239 хүнтэй нисэх онгоц хулгайлагдсан уу?

0

000Малайзаас Бээжингийн чиглэлд нисэж явахдаа холбоо тасарч, сураггүй болсон нисэх онгоцыг эрж хайх ажил үргэлжилсээр байна. Энэхүү хайгуулын ажилд нисэх онгоцонд сууж явсан зорчигчдын талаар мэдээлэл цуглуулах ажил ч багтаж байгаа аж. Гэтэл онгоцонд явсан зорчигчдын жагсаалтанд дурдагдсан хүмүүсээс хоёр хүний паспорт хулгайд алдагдсан паспортууд байсан гэсэн мэдээлэл цацагдлаа. Австри болон Италийн иргэд байсан гэсэн мэдэгдэл тус улсуудын гадаад явдлын яамнаас манай иргэд тус нислэгт байгаагүй, учир нь Австрийн иргэний паспорт 2 жилийн өмнө хулгайд алдагдсан, Италийн иргэний паспорт ч мөн хулгайлагдсан гэж мэдэгджээ. Малайзын албаныхан дээрх мэдээллүүдийг анхааралдаа авсан ч Итали улсын иргэний паспорт алдагдсан гэдэг нь яг батлагдаагүй байгаа аж. Ямартай ч үүнээс үүдэн сураггүй алга болсон нисэх онгоцыг алан хядах ажиллагааны зорилгоор хулгайлсан байж болзошгүй гэсэн таамаг өсөөд байгаа юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *