Малайзаас Бээжин рүү нисэж явсан онгоц сураггүй алга болжээ

0

000Малайзын Куала Лумпур хотоос 239 хүнтэйгээр Бээжингийн чиглэлд ниссэн нисэх онгоц холбоо тасарч, сураггүй болсон талаар Малайзын нисэх онгоцны компани мэдэгдэл хийжээ. Орон нутгийн цагаар Бямба гаригийн 02:40 минутанд холбоо тасарсан Боинг 777 нисэх онгоц Бээжинд 06:30 минутанд газардах ёстой байсан ба Вьетнамын засгийн газрын сайтад тавигдсан мэдэгдлээр тус улсын өмнөд хэсэг дэх радараас гарсан гэж бичжээ. 2 хүүхэд, 12 хөлгийн гишүүд, 227 зорчигч тээвэрлэж явсан нисэх онгоцыг эрж хайх аврах багийнхан ажиллаж байгаа аж. Нисэх онгоцонд явсан зорчигчдын ар гэрийнхэн, найз нөхдүүд нь Бээжингийн Лидо дүүрэг дэх зочид буудалд цугларан сураггүй бологсдыг эсэн мэнд олдоосой гэж сэтгэл түгшин хүлээж байгаа юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *