Мэргэжлийн гоо сайханчдын нүүр будалтын 15 нууцаас

0

Зөв нүүр будалт гэдэг бол чимхлүүр ажил. Цаг, хүч хөдөлмөр шаардахаас гадна ур чадвар ч шаардлагатай. Хэдэн цагаар толины өмнө суусны эцэст хүсэн хүлээсэн үр дүндээ хүрэхгүй байх тохиолдол ч бий.

Онцын хүч хөдөлмөр гаргахгүйгээр нүүрээ зөв будах зарим нэг нууцуудаас танд дэлгэе.

Эхлээд тениэ түрхээд дараа нь тональ суурь будгаа тавина

Мэргэжлийн гоо сайханчдын нүүр будалтын 15 нууцаас 1

Нүдээ тениэр будах гэж байгаа бол нүүрний суурь будгаа тавихаас өмнө будаарай. Будалтын явцад тень унах эсвэл зарим нэг зүйлийг засах хэрэгтэй бол та хэзээ ч засаж болно.

 

Том уруултай харагдах

Мэргэжлийн гоо сайханчдын нүүр будалтын 15 нууцаас 2

Контур харандаагаар уруулын дунд хэсгээр зураад дараа нь уруулын будгаа түрхэнэ. Дараа нь консилер болон хайлайтераа явуулна. Та дээрх зургийг сайтар ажиглана уу.

 

Хөмсгөө будахдаа толиноосоо зайтай байгаарай

Мэргэжлийн гоо сайханчдын нүүр будалтын 15 нууцаас 3

Толиноос хэдэн алхамын ард зогсоод хөмсгөө будна. Ингэснээр та хөмсгөө нүүрнийхээ харьцаатай бүтэн харах боломжтой болж байгаа ажээ.

 

Уруулаа будахдаа амны цаас ашиглаарай

Мэргэжлийн гоо сайханчдын нүүр будалтын 15 нууцаас 5

Дээд уруулаа будаад амны цаасанд шингээж аваад дараагийн давхарга будгаа тавина. Ингэснээр уруулын будаг удаан хадгалагдаж үлдэхээс гадна шүд тань уруулын будаг болж заваарахгүй.

 

Урсдаггүй сормуусны будгийг амархан цэвэрлэх

Мэргэжлийн гоо сайханчдын нүүр будалтын 15 нууцаас 4

Урсдаггүй сормуусны будгийг тусгай бодисоор ч амар арилгахгүй. Иймээс жирийн сормуусны будаг эхэлж түрхээд, дараа нь урсдаггүй будгаа түрхэнэ. Сормуусны будаг урсахгүй ч дараа нь арилгахад амархан байх болно.

 

Консилерийг орлуулах арга

Мэргэжлийн гоо сайханчдын нүүр будалтын 15 нууцаас 6

Хэрвээ таны консилер дууссан бол бага зэргийн пудрыг суурь тостой холиод нүүрэндээ түрхээрэй.

 

Амарсан нүдний төрх

Мэргэжлийн гоо сайханчдын нүүр будалтын 15 нууцаас 7

Зураг дээр үзүүлсэн байдлаар консилер түрхэж ядарсан нүдний өнгийг нуух боломжтой.

 

Шахмал пудр түрхээрэй

Мэргэжлийн гоо сайханчдын нүүр будалтын 15 нууцаас 8

Гялалзуулагч эсвэл нүүрэндээ хэт их өнгөлсөн юм шиг санагдаад байвал дээрээс нь өөрийн арьсны өнгөтэй адил шахмал пудр түрхээрэй.

 

Хацар өнгөлөхдөө уруулын будаг ашиглана

Мэргэжлийн гоо сайханчдын нүүр будалтын 15 нууцаас 9

Хэрвээ танд хүссэн өнгө байхгүй бол уруулын будгаар өнгөлөөд нэг үзээрэй.

 

Тениэр нүдний контур хийх

Мэргэжлийн гоо сайханчдын нүүр будалтын 15 нууцаас 10

Бийрээ норгоод хүссэн өнгийн теньдээ дүрнэ. Ингээд л та контур зурна.

 

Сормуусны будаг түрхэхээс өмнө эхлээд амны цаасанд арчаарай

Мэргэжлийн гоо сайханчдын нүүр будалтын 15 нууцаас 12

Сормуусны будаг түрхэхэд бүхэл будаг үлдээд байдаг. Харин амны цаасанд эхэлж арчаад түрхвэл ямар ч бүхэлгүйгээр сормуусаа будаж болно.

 

Нүдний доорх хөх толбыг нуух

Мэргэжлийн гоо сайханчдын нүүр будалтын 15 нууцаас 11

Эхлээд бийрэндээ улаан өнгийн уруулын будаг түрхээд нүднийхээ доод хэсгийг будна. Харин дараа нь консилерээ түрхээрэй.

 

Өтгөн сормуустай харагдах

Мэргэжлийн гоо сайханчдын нүүр будалтын 15 нууцаас 13

Сормуусны угаас үзүүр хүртэл дээш болгон будгаа түрхэнэ. Ингэснээр таны сормуус өтгөн бөгөөд урт харагдах болно.

 

Монохром будалт

Мэргэжлийн гоо сайханчдын нүүр будалтын 15 нууцаас 14

Монохром төрхтэй болохыг хүсэж байгаа бол крем суурийг эсвэл зөөлөн өнгийн хайлайтерыг хацар, зовхи болон урууландаа түрхэнэ.

 

Консилер ашиглаж илүүдэл будгаа далдлана

Мэргэжлийн гоо сайханчдын нүүр будалтын 15 нууцаас 15

Илүү гаргаж зурсан контураа нуух болбол консилер ашиглаарай. Арилгах гэж хичээсний хэрэггүй.

34
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/01/19 at 14:45

    Баярлалаа. Маш сайхан мэдээлэл байнаа.Сонирхолтой ч юм. Та нарын бүтээх чин хүсэл чинь бүхнийг гэрэлтүүлж байг.

  2. Suzie Sodoo

    Suzie Sodoo

    2017/01/20 at 00:17

    Mongoloor horvuuleed bichij boldoggui yum uu? Barag l Hi Hitler gej unshaad gaihlaa sh dee!!! Uruul hureeleh, oo daragch, ongologch geh met. Highlighter- utga ni bol alivaa zuiliig todruulj, anhaaral tatah geh aguulgatai, haana, yund hereglej baigaagaas hamaaraltai hereglegdene. Ene heseg deer bol uruuliin budag turhehdee edgeer hesguud deer arai oor ongoor nemelt budalt hiih gedeg utgaar baigaa gej oilgoj baina. Amjilt husie!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *