Спортын одууд хэдийг олдгийг мэдэх үү? Хамгийн өндөр орлоготой 15 тамирчин

2

Тамирчид залуу насаа спортын дээд амжилт тогтоохын тулд бүрэн зориулдаг, энэ нь бурхны титэм зүүлгэж, их баялгийн баталгаа болж чаддаг болов уу? Бүгдэд нь адилгүй ээ. Та бүхэнд энэ дэлхийн хамгийн их орлоготой тамирчдыг танилцуулж байна, тэдгээрийн зарим нь спорт гэх том аж үйлдвэрийн томоохон төв болж чадсаныхаа хүчинд их хөрөнгийн эзэд болжээ.

Хэн нэгний авч байгаа цалинг сонирхох нь эелдэг бус гэж ээж нар сургасан л байх. Ээж нарын энэ хүмүүжил зөв, гэхдээ ээж нар олсон орлогоо бусдад дэлгэж байгаарай гэж заагаагүй л байлтай. Хэрвээ та хэн нэгний орлогод маш их атаархдаг нэгэн бол энэ нийтлэлийг цааш үргэлжлүүлэн унших хэрэггүй, магадгүй таны даралт ихсэх байх.

Дэлхий ертөнц гэдэг агуу том. Хэдэн сая хүн нь орох оронтой болохоор алалцаж байхад, нөгөө хэдэн сая нь хөлбөмбөг өшиглөж гүйгээд л хэдэн саяар нь орлого олох юм. Тэд сайхан харагдаж нэр хүндээ өргөж явахад бие хүч, цагаа зарцуулж байгаа нь мэдээж, гэхдээ мэс заслын эмч шиг өдөржин шөнөжин сэтгэлээ шингээж байгаа нь юу л бол. Бидний дунд олох орлогын тоо хэмжээг үл харгалзан нийгэмд ашиг тустай ажил хийхийг хүсэж байгаа хүн байгаа нь сайхан биш гэж үү? Тийм хүмүүст хөлбөмбөгчдийн олж байгаа орлогын тоо сонин биш юм.

15. Гарет Бэйл – 35,9 сая доллар

Спортын одууд хэдийг олдгийг мэдэх үү? Хамгийн өндөр орлоготой 15 тамирчин 1

Мэргэжлийн хөлбөмбөгчин, захын довтлогч, “Реал Мадрид” багийн тамирчин. 1989 онд төрсөн энэ залуу өөрийн гэсэн хүчтэй, оновчтой дамжуулалтаараа алдаршсан. 2012/13 онуудад “оны шилдэг залуу тамирчин” цом авч байсан удаатай. 2013 онд 100 сая доллараар “Тоттенхэм”-ээс “Реал Мадрид”-д иржээ. Тэрээр 2015-2016 оны хамгийн үнэтэй тоглогчоор тодорхойлогджээ. Багийн орлогоос гадна Adidas-тай 35 сая долларын гэрээ хийсэн байна.

 

14. ДеМарко Мюррей – 40 сая доллар

Спортын одууд хэдийг олдгийг мэдэх үү? Хамгийн өндөр орлоготой 15 тамирчин 2

Америк хөлбөмбөгийн тамирчин талбай дээр гарч ирээд л ид шидийг үзүүлж эхэлсэн нэгэн. 2011 оноос эхлэн “Далласын Ковбойчууд” клубт тоглож эхэлсэн тэрээр одоо “Теннесси Тайтенс” үндэсний лигт тоглодог. Лас-Вегаст төрсөн залуу багаасаа л америк хөлбөмбөгт сонирхолтой байсан бөгөөд коллежид байхдаа “Оклахама Суннерс” клубт тоглож дөрвөн удаа тачдаун хийж шуугиан тарьж байв. Одоо тэрээр 5 жилийн хугацаатай 40 сая долларын гэрээ байгуулсан тамирчин, үүн дээрээ амжилтаас хамаарч бонус авч, элдэв хөнгөлөлт эдэлдэг ажээ.

 

13. Жордан Спит – 52,8 сая доллар

Спортын одууд хэдийг олдгийг мэдэх үү? Хамгийн өндөр орлоготой 15 тамирчин 3

Зарим нэг хүмүүс гольфыг спорт гэж хүлээж авдаггүй, эдгээр хүмүүс ямар их хүч зарцуулдгийг ойлгоогүй бололтой. Спит бол дэлхийн гольфын томоохон тамирчдын нэг, тэрээр 23 насандаа хэд хэдэн удаагийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд байгаа. Спортод амжилт гаргаад зогсохгүй хязгаарлагдмал боломжтой хүүхдүүдэд туслах сангийн тэргүүний албыг хашдаг байна.

Спортоос гадна зар сурталчилгаагаар багагүй орлого олно, 2016 онд тэмцээн уралдаанаас 4 сая долларын орлого олсон бол 50 сая долларыг зар суртачлилгаанаас олжээ. Ямартай ч 23 настай залуу их спортод 2012 онд хөл тавиад одоогоор 147,5 сая долларын орлого олоод байна.

 

12. Фил Микельсон – 52,9 сая доллар

Спортын одууд хэдийг олдгийг мэдэх үү? Хамгийн өндөр орлоготой 15 тамирчин 4

Өндөр үнэтэй бас нэгэн гольфчин. Михельсон бол цагийг эзэлсэн тамирчин, тэрээр 42 удаагийн PGA-д түрүүлж, Дэлхийн гольфын албан ёсны рейтенгийн жагсаалтыг 700 долоо хоног Топ-10 жагсаалтад багтаж чадсан хүн. Тэрээр уг нь баруун гараараа тоглодог хэдий ч зүүн гарын маш хүчтэй цохилтоороо алдаршсан. 1992 онд спорт гэх салбарт хөл тавьжээ.

2016 онд тэрээр 2,9 сая доллар уралдаан тэмцээнээс, 50 сая доллар зар сурталчилгаанаас олжээ. 46 настай тамирчин 51 ялалттай, их спортыг орхих бодолгүй байгаагаа илэрхийлсэн.

 

11. Новак Жокович – 55,8 сая доллар

Спортын одууд хэдийг олдгийг мэдэх үү? Хамгийн өндөр орлоготой 15 тамирчин 5

Серби гаралтай теннисчин, 29 настай залуу цагийг эзэлсэн их тамирчин болж чаджээ. Түүний авсан шагнал тоо томшгүй олон бөгөөд ATP-ийн шилдгүүдийн жагсаалтыг 223 долоо хоног тэргүүлж байсан удаатай.

2016 онд түүний орлого 55,8 сая доллараар тоологдоно, эдгээрийн 34 сая доллар нь зар сурталчилгаанаас олсон орлого.

 

10. Кевин Дюрант – 56,2 сая доллар

Спортын одууд хэдийг олдгийг мэдэх үү? Хамгийн өндөр орлоготой 15 тамирчин 6

Мэргэжлийн сагсан бөмбөгчин “Голден Стейт Уорриорз” багийн тамирчин. 28 насандаа NBA-гийн хамгийн үр дүнтэй тамирчнаар шалгарч байснаас гадна оны шилдэг залуу тоглогчоор өргөмжлөгдөж байжээ. Их сургуульд байхдаа л “Оклахама Сити” багт уригдан тоглож 2012 онд NBA-гийн шигшээд багтсан байна. Тэрээр 2016 онд “Гоулдэн Стейт Уорриорз” багт иржээ.

2016 онд түүний орлого 56,2 сая доллараар тоологдсон, 20,2 саяыг сагсан бөмбөгийн талбайгаас, 36 долларыг зар сурталчилгаанаас олжээ.

 

9. Рожер Федерер – 67,8 сая доллар

Спортын одууд хэдийг олдгийг мэдэх үү? Хамгийн өндөр орлоготой 15 тамирчин 7

Мэргэжлийн теннисчин. Швед гаралтай залууг зарим нэг шинжээчид шилдэг теннисчин гэж үздэг. Түүний тогтоосон маш олон дээд амжилтууд бий, дэлхийн шилдэг теннисчинээр 237 долоо хоног шалгарсан. Товчхондоо гэж хэлэхэд тэрээр 88 удаагийн уралдаан тэмцээнд түрүүлсэн бөгөөд олимпийн 1 алтан медал, 1 мөнгөн медалтай.

2016 онд 68 сая долларын орлоготой ажилласнаас 60 саяыг зар сурталчилгаанаас олжээ.

 

8. Бисмарк Бийомбо – 72 сая доллар

Спортын одууд хэдийг олдгийг мэдэх үү? Хамгийн өндөр орлоготой 15 тамирчин 8

Бийомбог 16 настай байхад нь Марио Пальме анх анзаарсан юм. Йеменд зохиогдож байсан залуу тамирчдын тэмцээнд тоглож байхад нь хараад түүнийг Испанид очиж дасгал сургуулилт хийх боломжийг олгожээ. Бисмак Бийомбо Конгийн Бүгд Найрамдах Ардчилсан Улсын Лубумбашид төрсөн, NBA-гийн “Орландо Межик” багт тоглодог. Саяхан багтайгаа 4 жилийн 72 сая долларын гэрээ хийжээ.

 

7. Леброн Жеймс – 77,2 сая доллар

Спортын одууд хэдийг олдгийг мэдэх үү? Хамгийн өндөр орлоготой 15 тамирчин 9

Спортод дуртай хүн бүр энэ нэрийг мэднэ. Америкийн сагсан бөмбөгийн мэргэжлийн тамирчин, “Кливленд Кавальерс” багийн төлөө тоглодог. Их спортод хөл тавьснаас хойш түүний авсан шагнал, байгуулсан гавьяаг үнэлж баршгүй. NBA-гийн бүх оддын тоглолтод удаа дараа оролцож байсан, хоёр ч удаа хамгийн үнэтэй тоглогчоор шалгарч байжээ. Түүний тоглож эхэлсэн баг NBA-гийн аварга шалгаруулах тэмцээний шигшээд заавал үлддэг, жишээ нь 2007 онд урьд өмнө шигшээд үлдэж байгаагүй “Кливленд”-д 7 улирлын турш тогложээ. Зөвхөн NBA-гийн хэмжээнд тоглоод зогсоогүй тэрээр олимпийн хоёр удаагийн алт болон нэг удаагийн хүрэл медалтан. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалтан юм.

2016 онд тэрээр 23,2 сая долларыг сагсан бөмбөгөөр, 54 сая долларыг зар сурталчилгаагаар олжээ.

 

6. Лионель Месси – 81,4 сая доллар

Спортын одууд хэдийг олдгийг мэдэх үү? Хамгийн өндөр орлоготой 15 тамирчин 10

Аргентиний хөлбөмбөгчин, “Барселона” багийн тамирчин. 2011 оноос эхлэн Аргентиний үндэсний шигшээ багийн ахлагч хийж буй. Орчин цагийн шилдэг хөлбөмбөгчнөөр өргөмжлөгдсөн түүний шагнал тоо томшгүй олон. 2005, 2007-2013 онуудад Аргентиний шилдэг тамирчнаар тодорч байсан бөгөөд 2010 онд ФИФА-гийн Дэлхийн шилдэг хөлбөмгбөгчин цомыг хүртжээ.

2015 онд 400 дахь гоолоо хийсэн.

29 настай Аргентин залуу татвар төлөхөөс зайлсхийсэн гэсэн хэргээр 21 сар хоригдох ял авч байжээ. 2016 оны түүний орлогоос дурьдвал 53,4 сая нь хөлкбөмбөгөөс, 28 саяыг зар сурталчилгаанаас олжээ.

 

5. Криштиано Роналдо – 88 сая доллар

Спортын одууд хэдийг олдгийг мэдэх үү? Хамгийн өндөр орлоготой 15 тамирчин 11

“Реал Мадрид” багийн тамирчин бөгөөд Португалийн шигшээ багийн тамирчин. 2016 онд Европын аварга болсон баг юм. 2013 он хүртэлх хамгийн үнэтэй тоглогчоор тодорхойлогдож байсан бөгөөд дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарч байв.

Тэрээр 2008, 2011, 2014 болон 2015 оны “Алтан гутал” цомын эзэн болж байснаас гадна “Алтан бөмбөг” цомыг 2015 онд гурав дахь удаагаа хүртжээ.

Тэрээр орлогоороо тэргүүлэхийн сацуу нэр алдраараа ч мөн толгой цохино. 31 настай залуу жилд 56 сая долларын цалин авч, дээрээс нь 32 сая долларын зар сурталчилгаанд тогложээ.

 

4. Харрисон Барнс – 94 сая доллар

Спортын одууд хэдийг олдгийг мэдэх үү? Хамгийн өндөр орлоготой 15 тамирчин 12

24 настай америкийн сагсан бөмбөгчин, “Даллас Маверикс” багт харьяалагдана. 2012 оноос эхлэн NBA-д тоглож эхэлсэн тэрээр багтаа багагүй хувь нэмэр оруулж чаджээ. Нэгэн тоглолтын үеэр бэртэл авч 16 удаагийн тэмцээн алгассан, багаа аврахын тулд эргэн тоглож эхлээд байгаа.

Энэ оны 7-р сард “Даллас Маверикс”-тэй 4 жилийн гэрээ байгуулсан, гэрээний дагуу тэрээр 94 сая доллар дээр бонус авах ажээ.

 

3. Майкл Конли – 153 сая доллар

Спортын одууд хэдийг олдгийг мэдэх үү? Хамгийн өндөр орлоготой 15 тамирчин 13

Тэрээр “Мемфис Гриззлис” багийн төлөө тоглодог. Огайо мужийн их сургуульд суралцаж байхдаа нутгийн сагсан бөмбөгийн багт тоглож байсан, түүнтэй мөр зэрэгцэн Грег Оден, Декаун Кук нар тоглож байжээ. 2007 онд NBA-д орж 4 дугаартай тоглох болжээ.

Түүний аав том Майк Конли нь хөнгөн атлетикийн тамирчин бөгөөд 1992 оны олимпийн аварга, 1993 оны дэлхийн аварга ажээ.

Энэ жилийн 7-р сард 5 жилийн хугацаатай гэрээ багтайгаа байгуулсан бөгөөд гэрээний дүн 153 сая доллар. Энэ дүн дээр зар сурталчилгаа, элдэв бонус нэмэгдэнэ гээд та төсөөл дөө?

 

2. Мэнни Пакьяо – 160 сая доллар

Спортын одууд хэдийг олдгийг мэдэх үү? Хамгийн өндөр орлоготой 15 тамирчин 14

Харахад аюултай харагдахгүй л байх, гэхдээ энэ хүнтэй ам зөрөлдөх хэрэггүй. Филиппинийн боксчин залуу хөнгөн жинд хүч үздэг. WBO-гийн дэлхийн аварга, өнөөдрийн хувьд 8 жингийн төрлөөр аварга болоод байгаа цорын ганц тамирчин. Тэрээр 2006, 2008 болон 2009 оны шилдэг боксчин цолтой. Түүнийг Пэкмэн хэмээн хочилдог.

2015 онд Forbes сэтгүүл түүнийг хамгийн үнэтэй тамирчнаар нэрлэсэн. 2015 онд Флойд Мэйвезертэй тулалдахдаа 125 сая доллар авч байжээ.

 

1. Флойд Мэйвезер – 300 сая доллар

Спортын одууд хэдийг олдгийг мэдэх үү? Хамгийн өндөр орлоготой 15 тамирчин 15

1996 оноос эхлэн боксоор хичээллэж эхэлсэн, одоо мэргэжлийн боксчин залуу хэд хэдэн удаагийн аварга, Ring сэтгүүлийн оны шилдэг боксчноор шалгарч байв.

2015 онд л гэхэд 300 сая долларын орлоготой байв – ганц тулаанаас авсан мөнгө шүү. 2016 онд 44 сая доллар дээр нэмэх нь зар сурталчилгааны орлогууд орох ажээ.

23
БахархмаарБахархмаар
11
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
10
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
10
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Бер Зерк

    Бер Зерк

    2016/12/22 at 16:16

    Shaadiin bee Harrison Barness Lebronoos ihiig awdag tegsnee biyombo KD ees iluug awad bh shg ene ch sayhan l hiisen shine geree baishdee Lebroniig her horongteig mdq l bndaa

  2. Э. Билгүүн

    Э. Билгүүн

    2016/12/22 at 16:18

    Cristiano ronaldo lionel messi gareth bale nar ugaasaa avhaa avj baina

  3. Kiara Kiara

    Kiara Kiara

    2016/12/22 at 16:25

    Ss

  4. ооо

    2016/12/22 at 16:53

    conley chne bshdee 153 million chne buur olon jiliin geree shdee shal hud

  5. М. Энхбаяр

    М. Энхбаяр

    2016/12/22 at 17:01

    shal hudla medeelel bna

  6. ...

    2016/12/22 at 17:31

    Спортын талаар огт мэддэггүй юмаа гэхэд судалж байж бичмээр юм даа.Үнэн зүйл ховор байна. Ур хугацааны гэрээ, Тогтмол авдаг цалин, Рекламын гэрээ нтр гээд, Хольж хутгаад гаргацан байх юм. Хуваагаад дунджилаад жилийн орлогын гаргаач.

  7. asdasdas

    2016/12/22 at 17:46

    yg jild oldog dundaj mongooor l dugneh heregtei :P

  8. Зочин

    2016/12/22 at 18:14

    ОГТ МЭДДЭГГҮЙ ГАР БАЙНАДАА

  9. Tsogoo Tsogoo

    Tsogoo Tsogoo

    2016/12/22 at 18:53

    Dawaajargal bhaa sumo

  10. О. Очмагнай

    О. Очмагнай

    2016/12/22 at 21:37

    ss plz

  11. Halamadrid Berdo

    Halamadrid Berdo

    2016/12/22 at 21:53

    arai2 buruu oilgolttoi yawdiim bnaa tanai site jiliin tsalin sariin tsalin anduuraad

  12. Д. Түвшинтөгс

    Д. Түвшинтөгс

    2016/12/23 at 00:34

    Zaluu toglogch super od toglogchoos iluu mungu awdag ym gej yu bhaw … hudlaa medeelel bna

  13. Б. Сэр-Од

    Б. Сэр-Од

    2016/12/23 at 16:09

    Шал худла

  14. Зочин

    2017/01/29 at 00:41

    ХУДЛАА МЭДЭЭ БНААААААААААААААААААААААААА ХУДЛААА

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *