Эрдэнийн зүйлсийн дархан арван хуруугүй эмэгтэй

0

Эрдэнийн зүйлсийн дархан арван хуруугүй эмэгтэй

Хорвоо дэлхийд хүн болон мэндэлсэн ч бие эрхтний хувьд дутуу гацуу байна гэдэг хүсмээр зүйл биш. Гэвч энэ нь бусдаас дутуугүй амьдрахад, хүн гэдэг нэрийг зүүхэд, хийж бүтээхэд дутуу хагас байна гэсэн үг биш юм. Харин ч эрүүл саруул атлаа энэ боломжоо ашиглаж чаддаггүй, хүсэл эрмэлзлэл хомс хүмүүсээс ч илүүг хийж бүтээх чадвар, зориг энэ хүмүүст асар ихээр хадгалагдаж байдаг. Эхээс төрөхдөө арван хуруугүй төрсөн Эннет Гэббэдей /Annette Gabbedey/ бол тахир дутуу төдийгүй эрүүл саруул хүмүүст ч үлгэр дуурайлал болж чадах гайхалтай эмэгтэй. Британий үнэт эдлэлийн загварт өөрийн бүтээсэн бүтээлүүдээрээ үнэтэй хувь нэмэр оруулж яваа 48 настай энэ эмэгтэй очир алмааз, гэрэлт чимэд чулуу болон бусад төрлийн эрдэнийн чулуун шигтгээ бүхий ээмэг, бөгж, бугуйвч тэргүүтнийг Сомерсет мужийн Фрөүм хот дахь урландаа урлаж, худалдаалдаг. Ямар нэг тусгай багажгүйгээр хэдэн мянган доллараар үнэлэгдэх үнэт эдлэл урладаг Эннет хуруутай хүмүүс өөрийнх нь хийж байгаа шиг зүйлсийг хэрхэн хийдгийг төсөөлж чаддаггүй гэнэ. 24 жилийн өмнө Сомерсетэд нүүж ирсэн Эннет өнөөгийн Нэгдсэн Вант улсын хамгийн шилдэг урлаачдын нэг юм. Эннетийн урласан хамгийн үнэтэй бүтээл нь шар болон цагаан алтаар очир алмааз, гэрэлтчимэд чулуу шигтгэж урласан хүзүүний зүүлт бөгөөд тэрээр үүнийг худалдааныхаа 21 жилийн ойд өөртөө зориулан урлаж байжээ. Үүнийг нилээд хуучны үнэлгээгээр үнэлэхэд л 40,000 доллараар үнэлэгдэх аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *