Орчин цагт гар утас хэрэглэхдээ баримтлах ёстой 10 дүрэм. Хэрэв та бусдын хажууд бүдүүлэг, соёлгүй нэгэн болж харагдахыг хүсэхгүй л байгаа бол үүнийг заавал уншаарай!

2

Бид үргэлж хийх ёстой болон хийхийг хүсэж буй зүйлсийнхээ дунд эргэлзэж тээнэгэлздэг. Нийгэм ихэнхдээ бидний үгүйсгэж, зөрчихөөс өөр аргагүй дүрмүүдийг дагахыг шаарддаг. Өнгөрсөн цаг болон одоо үеийг хооронд нь харьцуулахад, одоо үед бид дүрэм журамд харьцангуй бага захирагдаж байгаа нь ажиглагддаг, магадгүй энэ нь нийгмийн чиг хандлага, хүмүүсийн эрх ашигтай холбоотой байж мэдэх юм.

21-р зууны ёс зүй мэдээж хэрэг өөрчлөгдсөн. Та ер нь өөрийгөө гар утаснаас хэтэрхий их хамааралтай болсон гэдгээ анзаарсан уу? Бид байнга онлайн байж, найзууд болон гэр бүлийнхэнтэйгээ харилцдаг, гэхдээ энэ нь биднийг эелдэг байх зан чанарыг мартахад хүргэдэг. Хэрэв та таагүй нөхцөл байдлаас зайлсхийх эсвэл зүгээр л бусад хүмүүсийн юу мэдэрч байгааг хүндэтгэхийг хүсэж байвал, гар утас хэрэглэхдээ таны заавал баримталж, дагах ёстой зарим нэг дүрмүүдийг хүргэе:

1. Хэзээ ч хүнд муу мэдээг мессежээр бүү хэлж бай: Салалт, үхэл хагацал, ажлаас халагдсан гэх мэт. Зарим зүйлсийг нүүр нүүрээ харж байгаад ярилцах хэрэгтэй байдаг.

ImYanis / Shutterstock.com

 

2. Олон нийтийн тээврээр үйлчлүүлэх үедээ гар утсаараа бүү ярь, хэдийгээр чухал дуудлага ирсэн ч гэсэн. Та магадгүй хэн бүхэнд сонсгож болохгүй хувийн чанартай мэдээлэл хэлэх шаардлага гарах ч юм билүү. Түүгээр ч зогсохгүй, та дуу чимээ гаргаж бусдын ая тухыг алдагдуулна.

Mila Supinskaya Glashchenko / Shutterstock.com

 

3. Үдэшлэг, цэнгүүн дээр байх үедээ гар утсаа өөрөөсөө хол байлга эсвэл гэр бүлийнхэн, найз нөхөд нэг бол ажлын хамтрагчидтайгаа оройн зоог барихдаа ч гэсэн. Тухайн цаг мөч юу юунаас илүү чухал бөгөөд та бусадтай нүүр нүүрээрээ харж, ярилцах нь халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлнэ. Ийм уулзалтын үеэр интернет ухах эсвэл сошиал медиа ашиглах нь бүдүүлэг, хүлээн зөвшөөрч болохооргүй үйлдэл гэдгийг санаарай.

iko / Shutterstock.com

 

4. Гэр бүл болон найз нөхдийнхөө зургийг зөвшөөрөлгүй бүү постлоорой. Та өөрийнхөө хоолоо зажилж байгаа эсвэл онцгүй пооз авч зогсож байх үеийнхээ зургийг олон нийтэд харуулахыг хүсэхгүй л биз дээ?

ArtemH / Shutterstock.com

 

5. Үйлчилгээний байгууллагын ажилчидтай харилцахдаа (дэлгүүрийн худалдагч, кассчин эсвэл зөөгч), тэднийг өөрийгөө ярьж дуустал хажуудаа уях хэрэггүй. Энэ нь тэдгээр ажилчдын цагийг үрж байгаа хэрэг бөгөөд таныг бүдүүлэг гэж бодох болно.

Pop Paul-Catalin / Shutterstock.com

 

6. Сошиал медиа вебсайтууд, тэр тусмаа хүн бүр унших боломжтой сэтгэгдэл үлдээх хэсэгт хувийн харилцаа хэн нэгэнтэй өрнүүлж болохгүй. Үүнийг та хувийн чат бичих эсвэл нүүр нүүрээ харж сууж байхдаа ярилцах хэрэгтэй.

Borysevych.com / Shutterstock.com

 

7. Бид гар утсанд мессеж ирэхэд, өөрийн эрхгүй утсаа гаргаж ямар зурвас ирснийг шалгаж үздэг. Гэхдээ хэрэв та хэн нэгэнтэй юм яриад сууж байгаа бол, утсаа гаргаж ирж шалгах нь бүдүүлэг хэрэг юм.

AppleZoomZoom / Shutterstock.com

 

8. Чихэвчтэй холбоотой дүрэм. Хэдийгээр та чихэвч зүүсэн ч гэсэн хэтэрхий чанга сонсох нь эргэн тойрны хүмүүсийн тав тухыг чихэвч зүүлгүй хөгжим сонссоноос дутахааргүй алдагдуулна.

Flamingo Images / Shutterstock.com

 

9. Сельфиг бүх газар хийж болно гэсэн үг биш. Хэрэв та ажил дээрээ байгаа үедээ сельфи хийдэг бол, тоог нь багасга гэж зөвлөе. Оршуулгын газар, сүм хийд болон таагүй зүйл тохиолдсон газар сельфи хийж болохгүй.

Dean Drobot / Shutterstock.com

 

10. Хэрэв та чухал уулзалттай, ажлын ярилцлагад орж байгаа бол эсвэл кино театрт болон хуралд сууж байгаа нөхцөлд гар утасныхаа дууг заавал хаах хэрэгтэй.

alis yimyen / Shutterstock.com

Одоо үед технологи бидний амьдралын чухал хэсэг болсон, гэхдээ та гар утсаа хүрээлэн буй орчныхоо хүмүүсийн хажууд ухаалгаар ашиглах хэрэгтэй.

Дээрх дүрмүүдийг баримталж хэвшээрэй. Мөн үр хүүхдэдээ багаас нь гар утас хэрэглэх соёлд суралцахад нь туслаарай.

13
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *