Одон орон судлал гэрэл зургийн хальснаа – 2018 оны шилдгийн шилдэг 10 гэрэл зургийг танилцуулж байна

0

Оны шилдэг одон орон судлалын гэрэл зурагчин шалгаруулах тэмцээн Грийнвич дэх Одон орон судлалын газраас зохион байгуулагдаж, 2018 оны тэмцээний шилдэг зургуудыг танилцууллаа. Эдгээр зургууд гариг ертөнц болон одон орон судлалтай холбоотой бөгөөд таны мэлмийг баясгах болно.

Энэ жилийн тэмцээнд 91 орны мэргэжлийн гэрэл зурагчид оролцож, 4200 зураг тэмцээний шалгаруулалтанд өрсөлджээ. Ингээд эцсийн шатанд үлдсэн гэрэл зургуудыг хүргэж байна:

Нарны толбоны дунд харагдах Олон улсын Сансрын Зогсоол /ISS/ – Дани Кашете

 

Флорида дахь Аянга цахилгаантай бороон дээгүүрх Сүүн Зам – Тианюан Шиао

 

Өвөл эхэлж байх үетэй зэрэгцэн Монтанагийн хойд зүгт орших Роки уул дахь ногоон арц мод тэнгэрт мурилзсан оддоор дүүрэх агшин – Жэйк Мошер

 

Тре Чимэ дэх Доломитесийн дээгүүр харагдах сүүн замыг 8 панарома зургаар авчээ – Карлос Ф.Туриензо

 

Андромеда гариг ертөнцийн зургийг авахын тулд 200 мм толь болон 3 шигтгээг ашиглажээ – Петер Фелтоти

 

Шинэ Зеланд дахь Христийн сүмтэй ойролцоох өмнөд зүгт үүрийн туяа ингэж харагддаг – Пол Уилсон

 

Тасман дахь гэрэлт цамхагийн дээгүүр Сүүн Зам тодрон харагдаж байна – Жэймс Стоун

 

Нарны хиртэлтийн HDR зураг авахын тулд 2s-1/2000s бүхий хэмжээтэй газар байрлалаа – Петер Уард

 

Бэдлэндийн Үндэсний Паркад Сүүн Замын өмнө зогсов. 6 удаа зураг авсны гурав нь тэнгэр, үлдсэн нь өмнө талын зураг байв – Жинпен Лиу

 

Нелсонтой ойролцоо орших Шинэ Зеландын Кэйбль тохойгоос Сүүн Зам сайхан харагдаж байна – Марк Жий

Тэмцээний ялагчид 9 төрөлд өрсөлдөж, 2 тусгай шагналын эзэд 10/23-ны мягмар гаригт Үндэсний Маритимийн музейд тодрох юм. Тэмцээнд оролцогсод мөн уг музейд үзэсгэлэнгээ гаргах ажээ. Мөн тэмцээний ялагчдын бүтээлүүд албан ёсны номонд хэвлэгдэн гарах бөгөөд 10/24-ний өдрөөс эхлэн худалдаалагдах юм байна.

11
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *