Хэт хөлрөлт буюу гипергидроз

0

Хэт хөлрөлт буюу гипергидрозХөлрөлт нь хүний биеийг хэт халахаас сэргийлж байдаг. Гэвч халуун, хүйтэн гэж ялгалгүйгээр хэт хөлрөх нь олон хүний бие махбодийн болон сэтгэл санааны хувьд хvнд байдалд оруулж байдаг. Хэт хөлрөлтийг анагаах ухаанд гипергидроз гэнэ.

Төрөл зүйл
 
Хэт хөлрөлт нь бүх биеийг хамарсан, эсвэл хэсэг газрын гэсэн хоёр янз байдаг.
Бvх биеийг хамарсан хэт хөлрөлт нь маш олон хүнд эмгэгийн үр дагавар байж болзошгүй тул тун анхааралтай хандаж, эмчид яаралтай хандаж үзүүлэх хэрэгтэй.
Хэсэгчилсэн хэт хөлрөлт нь дотоод шүүрэл, мэдрэлийн систем, зүрх судасны систем зэрэгтэй холбоотой байж болзошгүй тул мөн л эмчид үзүүлэх хэрэгтэй.
Эмчилгээ
 
Дээр өгүүлсэнчлэн хэт хөлрөлттэй болсон үед юуны өмнө эмчид үзүүлэн ямар нэг өвчин эмгэг байгаа эсэхийг магадлан тогтоох шаардлагатай. Үзлэг, оношлогооны явцад хэт хөлрөлт үүсгэж болох ямар нэг өвчин эмгэг илэрвэл тэдгээрийн эсрэг эмчилгээ хийнэ.
Харин ямар нэг өвчин эмгэг илрээгүй бол хэт хөлрөлтийн эсрэг эмчилгээг хийнэ. Хэт хөлрөлт буюу гипергидрозыг мэс заслын бус ба мэслийн гэсэн хоёр аргаар эмчилдэг.
Эхлээд цайртай тос, тальк, хөлрөлтийг багасгадаг түрхлэг г.м. мэс заслын бус аргаар эмчилж үздэг /зөвхөн эмчийн заалтын дагуу/.
Хэт хөлрөлт нь сэтгэлийн хөөрөлтэй холбоотой байдаг бол валериан ханды г.м. тайвшруулах үйлчилгээтэй ханд, бэлдмэлүүдийг хэрэглэж болно.
Эдгээр аргууд тус болоогүй үед зүү эмчилгээ, физик эмчилгээ, Ботокс эмийн эмчилгээг хэрэглэдэг.
Физик эмчилгээний үед Дрионик болон түүнтэй төстэй багажийг хэрэглэдэг. Ингэхэд усанд тархсан цахилгаан гүйдлийн тусламжтайгаар хөлсний булчирхайн үйл ажиллагааг бууруулснаар хөлрөлт багасна. Үр дүн нь 4-6 долоо хоног хадгалагддаг.
Ботокс эмийн эмчилгээний үед тус бэлдмэлийг тариураар арьсан доогуур тарьдаг /зөвхөн эмчийн заалтын дагуу, эмчийн хяналтан дор/. Үр дүнд нь арьсан дотуур явж байгаа мэдрэлийн болон булчингийн эдэд хориг үүсч хөлсний булчирхай нь ажиллахгүй болдог. Ийм эмчилгээний үр дүн нь 6-9 сар хадгалагддаг.
Мэс заслын эмчилгээнд нь симпатэктоми, эндоскоп симпатэктоми, суганы хонхорхойн липосакци, кюретаж орно.
Симпатэктоми нь мэдрэлийн авах гэсэн утгатай ч үнэндээ бол мэдрэлийг авалгүйгээр шахаж дардаг. Симпатик мэдрэлийн системийн гол судал нь нугасны дагуу явдаг бөгөөд цээжний орчимд гар руу чиглэн салбарладаг /алга хэт хөлрөмтгий үед/ . Хэрэв энэ салбарласан дээр нь хаалт тавьбал хөлс гарах тушаал өгч байгаа мэдрэлийн импульс нь хөлсний булчирхайд хүрэхгүй болж, хөлрөхгүй болно.
Гэхдээ зарим тохиолдолд ингэж мэс засал хийлгэсний дараа бие махбодид өөрчлөлт гарч нөхөх хэт хөлрөлт гээч үүсдэг. Өөрөөр хэлбэл алга хөлрөхгүй болсны дараа хүний бие нь нуруу, гэдэс, эсвэл хөлийн хөлрөлтийг нэмэгдүүлэх замаар ялгарах хөлсний хэмжээг нөхдөг. Ийм нөхөх хэт хөлрөлт үүсвэл мэдрэлийн дарсан хаалтыг 3 сарын дотор авах юм бол мэдрэлийн эсийн үйл ажиллагаа эргэн сэргэдэг. Харин гурван сараас хэтэрвэл мэдрэлийн эсийн үйл ажиллагаа сэргэхгүй. Иймд мэс ажилбар хийлгэх эсэх талаар мэргэжлийн эмчтэй сайн ярилцаж бодох хэрэгтэй.
 
Тавхай хэт хөлрөмтгий үед симпатэктоми хийдэг ч хөл рүү чигэлсэн мэдрэл нь бэлгийн системтэй холбогдсон байдаг болохоор хагалгааны дараа хөл хөлрөхөө болих ч хөвчрөл алдагдах, хэт хурдан дур тавих г.м. хүндрэл бий болно. Иймд мөн л сайн бодох хэрэгтэй.
Алга хөлрөх, хөлрөмтгий үед суганы симпатэктоми гэсэн хагалгааг хийдэг. Энэ үед суганы мэдрэлийг /баруун зүүн талд тус бүр 3 мэдрэл явдаг/ тус бүрт нь тусгай дарагчаар дардаг.
Суга хэт хөлрөмтгий болсон үед кюретаж гэсэн хагалгааг хийдэг. Биеийн бусад хэсэгт хөлсний булчирхай нь арьсны гүнд байдаг бол зөвхөн суганд л арьсан доорх эсийн дунд 5 мм орчмын гүнд байдаг болохоор энэ хагалгааг биеийн өөр хэсэгт хийх боломжгүй. Ийнхүү суганы хөлсний булчирхайг кюретк буюу хусуураар авч хаядаг. Суганы арьсан доторх хөлсний булчирхай нь үлддэг болохоор хөлрөлт бүрмөсөн арилахгүй бага хэмжээгээр үлдэнэ. Гэхдээ суганы арьсан завсрах хөлсний булчирхай нь нийт хэмжээний ердөө 30% байдаг.
Суганы хонхорхойн липосакц /өөхийг соруулах/ хагалгааг гол төлөв тарган хүмүүст хийдэг.

Мэс заслыг зөвхөн бусад арга нь үр дүнгүй үед эмчийн заалтаар хийдэг.

7
ХарамсалтайХарамсалтай
5
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *