Санкт-Петрбургийн орон сууцанд газ дэлбэрч, нэг хүн амиа алджээ

0

Санкт-Петрбургийн орон сууцанд газ дэлбэрч, нэг хүн амиа алджээ


2013 оны 3-р сарын 22-ны Баасан гаригийн шөнө ОХУ-ын Санкт-Петрбург хотын 9 давхар орон сууцны 4-р давхарт газ дэлбэрсний улмаас нэг хүн амиа алдаж, долоон хүн гэмтэж бэртсэн харамсалтай хэрэг гарчээ. Бямба гаригт өгсөн тус улсын онцгой байдлын сайдын мэдээллээр газ дэлбэрсэн тус орон сууцанд амьдардаг 100 орчим хүн орон гэргүй үлдсэн гэнэ. Дэлбэрэлтийн улмаас гарсан галыг 15 минутын дотор унтраасан ба бэртэж гэмтсэн долоон хүний нэг нь газар дээрээ эмчилгээ хийлгүүлж, үлдсэн зургаан хүн нь эмнэлгийн үйлчилгээ авч байгаагаас гурав нь хүнд байдалтай байгаа аж.Санкт-Петрбург хотын Наставниковын хэсэг дэх 6-р байрны 3 тоотод болсон энэхүү дэлбэрэлтийн улмаас уг байранд амьдардаг 91 хүн дүрвэсэн бөгөөд тэдний 16 нь Охтинская зочид буудал, 75 нь найз нөхөд, хамаатан садныдаа түр амьдарч байгаа юм байна. Ослын үеэр гэмтэж бэртсэн хүмүүст хотын удирдлагууд тусална гэдгээ мэдэгдэж, “Одоогоор боловсруулалтын шатанд явж байгаа шинжилгээний дараагаар тусламжийн хэлбэр болон хэмжээг тогтоох болно.” гэсэн мэдэгдлийг Итар-Тасс агентлагаар дамжуулан өгчээ. Дэлбэрэлтэнд өртсөн байрны оршин суугчдын хангамжийн тал дээр “Нөхөн төлбөрийн сангийн хөрөнгөөр орон байржуулах асуудал одоогоор шийдэгдээгүй байна.” гэсэн мэдэгдлийг хотын удирдлагын төлөөлөгч өгсөн байна. Дэлбэрэлтийн улмаас барилгын дотор хана нурж, хоёр айлын байрны цонх хага үсэрсний зэрэгцээ хоёр болон гуравдугаар давхрын тагт хагас нуржээ.

[flv]http://ru.fishki.net/picsw/032013/23/vzriv/1.flv[/flv] [flv]http://ru.fishki.net/picsw/032013/23/vzriv/2.flv[/flv] [flv]http://ru.fishki.net/picsw/032013/23/vzriv/3.flv[/flv] [flv]http://ru.fishki.net/picsw/032013/23/vzriv/01.flv[/flv] [flv]http://ru.fishki.net/picsw/032013/23/vzriv/02.flv[/flv]
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. McTavish

    2013/03/24 at 11:50

    өө золгүй юм болждээ

  2. Alexandro

    2013/03/24 at 12:33

    аймар юм

  3. uniQu3

    2013/03/24 at 17:54

    hmmm gaz ch naidvargui ymaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *