Дурсамжтай зураг авахуулах тэр мөчид гаднын, хөндлөнгийн хүний зураг орсон байхад таагүй байдаг, ялангуяа хуримын зурганд уу? Элизабет, Райан хоёрт яг л ийм зүйл тохиолдсон юм. 9-р сарын 24-нд Нью-Йоркийн Төв паркад хуримын зургаа авахуулж байхад нэгэн хөндлөнгийн хүн ороод ирэх нь тэр.
Залуу хосууд энэ үйл явдлыг харин ч дуртайяа хүлээж авсан юм, хөндлөнгийн хүн хуримын зургийг нь “баллаж” орхиход юунд баярладаг байна аа гэж та бодож байна уу? Шалтгаантай юм шүү.
Хөндлөнгийн хүн нь Том Хэнкс байсан юм- Холливудын од.
Тэр замаар гүйж байсан бөгөөд зураг авч байгаа залуусын хажуугаар зүгээр өнгөрөхийн оронд тэгсэнгүй.
Сүйт бүсгүйн гарыг үнэсэж залуу хосуудад баяр хүргэжээ.
Гэрэл зургийг авч байсан зурагчин Мэг Миллер энэ мөчийг өөрийн дурандаа буулгаж амжсан юм. Мөч болгоныг буулгахыг гэрэл зурагчин бүсгүй хичээжээ.
Dr
2016/10/02 at 12:14
Uu Aa uu, Woow
M
2016/10/07 at 00:52
iiii manai heden uursdiiguu od ntr gsn ymnuud ingj t1tej hurim alah wiidee haha