Кивиг яагаад хальстай нь идэх хэрэгтэй вэ?

6

Хэрвээ та киви жимсний зөвхөн дотор талыг нь идээд гадна хальсыг нь хаядаг бол чухам юу алдаж байгаагаа үүнээс мэдэж аваарай.

Кивигийн хальс ямар ашигтай юм бэ?

Киви бол бага калори бүхий маш хэрэгтэй жимс бөгөөд түүний хальс нь дотор хэсгээсээ зарим зүйлээр хамаагүй илүү ашигтай гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Хальсанд доорх зүйлүүд их хэмжээгээр байдаг байна:

1. Ширхэглэг. Хоол боловсруулахад дэм болж цусан дахь холестерины хэмжээг багасгана. Кивигийн хальсан дахь ширхэглэгийн хэмжээ доторх жимснээсээ 50%-иар илүү байдаг байна.

2. Е болон С витамин. Шарх хурдан эдгэх, сорви арилах, арьсыг зөөлөн толигор болгож өнгөлөг байхад тустай. Мөн Е болон С витамин нь маш хүчтэй антиоксидант бөгөөд бие дэх чөлөөт радикалуудыг саармагжуулдаг байна. Бактеритай тэмцэж таны эрүүл мэнд, гоо сайхныг хадгална. Кивиний хальсанд байх эдгээр витамин нь дотор хэсгээсээ илүү их хэмжээтэй билээ.

3. Фолийн хүчил. Сэтгэл санаа сэргээж, ажиллах хүч нэмэгдүүлнэ. Энэ нь жирэмсэн хүний биед заавал байх ёстой бодис бөгөөд ургийн хэвийн өсөлтөд маш чухал үүрэгтэй. Кивиний хальсанд байх фолийн хүчлийн хэмжээ доторх жимснийхээсээ 32%-иар их байна.

Кивиг хальстай нь идэхийн тулд яах ёстой вэ?

Боломжоороо органик киви худалдаж авах хэрэгтэй ба ихэнх ашигтай зүйл нь хальсанд хуримтлагдсан байдаг. Байгалийн гаралтай жимсийг эко дэлгүүрүүдээс авч болох ба тэнд чанарын баталгаа хангасан гэсэн тэмдэгтэй зардаг. Мөн bio болон эко гэсэн тэмдэгтэй жимсийг супермаркет болон зах дээрээс авах боломжтой.

Идэхийн өмнө маш сайн угаах ба энэ нь аманд орох бактерийн хэмжээг бага болгож байгаа хэрэг юм. Хэрвээ үсэрхэг хальс нь эвгүй байвал цаасан алчуураар, жимсэнд зориулсан сойзоор арчиж цэвэрлэж болно. Мөн цэвэрхэн гадар бүхий киви байдаг бөгөөд кивиньо хэмээн нэрлэдэг бөгөөд олдоц нь их ховор учир жирийн жимсний үсэрхэг хэсгийг цэвэрлэх нь илүү бодит зүйл юм.

Өдөрт 2-3 киви идэх нь зөв бөгөөд өдөр болгон хэрэглэдэг бол үүнээс илүү гаргаж хэрэггүй. Хэмжээг нь хэтрүүлбэл таны ходоодны үйл ажиллагаа, булчирхай зэрэгт хямрал үүсгэж болох ба учир нь киви элдэв витамин, хүчлээр маш баялаг билээ. Хэрвээ хааяа хааяа иддэг бол хэрэглэх хэмжээ, хязгаар тавих хэрэггүй, өөрийн биеийн байдал, хүсэлдээ тааруулж идээрэй.

Киви идэж болохгүй хүмүүс

Хэрвээ танд доор дурдсан шинж илэрдэг бол киви идэхээс зайлсхийх хэрэгтэй:

  • Кивиний харшилтай
  • Хүчиллэг чанар тань их бол
  • Ходоодны хурц үрэвсэл, шархтай бол
  • Суулгалт (бие суллах үйлчилгээтэй)
  • Бөөрний чулуутай болон чулуу үүсэх эрсдэлтэй бол.

Эх сурвалж: https://lifehacker.ru/kivi-s-kozhuroj/

15
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Bayaraa Maa

    Bayaraa Maa

    2018/05/29 at 22:31

    Болорсувд О.Сувдлаг Олзод ??????

  2. Hhaha goyshu

  3. Bayaraa Maa

    Bayaraa Maa

    2018/05/29 at 22:35

    chi anhnaasa l medej bj hahaha

  4. Uguu medku ?? ideegoo

  5. Jumaa Jumaa Sumiya

    Jumaa Jumaa Sumiya

    2018/06/02 at 06:15

    Za odoo bolnoo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *