг хянах

Мөсөөр арчсанаар үрэвслийг тайвшруулах, улайлалт, хаванг багасгах тул батга гарахаас урьдчилан сэргийлнэ.

 

Заавар:

Нэгдүгээрт, нүүрээ сайтар цэвэрлэнэ. Нэг, хоёр дөрвөлжин мөсийг марлинд эсвэл зөөлөн даавуунд боогоод нүүрээ арчина. Нүүрнийхээ хэсэг болгон дээр 1-2 минут тойрог байдлаар иллэг хийнэ. Эрүүнээс шанаа цаашлаад дух, хамар гэсэн чиглэлд мөсөөр арчина. Ялангуяа хамрын доод хэсгийг сайтар арчаарай. Мөсөөр арчсаны дараа чийгшүүлэгч тонер түрхэнэ.

 

Тусламж:

Мөсөө даавуунд ороогоогүй бол бээлий өмсөөрэй, та гараараа мөсийг удаан барьж чадахгүй.

Хэрвээ нүүрэндээ шууд мөс тавьж чадахгүй байгаа бол цэвэр даавуунд мөсөө орооно.

Та мөсний арчилгаа хийхээр шийдсэн бол шууд хөлдөөгчнөөс гаргасан мөс ашиглахгүй байхыг зөвлөж байна. Энэ нь нүүрний хялгасан судсыг гэмтээх аюултай. Хэрвээ таны нүүрний хялгасан судас хагарсан, гэмтсэн байгаа бол мөс хэрэглэхийг хориглоно.

Мөсөөр нүүрээ 15 минутаас ихгүй хугацаанд арчина.

Илүү үр дүнд хүрэхийг хүсэж байгаа бол мөсөө хөлдөөхдөө нимбэг, сарнай, ногоон цай, өргөст хэмх зэргийг ашиглаж болно.

27
ГоёГоё
12
ХөөрхөнХөөрхөн
11
БахархмаарБахархмаар
11
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *