Эверестийн оргилд хөл тавьсан хамгийн өндөр настай хүн

0

Эверестийн оргилд хөл тавьсан хамгийн өндөр настай хүнЯпоны уулчин Юичиро Миура Дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд хөл тавьсан манай гаригийн хамгийн өндөр настай хүн болжээ. Юичиро Миура нь 80 настай бөгөөд урьд нь 70 болон 75 настайдаа Эверестэд авирч байсан байна. Харин тэрбээр хамгийн сүүлд өнгөрөгч 5-р сарын 23-ны өдөр, орон нутгийн цагаар өглөөний 9:05 минутанд Эверестийн оргилд гарснаар 8848 метрийн өндөртэй Эверест ууланд гарсан хамгийн өндөр настай хүн болжээ. Тэрбээр Гималайн цаст уулсын хамгийн өндөр оргил өөд авирахдаа баг уулчдыг удирдан явсан ба түүний хамт Миурагийн хүү хамт явсан байна.


Японы уулчин Юичиро Миура
80 настай Юичиро Миура

Эверестийн оргилд гарсан хамгийн өндөр настай хүн

Хэвлэлийн бага хурлын өмнө зураг авахуулж байна.

80 настай Японы уулчин Юичиро Миура, баруун талд нь түүний хүү

80 настай ахмад уулчнаар удирдуулсан баг тамирчид оргил өөд дөхөж байна.

8000 метрийн өндөрт орших Өмнөд хөтөл кэмпд суши идэж байна.

Кемпд амарч байна.

2013 оны 5-р сарын 23-ны пүрэв гаригт Эверест уулын оргил дээр зогсож байгаа Юичиро Миура болон бусад уулчид

80 настай уулчин Юичиро Миурагийн эхнэр Томоко Миура, түүний охин Емири Миура нар

5300 метр өндөрт байрлах кемпийг орхиж байна.

Кемп хүрэх замдаа амарч байна.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *