Хяналтандаа байлгах боломжгүй хүний биеийн 8 онцлог

0

Хүний бие эрхтнийг бүрэн төгс судалж дуусаагүй л байна. Эрдэмтэд шинэ зүйлсийг олж мэдэхийн тулд өдөр болгон судалгаа шинжилгээгээ хийсээр байгаа бөгөөд их бага хэмжээгээр шинэ зүйлсийг олж нээсээр л байна. Бие эрхтнийхээ ямар дадал зуршлыг бид өөрсдөө хянаж чаддаггүйг та бүхэнд энэхүү нийтлэлээр танилцуулахаар бэлдлээ.

1. Яах гэж ирснээ мартах

Нотр-Дамын их сургуулийн сэтгэл судлаачид “нээлттэй хаалганы эффект/нөлөө” хэмээн тодорхойлжээ. Тэр нээлттэй хаалгаар гарсан хүн мэдээллээ хурдан мартдаг гэжээ.

“Уг хаалгаар гарахдаа аливаа үйл явдлыг “өмнө” болон “дараа нь” гэсэн ойлголтоор хүлээн авдаг. Хаалгаар орохоос өмнөх үйл явдал, санаа бодол хаалгаар орох тэр явцад “архивлагдаж” орхино” гэж судалгааг удирдсан профессор Гэбриэл Радвански тайлбарлажээ. Энэ байдлаар тархи “хуучирсан мэдээлэл”-ээ хаях дохио өгч байгаа бөгөөд хуучин мэдээлэл устаж шинэ мэдээлэл хадгалах орон зай гарч ирнэ гэж үзжээ. Мартахын зэрэгцээ хаалгыг гэнэт тогшиж шийдвэрлэж чадахгүй байсан асуудлыг шийдэх арга замыг олох санаа төрөх зэрэг үйлдүүд байх ажээ.

 

2. Улайх

Хэт их стресстэх (эргэн тойрны хүмүүс хэт анхаарал хандуулах, гэнэтийн үл ойлголцол гэх мэт) үед бие эрхтний үзүүлж буй хариу үйлдэл. Энэ нь бие эрхтэн өөрийгөө хамгаалж “байлдааны бэлэн байдалд” шилжиж байгаа хэрэг: адреналины хэмжээ ихсэх, булчин чангарах, зүрхний цохилт нэмэгдэх тул биеийн дулаан нэмэгдэнэ. Хялгасан судаснууд өргөссөний улмаас нүүр улайж гадагш илүү их дулаан ялгаруулж байгаа ажээ. Ийнхүү бие эрхтэн өөрийн халуун дулааны тэнцвэрт байдлыг хадгална.

 

3. Зүүдэндээ унах

Бие нойрсохоос өмнө тархи түрүүлж нойрсох тохиолдолд зүүдэндээ унаж байгаа мэт эсвэл гэнэт цочих явдал илэрнэ. Цочих явдлыг мөн бие бадайрахтай адилтган үзэх нь бий. Энэ тохиолдолд тархи сэргэсэн хэдий ч бие “сэрээгүй” бөгөөд бид эргэн тойрноо мэдрээд байгаа хэдий ч бие эрхтнээ хөдөлгөж чадахгүй байх ажээ.

 

4. Нэг хамраараа амьсгалах

Хүн нэг хамраараа амьсгалдаг гэж хэлж болно – 4 цаг тутамд хамраар амьсгалах тойрог солигддог ажээ. Зүүн хамраараа амьсгалахад тархины баруун хэсэг илүү идэвхтэй ажилладаг, харин баруун хамраар амьсгалах бол зүүн талын тархи идэвхиждэг болохыг судалгаагаар тогтоожээ. Тийм учраас амьсгал өөрчлөгдсөнөөр өөрийн тархины үйл ажиллагааг буюу уран бүтээл туурвих, сэтгэн бодох ажиллагааг хянах боломжтой гэж үзэх болсон байна.

 

5. Нүдний өмнүүр бүрэлзэн харагдах жижиг биетүүд

Нүдэнд бүрэлзэн харагдах эдгээр зүйлс бол нүдний жижиг эд эсүүд юм, эдгээр нь нүдний хүүхэн хараанд сүүдрийн тусгалаар ийнхүү харагдах ажээ. Та үе үе ийм зүйл харж л байсан биз дээ?

 

6. Зүүдэндээ ярих

Америкийн нойр, зүүдний академийн мэдээллэснээр бол насанд хүрэгчдийн 5 хувь нь зүүдэндээ ярьдаг гэжээ. Анагаах ухааны доктор В.Кристофер Винтер нойрны эхний болон хоёр дахь цагуудад үзэгдэх үзэгдэл хэмээсэн буюу өөрөөр хэлбэл хүний бие эрхтэн тайвширч гүн нойронд шилжсэн хэдий ч булчингууд бүрэн сулраагүй ажилласаар байдаг тул дуу авиа гаргадаг байна.

 

7. Зүүдлэх

Зүүд зүүдлэхийг тайлбарласан 10 гаруй үндсэн онол байдаг. Фрейдийн хувьд хүмүүсийн нуугдмал хүсэл илэрхийлэгдэж байгаа гэсэн бол сэтгэл зүйч Алан Хобсоны хувьд тохиолдлын цахилгаан холбоосны үр дүнд тохиолдлоор үзэгдэх үзэгдэл гэж үзэх ажээ. Зүүдийг одоо болтол сайтар судалж чадаагүй байгаа тул судлаачид өөр өөрийн байр сууринаас тайлбарласаар иржээ. Баримт бол баримт: зүүдийг бид удирдаж чадахгүй, нэг орон дээр нэг дэрээ дэрлээд өөр хүнтэй унтсан ч нэг зүүдийг бидэнд дахин “харуулахгүй”.

 

8. Тайвшруулах эмийн нөлөө

Тайвшруулах эмийг 18-19-р зуунаас эхлэн хэрэглэж эхэлсэн. Жишээ нь, эмч Матвей Мудров өвчтөнүүдийн өвчнийг намдаахын тулд мөнгөлөг болон алтан өнгөтэй нунтаг эм өгч байжээ. Эмчийг нас барсны дараа өвчтөнүүдэд өгч байсан эмийн орцыг судалж үзэхэд нунтагласан шохой байсан байна. Тайвшруулах эм өвчнийг намдаахгүй харин сэтгэл зүйд нөлөөлдөг гэдгийг олж тогтоожээ. Ялангуяа тайвшруулах тариа хийхэд өвчтөнд илүү хурдан үйлчилдэг байна.

13
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *