Дэлхийн хамгийн өндөр зочид буудал Гонконгд байдаг

0

Дэлхийн хамгийн өндөр зочид буудал Гонконгд байдаг


Гонконгийн хамгийн өндөр зочид буудал болох 118 давхар олон улсын худалдааны төвд Дэлхийн хамгийн өндөр зочид буудал болох Ritz-Carlton зочид буудал байрладаг. Дэлхийн 26 улс орны томоохон хотууд, амралтын газруудад 80 үл хөдлөх хөрөнгөө байршуулсан тансаг зэрэглэлийн зочид буудал, амралтын газрын тус брэндийн Гонконг дахь салбар зочид буудал уг тэнгэр баганадсан өндөр барилгын хамгийн дээд талын давхрууд буюу 102-118 давхруудад байрладаг байна. Энэхүү зочид буудлын хараа булаам гоёмсог зургуудыг та бүхний өмнө дэлгэж байна.312 өрөө бүхий энэхүү таван одтой тансаг зочид буудал Sun Hung Kai Properties компаний эзэмшлийн Олон улсын худалдааны төвийн барилгын хамгийн дээд давхруудад байрладаг гэдгээрээ Дэлхийн хамгийн өндөр зочид буудал гэгддэг. Гонконгийн төв бизнесийн дүүрэг Central-д байрлаж, 1998-2003 онуудад үйл ажиллагаагаа явуулж байсан хуучин Ritz-Carlton Hotel Hong Kong-той андуурагддаг энэхүү зочид буудал 2011 оны 3-р сарын 29-нд үүд хаалгаа нээсэн байна. Энд сонирхуулахад дуучин Lady Gaga “Born This Way Ball” нэртэй гурав дахь аялан тоглолтынхоо үеэр буюу 2012 оны 5-р сарын эхний долоо хоногт энэ зочид буудалд байрлаж байжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/12/25 at 15:13

    yaay end adriana lima.tai tevreldeed viski shimsen shig gevtej bhiinsan, *** gej

  2. Зочин

    2012/12/25 at 17:52

    end nadad haritai huntei ooroo hairtai hunteige hurimiin aylalaar yvnaa zaaval

  3. Зочин

    2012/12/25 at 23:27

    mongoliin hamgin ondor svhe ahiin hoshoonii oirolcoo baidag..

  4. villaa

    2012/12/26 at 19:22

    goy ain

  5. Зочин

    2012/12/27 at 14:41

    saihan haragdaj bn mongold odoo hamgin ondor ni heden davhar baidag um bol

  6. Зочин

    2013/05/03 at 14:48

    goy ain

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *