Испаний эрэгт согтуучуудын үдэшлэг хийсэн Британи оюутнууд

0

Испаний эрэгт согтуучуудын үдэшлэг хийсэн Британи оюутнууд


Испаний Барселон хотоос урагш 70 милийн зайд орших Салоу хотод жил бүр их сургуулиудын спорт фестиваль болдог. 2002 оноос хойш зохион байгуулагдаж байгаа энэ фестиваль хилийн чанад дахь Британичуудын таагүй дүр зургийг харуулдаг жил бүрийн зураглал болдог байна. Учир нь 3-р сарын сүүл, 4-р сарын эхний гурван долоо хоногийн хугацаанд болдог энэхүү спорт фестивальд хүрэлцэн ирсэн 9000 гаруй Британи оюутнууд наргиж цэнгэх, шоудаж зугаацахыг жинхэнэ утгаар нь үзүүлдэг бөгөөд Британи орны нүүрийг улайлгахаар үйлдлүүд хийдэг байна.Гудамжинд тасарч унасан, бөөлжсөн дээрээ унтсан, эг маггүй тэврэлдэж үнсэлцсэн, этгээд хачин байдлаар хувцасласан, замын хашлаган дээр толгой унжуулан суусан, утгагүй наргиан цэнгээнд баяссан залуусын дүр зураг Салоуфест хэмээн нэрлэгддэг энэ фестивалийн ердийн үзэгдэл аж. Түүгээр ч барахгүй зарим оюутнууд нь хэр их согтсон болон гудамжинд секс хийж байгаагаараа гайхуулж онгирцгоодог байна. Фестивальд оролцогч 9000 гаруй залуусын 5000 орчим 18-23 насны залуус байгаа ба эдгээр Британи залуусын талаар Испаний Эл Мундо сонинд “Ямар ч эцэг эх ичмээр зүйл болж байна.” гэж бичсэн бол нэгэн дэлгүүрийн эзэн тэднийг малнууд хэмээн нэрлэж, “Тэд үдээс хойшийн 4, 5 цагийн орчим нүцгэлж байна. Бас лонхонд шээгээд түүнийгээ зочид буудлынхаа цонхоор гарган шидэж байна. Үнэхээр аймшигтай.” хэмээн өгүүлжээ. Зуны улирлын турш гэр бүлийн амралтын газар болдог гэдгээрээ алдартай Салоу хотын цагдаагийн газрын дарга Жосе Луйс Гаргалло энэ фестивалийн үеэр нэмэлт 15 офицерыг эргүүлд гаргаж байгаа гэж хэлсэн байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Anarchy

    2013/04/04 at 00:32

    хаха манай сансарын баруудын үүдэнд нэг иймэрхүү юм болдог байхдаа

  2. kabuki

    2013/04/04 at 08:39

    yron baarnii uudend iimerhuu zuil ih boldogshudee …

  3. Зочин

    2013/04/04 at 09:37

    balai yumnuud

  4. Зочин

    2013/04/04 at 17:44

    yooo end ochij hulooroo tolgoi, tolgoigooroo hul hiih yumsan, yasan shan yum be estoi duraaraa durgij dund chumgooroo jirgetsgeej bna da

  5. Зочин

    2013/04/04 at 23:04

    taalagdaj bnashuu nadah chin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *