Супермэн хочит Америкийн армийн түрүүч Travis Mills-ийн баатарлаг түүх

0

Супермэн хочит Америкийн армийн түрүүч Travis Mills-ийн баатарлаг түүх


Гайхамшигтай эр зориг, тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат, амьдралыг хайрлах хайраар жигүүрлэсэн Америкийн армийн түрүүч Travis Mills-ийн сэтгэл хөдлөм түүхийг та бүхэнтэйгээр хуваалцахаар шийдлээ. Америкийн армид алба хааж байсан тэрээр Афганистан руу хийсэн гурав дахь томилолтынхоо үеэр тэсрэх бөмбөгний дэлбэрэлтэнд өртөж, дөрвөн мөчөө алдсан бөгөөд АНУ-ын армийн түүхэнд дөрвөн мөчөө алдсан ч амьд үлдэж, өдгөө амьдарч байгаа тав дахь хүн гэдгээрээ онцгойрон бичигдэж үлдсэн нэгэн юм. Америкийн ард түмний баатар хэмээн өргөмжлөгдсөн энэ зоригт хүний зургуудыг үзэхийг урья.Америк төдийгүй Дэлхийн олон улс оронд алдар нь түгж, гайхалтай түүхээрээ олны чихийг дэлдийлгэж, бахархлыг төрүүлж байгаа Travis Mills-ийг Америкийн хэвлэл мэдээллийнхэн Супермэн хэмээн хочилсон байна. Жирийн нэгэн гэр бүлийн тэргүүн, бүсгүйн хань, үрийн эцэг тэрээр олон телевизийн нэвтрүүлгүүдийн гол баатар болж, хэрхэн армид алба хаах болсон тухай хийгээд өөрийн гайхамшигт гэр бүл, хэрхэн дахин амьдарсан тухайгаа үзэгчидтэй хуваалцсаар байгаа аж.
Энэ оны 4-р сард 25 настай Mills Афганистанд дэлбэрэлтэнд өртөж, дөрвөн мөчөө алдсан. Зураг дээр шархадсаныхаа дараа эмнэлэгт эхнэр Kelsey, охин Chloe нарын хамт байгаа Mills харагдаж байна.

Дэлбэрэлтэнд өртөж, хүнд шархадсан түүний амийг аврахын тулд эмч нар дөрвөн мөчийг нь тайрахаас өөр аргагүй болсон ба урьд нь тамирчин байсан хүчирхэг залуу эр, охины хайртай эцэг тахир дутуу нэгэн болж үлдсэн юм.

Travis нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж, дахин амьдрахаар тэмцэх нь ямар хэцүү байсныг дурсахдаа өөртөө “Цонхны дэргэд суугаад өөрийгөө уучлах мэдрэмж ямар сайхан гээч” хэмээн хэлдэг байсны зэрэгцээ охин Chloe-ынхоо өсөж торниж байгааг харахыг маш их хүсдэг байсан байна.

Travis сургуульд байхдаа хөл бөмбөг, сагсан бөмбөг, бейсболын од байсан ба спортод маш их дуртай байжээ. Одоо ч гэсэн боломж л гарвал биеийн тамирын заалыг зорих дуртай.

Travis өөрийн амьдралд шунан тэмүүлэх сэтгэл, зориг тэвчээрийнхээ хүчээр маш олон фенүүдтэй болсон. Түүний сэргэн босохоор тэмцэж байгаа тэмцлийг үзэхээр өдөр бүр 20.000 орчим хүн Facebook-д зочилдог байна.

Хиймэл эрхтнүүдтэй болсон Travis бүрэн бүтэн хүн байхтай адилхан мэдрэмжийг дахин мэдрэх гэсэн өөрийн зорилгодоо алхам алхмаар ойртсоор байгаа юм.

 

Амьд үлдсэн явдлаа үргэлж маш азтайд тооцдог тэрээр хэзээ ч цөхөрч байгаагүй юм.

Travis-ын гэр бүлийг өрөвдөж, Travis-ын эр зоригийг бахадсан маш олон хүмүүс Facebook-ээр дамжуулан тэдний гэр бүлд урам зоригийг үг, захиаг илгээдгийн зэрэгцээ залуу гэр бүлийн тэргүүний эмчилгээ, даатгалд зориулсан тусгай санг байгуулж, мөнгө цуглуулж эхэлсэн байна.

 

Travis болон түүний эхнэр Kelsey нар аймшигт өдрөөс хэдхэн хоногийн өмнө

 

Travis Афганистанд хамт алба хааж байсан нөхөдтэйгээ

Travis хэлэхдээ “Тиймээ, надад золгүй явдал тохиолдсон. Гэхдээ энэ нь намайг баатар болгоогүй юм. Би зүгээр л армийн алба хааж байсан, үр дагавар гэж юу байдгийг мэддэг тийм л залуу болсон. Би бол Супермэн биш.” хэмээн өгүүлсэн байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. jerry-man

    2012/07/20 at 22:32

    сүртэй айн гэхдээ хөгширөөд зовнодоо

  2. Зочин

    2012/07/20 at 23:52

    yamar 1n daalgawar bieluuleed ntr ghim bh gsn chin zgr l bombogond ortool baatar bolchdiim bna shd usad. amar2

  3. Зочин

    2012/07/21 at 00:39

    hunii setgeliin tenhee , amid ywah gdg ni buhnees iluu chuhal gedgiig oilguulj ugch bgagarai aguu hun baina

  4. asparagus

    2012/07/21 at 01:48

    setgelin hattai hun bnda, zarm ng ni tgd shuud amia horlon shuu de

  5. Зочин

    2012/07/22 at 00:27

    munadag zaluu

  6. Зочин

    2012/08/01 at 12:29

    ene hun heden gemgui nomhon irgediig tsaash ni haruulsan bol…

  7. Aniraa_97

    2012/08/01 at 20:33

    jerry man *** mini hunii amidarlagiig oilgodgui ysn hulduu *** we chi ene hun setgeliin tenheetei bgazde surtei ntr geed bh um bhgui shuu 2gar 2holiig chini tairchwal chi amia horlondo

  8. Зочин

    2013/04/15 at 03:59

    4 мөчгүй болсон мөртлөө үхээгүй болохоор нь л америкууд хошгоруулаад "баатар" болгож дээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *