Долоо хоног гаран хугацааны өмнө сураггүй алга болсон нисэх онгоцыг олох өргөн хэмжээний хайгуулын ажил 25 орны хамтарсан байдлаар явагдаж байгаа гэж Малайзын албаны эх сурвалж мэдээлжээ. Эрлийн ажил Төв Азиас Энэтхэгийн далайн өмнөд хэсэг хүртэл том хэмжээний газарт үргэлжилж байгаа аж. Малайзын зам тээврийн сайдын хэлснээр илүү хүнд, төвөгтэй байдалд хийх цогц хэмжээний эрлийн ажил аль хэдийнээ эхэлсэн байна. Хайгуулчид 239 хүнтэй МН370 нислэгийг олох ажилд тус болох аль ч орны радар болон хиймэл дагуулын мэдээллийг олж авахыг эрмэлзэж байгаа ажээ.




Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу



