
Израйлийн хамгийн өмнөдөд орших Эйлат хот нь Улаан тэнгисийн өмнөд үзүүрт орших амралт, зугаа цэнгэлийн томоохон бүс нутаг. Эйлат хотын нутаг дэвсгэр дэх Улаан тэнгисийн ёроолд, тэнгисийн усан доор “Red Sea Star” хэмээх зоогийн газар байдаг. Гайхалтай орчин бүхий энэхүү ресторанд фото зургаар дамжуулан аялах гайхамшигтай аялалд нэгдэхийг урьж байна. Эргээс 70 метрийн зайд, далайн усны ёроолд 5 метрийн гүнд орших энэхүү зоогийн газрын загварыг Aqua Creations дизайны студи гаргасан ба зоогийн газрын барилга далайн од хэлбэртэйгээр хийгджээ.Зоогийн газрын дотоод засал ч мөн яг л далайн ёроолд байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэхээр хийгдсэн байна. Том гэгчийн органик шилэн цонхнуудаар усан доорх үлгэр домгийн мэт орчныг харангаа зоог барина гэдэг гайхалтай хэрэг. Ширээ бүрийн дэргэд хоёр, хоёр цонхнууд, ширээний дээд хэсгийн таазанд ч мөн цонхнууд байрласан бөгөөд нийтдээ 62 цонхтой аж. Зөвхөн усанд шумбах зуураа л харах боломжтой зүйл зүйлийн өнгөлөг загаснууд, шүрэн арлын нүд хужирлам ертөнц гэхчилэн далайн ёроолын үзэсгэлэнг зоогийн газар дотор далайн залхаг хэлбэрийн сандал дээр суун хооллонгоо харах боломжийг бүрдүүлсэн энэхүү зоогийн газар бүтэн 24 цагийн турш зочид гийчдийг хүлээн авдаг байна. Нэг удаадаа 105 зочин хүлээн авах хүчин чадалтай “Red Sea Star” зоогийн газар өндөр үнэтэй амтат хоол хүнс, олон төрлийн далайн гаралтай хоол зуушнуудаар үйлчилдэг ажээ.


1

0

0

0

0

0

0

0

Зочин
2011/12/25 at 21:20
huurhun l um
enkule_fires
2011/12/25 at 21:21
heheheheh
monami666
2011/12/25 at 22:15
nice yma
Зочин
2011/12/26 at 00:01
yahavdee
SoL0
2011/12/26 at 00:02
mmmmmmmmmm goy yma
CrEEeeZZZ
2011/12/26 at 01:20
zaza bas l bna bna :P
Зочин
2011/12/26 at 04:58
naiz oxintoigoor ger buliixniigee yag l iim orchind urij xoollono xezee negen tsagt
Зочин
2011/12/26 at 14:16
тогооч нь мангар зэвүүн айн шууд цонхоо онгойлгоод загас бариад шууд шарна айн
Зочин
2011/12/26 at 20:21
eo tasarhai
Зочин
2011/12/28 at 12:21
er ni bi tuul gol deer iim yum hiine dotor orood suujidag whahahha
jerry04
2012/01/02 at 16:10
sonin l yum
RUBY_gem
2012/01/23 at 14:47
bi ochii