Яагаад одоог хүртэл ганц бие байгааг чинь илтгэх 12 шалтгаан

2

Бүх зүйл болж бүтээд байхад би яагаад одоог хүртэл ганц бие байгаа юм бол оо гэх асуултыг та өдөрт өөрөөсөө өчнөөн олон удаа асууж байгаа байх. Та яагаад ганц бие байгаа шалтгаанаа мэдэхийг хүсдэг л биз дээ? Үгүй гэж үү? Таны найзууд таныг удахгүй хостой болно, сайхан зүйл амьдралд тань тохиолдоно гэж хэлдэг ч та одоог хүртэл ганц бие хэвээрээ л байсаар… Сонирхуулж хэлэхэд эмэгтэй хүн бүрийн толгойд “Би сайхан эмэгтэй шүү дээ. Яагаад эрчүүд үүнийг олж харахгүй байна вэ?” гэх бодол эргэлдэж байдаг гэнэ.

Ингээд яагаад одоог хүртэл ганц бие байгаагаа гайхаж, тээнэгэлзэж байгаа хүмүүст хариултыг нь хэлж өгье. Анхааралтай уншаарай.

 

1. Та өөртөө хэтэрхий итгэлтэй

Энэ бол үнэн. Ихэнх ухаалаг эрчүүд өөртөө хэтэрхий итгэлтэй эмэгтэйг өөрийн болгох гэж хөдөлж эхлэхдээ зөв буруу болохыг заавал хоёр дахь удаагаа тунгааж боддог байна.

 

2. Асуудалтай нүүр тулгарахаас зайлсхийдэг

Яагаад ганц бие байгаа шалтгаануудын нэг. Таныг таалсан нэгэнд та нүүр өгөхгүй. Таны таалж буй хүн танд нүүр өгөхгүй. Ингэж явсаар жинхэнэ хайр гэж юу байдгийг ч ойлгохоо болино.

 

3. Та бэлэн биш

Бэлэн биш байгаа учраас л та ганц бие байсаар байгаа гэж өөртөө хэлэхэд төдийлөн буруудахгүй.

 

4. Цаг зав муутай

Та хүмүүстэй уулзах, аялах, төсөл хэрэгжүүлэх болон өмнөө тавьсан зорилгуудаа биелүүлэх гээд маш завгүй амьдралын хэв маягтай бол хостой болох амар биш байх болов уу.

 

5. Залуус эхлэл хэсэгт ямар байсан шигээ байдаггүй

Одоо цагт үерхэл, хайр дурлалыг ач холбогдол өгч хүлээж авдаг хүмүүс олширсон. Хэн нэгэнтэй үерхэж, хайрлаж дурлалцах сайхан ч, амлалтандаа хүрэхгүй байна гэдэг хэцүү зүйл билээ.

 

6. Танд эр хүн хэрэггүй

Танд магадгүй заримдаа хэн нэгэнтэй хамт байх сайхан санагддаг ч, та ганцаараа байхыг бүхнээс илүүд үздэг төрлийн хүн байж болно. Та хань болох хүнээ хайхын оронд амьдралдаа цаг заваа зарцуулж байх хэрэгтэй гэж боддог.

 

7. Та өөрийгөө эхэнд тавьдаг

Өөрийгөө үргэлж эхэнд тавьдаг хүн өөр хүнтэй уусч, нэг хүн болно гэдэг хэцүү зүйл. Та ганцаараа байхдаа зөвхөн өөрийгөө бодож болох ч, нэгэнт хостойгоо учирсан бол бие биедээ уусч, заавал ч үгүй нэг цул болох л хэрэгтэй болно.

 

8. Өөрийг тань ямар гайхалтай эмэгтэй вэ гэж хэлдэг хүнийг хүлээх

Та гайхалтай, сэтгэл татам байж болно. Гэвч өөрийгөө дөвийлгөж, зөвхөн өөрийг тань гоё сайхан үгээр хэлдэг хүнийг хүлээх хэрэггүй. Үүнийг зөвхөн өөрөө л мэдэж байхад хангалттай.

 

9. Та ганц бие амьдралдаа хайртай

Таны амьдрал ганцаараа байхдаа илүү болж бүтэж байвал, та хажуудаа заавал хүн байлгахыг хүсэхгүй байж болно. Та магадгүй найз залуутай болохыг хүсч болох хэдий ч үр дүнд нь таны бүтээсэн бүхэн салхинд хийсчих вий гэж эмээдэг. Өөрчлөлт муугаасаа илүү сайн зүйл авчирна. Гэхдээ хянуур хандах нь буруу зүйл биш.

10. Та үнэхээр сайн найзуудтай учир хосын хэрэг байхгүй

Та магадгүй хэнээр ч сольшгүй сайхан найзуудтай бол найз залуу/охинтой болох гэж яарахгүй л болов уу. Хостой болох сайхан ч сайн найзуудтай байна гэдэг түүнээс дутахгүй аз жаргал билээ.

 

11. Танд зав байхгүй

Танд өдрийн хоолоо ч тухтай идэж суух цаг зав байхгүй учир хүнтэй уулзах цаг бүр ч олдохгүй. Үүнээс болж хостой болж чадахгүй байвал гайхах хэрэг ердөөсөө ч байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

12. Карьераа эхэнд тавьдаг

Өнөөдөр эмэгтэйчүүд хайр дурлал биш карьераа нэгдүгээрт тавих хандлагатай болсон нь нууц биш юм. Та хийж буй зүйлдээ чин сэтгэлээсээ дуртай бөгөөд үүгээрээ бахархдаг бол үргэлжлүүлэн оргилд нь гартал хийсээр байхыг эрхэмлэнэ гэсэн үг.

21
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *