Lego тоглоомоор бүтсэн аварга том гацуур мод [8 зураг]

0

Lego тоглоомоор бүтсэн аварга том гацуур мод [8 зураг]


Шинэ жилийн баярын уур амьсгал ноёлсон энэ өдрүүдэд сайтад маань нийтлэгдэж байгаа мэдээ мэдээлэл ч бас энэ сэдэвтэй хорших нь зүй хэрэг. Энэ бол дан Lego тоглоомоор бүтээгдсэн аварга том Зул сарын гацуур модны тухай мэдээлэл юм. Нэгдсэн Вант улсын уран бүтээлч Duncan Titmarsh сургуулийн сурагчид болон скаутуудын тусламжтайгаар энэхүү гацуур модыг бүтээжээ. Олон арван дэлгүүр, зоогийн газрууд, баар бүхий St Pancras International төвд сүндэрлэсэн 12,2 метрийн өндөртэй энэхүү Lego-н гацуур модыг 600,000 ширхэг тоглоомоор бүтээсэн байна.Орой дээр од, бөмбөлгөн чимэглэлүүд нь бүгд Legо тоглоомоор бүтсэн 172 мөчир бүхий энэхүү аварга том Зул сарын гацуур мод нь 1200 ширхэг чимэглэлтэйгээр хийгджээ. Дашрамд дурдахад энэхүү гацуур мод нь Lego тоглоомоор бүтээгдсэн хамгийн өндөр Зул сарын гацуур мод мөн дизайнер Duncan Titmarsh-ын бүтээсэн хамгийн өндөр гацуур мод юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Razu_naaha

    2011/12/25 at 21:28

    ingej hiine gdg bol uneheer hodolmor

  2. enkule_fires

    2011/12/25 at 21:29

    nice ain hetsuu bsan bh da

  3. Bayaraa

    2011/12/25 at 21:39

    үнэхээр гайхалтай javascript:justReturn()javascript:justReturn()

  4. monami666

    2011/12/25 at 22:14

    nice haragdaj bn

  5. haur

    2011/12/25 at 23:23

    mundag ymaaa

  6. SoL0

    2011/12/26 at 00:10

    wooow nice

  7. Зочин

    2011/12/26 at 08:44

    nurchih wii dee kk

  8. erxem_0505

    2011/12/26 at 09:57

    mmmmmmmmmmmm

  9. badrah94

    2011/12/26 at 13:12

    ymar goy ym be

  10. Sonicmaa

    2011/12/26 at 17:26

    lego togloom tow shuudiingiin esreg tald :D

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *