Нэгэн гэр бүл байшингаа ямар өнгөөр будахаа шийдэж чадахгүй байсан тул, хөршүүдээсээ маш өвөрмөц байдлаар санал хураасан бөгөөд 70,000 гаруй санал цуглуулжээ

0

Хөл хорионы үе бол байшингаа шинэчилж, засвар хийх хамгийн тохиромжтой цаг юм. Цаг зав их гарч, хүмүүс уйдаж эхэлсэн учир өмнө нь хийж байгаагүй зоригтой шинэчлэлтүүдийг хийхээр зориг шулууджээ. Жишээлбэл байшингаа шинэчлэхээр шийдсэн Ландретын гэр бүлийг авч үзье. Гэвч дөрвөн гишүүнтэй гэр бүлийн хувьд тэд байшингаа будах дараагийн өнгө дээрээ нэгдсэн шийдвэрт хүрч чадахгүй байсан тул ойр хавийн хүмүүсээсээ туслалцаа авахаар шийдсэн нь интернэт ертөнцөд олон хүний анхаарлыг татжээ.

USMCFoto

Харин энэ талаараа Брайан Ландрет “Бид өдөр бүр хөршүүддээ онцгүй өнгөтэй байшин харуулахыг хүсэхгүй байна” гээд “Тиймээс л бид хөршүүдэд маань илүү таалагдсан өнгийг сонгож өөрсдийн асуудлаа илүү хялбар шийдэхээр болсон юм” гэжээ.

Brian Landreth

Эцсийн эцэст дотор нь сууж байгаа биднээс илүү зөрж өнгөрч байгаа хөршүүд л байшинг маань илүү их харна шүү дээ. Тиймээс энэ гэр бүл гэрийнхээ гадаа “Өнгө сонгоход маань туслаач” гэсэн самбар байршуулжээ.

Brian Landreth

Тэрхүү самбар тусгай “QR” кодтой бөгөөд зөрж өнгөрч байгаа хүмүүс тэрхүү кодыг уншуулах үед “Google Docs” санал асуулга гарч ирэх бөгөөд хүмүүс түүнд саналаа өгөх боломжтой.

Brian Landreth

 

 

Энэ санаа нь зөвхөн зөв өнгө сонгох сайн арга болоод зогсохгүй Ландретсийн охин Грейсийг гэрийн даалгавраа хийхэд нь тусалсан юм.

docs.google.com

Өсвөр насны охин технологийн ангийн сургалтад хамрагдаж байгаа бөгөөд энэхүү үйл явдлыг сургуулийнхаа даалгаварт мэдээлэл цуглуулах арга болгон ашиглахаар шийджээ.

docs.google.com

Тэдний гэр бүлийн хувьд ердөө л хэдхэн зуун санал цуглана гэж бодож байсан бөгөөд самбарыг нь хүмүүс бараг л тоохгүй байх гэж бодож байжээ. Харин тэд одоо 70000 гаруй санал цуглуулаад байна! Энэ талаар Грейс “Хаана байдгийг нь ч мэдэхгүй байшингийн өнгийг сонгох асуулга дэлхий даяар тархана гэж бодож ч байсангүй” гэжээ.

michalnaka

Асуулгад хүмүүсийг 1-5 хүртэл дугаараас сонгохыг хүссэн бөгөөд 1 нь “HGTV Level Amazing”, 5 нь “Yuck” хэмээх өнгөний сонголтууд байжээ. Тэдгээр өнгөнүүд нь хадат чулуу, зэрлэг цахирмаа, сайхан амт, цэнхэр адислал, сайн сайхан гэх мэт өвөрмөц нэртэй өнгөнүүд ажээ. Хэрэв та ч бас оролцохыг хүсвэл зураг дээрх кодыг сканердах эсвэл энд дарна уу.

11
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *