Microsoft-ын судлаач “Facebook-ын эрин бол таамаглашгүй” гэж хэлжээ

0

Microsoft-ын судлаач Microsoft-ын судлаач Danah Boyd өсвөр үеийнхэн болоод олон нийтийн сүлжээ рүү чиглэсэн “It’s Complicated,” нэртэй ном гаргажээ. The Verge сайтын сэтгүүлч Ellis Hamburger-тэй хийсэн ярилцлагандаа энэ сэдвийг хөндөж, Facebook дээр сонирхолтой сэтгэгдэл үлдээсэн энэ судлаач товчхондоо “Бид амьдрал дээр юм бүхний төлөө нэг газарт хэвийн байдлаар цуглардаггүй байснаас Facebook-ын амжилт ер бусын байсан.” гэж хэлсэн байна.

Тэрээр Facebook-ыг унтарч үгүй болж байгаа гэж боддоггүй ч хүмүүс үүнд шунан дурлах нь үгүй болж байгаа гэж боддог аж. Мөн Boyd “Facebook-ын эрин бол таамаглашгүй. Хүн бүрийн санаа нэг газар руу чиглэж байгаа нь хачин хэрэг шүү дээ. Хүн бүр нийгмийн адил давхарга бүхий түүхийн нэг хэсгийг аваад үзье л дээ. Тэнд задрал илүү байдаг.” гэж хэлж байна. Энэ нь л өсвөр үеийнхэн олон арван апликейшн хэрэглэж байгаагийн шалтгаан гэнэ. Boyd-ын ярилцсан нэгэн охин мэдээ унших гэж Twitter-ийг, найзууддаа зургаа хуваалцахын тулд Instagram-ыг, сонирхолтой төслүүдийг хуваалцахын тулд Tumblr-ыг сонгодог гэдгээ хэлжээ. “Facebook-ын эринд чи нэгэн зэрэг бүх хүмүүстэй тэнцвэртэй байдлаар харилцаж болно. Хүн сэтгэл санааныхаа байдлаас хамаарч, юу харж, үзэж, сонирхохоо сонгодог. Энэ бол Facebook харилцан адилгүй орчныг бүрдүүлэхийн тулд Instagram, WhatsApp зэргийг худалдаж авч эхэлж байгаагийн шалтгаан юм.” гэж хэлсэн Boyd дараах анхааруулгыг өгчээ. “Хүмүүс Facebook-ыг орхихгүй байна. Гэхдээ цаашид магадгүй Facebook-ыг хүмүүс сонирхохоо болино.” гэж хэлэхдээ тэрээр Facebook-ыг захиатай харьцуулсан байна. Boyd “Би хүмүүсийг Facebook-ыг орхиж байна гэж боддоггүй. Facebook-ыг орхиж байгаа нь тэнд зүрхэнд хүрэх эсвэл хүсэл сонирхлын төвд хүрэх зүйлээ хийхгүй байна гэсэн үг. Би бол чамд захиа ирлээ гэдэг үед өссөн, тэр нь ч үнэхээр гайхалтай байдаг байлаа. Захианы тухайд бид хичээлээ тараад ямар захиа ирсэн бол гэж гэр рүүгээ яардаг байлаа, үнэхээр гайхалтай. Энэ яг л диваажингаас илгээсэн бяцхан бэлэг шиг санагддаг байсан. Миний цахилгаан шуудантай холбогдсон харилцаа өнөөгийнхтэй адилгүй. Facebook болон түүний өсөлт хөгжилт нь хичнээн дургүй байсан ч хэрэглээ болж байгаа ч үнэн хэрэгтээ энэ нь уран сайхны зохиомжит орчин болж байгаа нь үнэхээр хачирхалтай. Харин хүсэл сонирхлын орчин биш. Хүн бүртэй харилцахыг хүссэн үед, хэн нэгний утасны дугаар чамд байхгүй үед тэр хүнтэй харилцах үед, илүү ёсорхуу байдалтайгаар хэн нэгэнтэй холбогдох хэрэгтэй болсон үед л Facebook үнэ цэнэтэй байгаа юм.” гэсэн харьцуулалтыг гаргажээ.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Antagonist

    2014/03/18 at 20:00

    Fb-г хаавал таарна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *