
1889 оны 4-р сарын 20-нд Австри улсад төрсөн Германы улс төрч, Германы Нацист намын удирдагч Адольф Гитлер нь хүн төрөлхтний түүхэнд өөрийн нэрийг маш тодоор үлдээж чадсан хүн. Хамгийн олон хүний амь насыг авч одсон Дэлхийн хоёрдугаар дайны галыг асаасан энэ эрхмийн нэр айдас хүйдэс, үндсэрхэг үзэл, нацизмын билэгдэл байсаар ирсэн бөгөөд түүний удирдсан зэвсэгт хүчин дайны үеэр олон харгислал үйлдсэний дотор 6 сая еврейг аймаглан устгахыг голлон анхаарч, 17 сая энгийн иргэнийг системчлэн хороосон билээ. Хүн төрөлхтний түүхийн бараан хуудсуудыг өөрийн түүх, үйл хэргээр нэмсэн Гитлерийн бага залуу нас хийгээд идэр насны гэрэл зургуудыг үзэгч та бүхэнд толилуулж байна.




































