Дэлхийн улс орнуудын Шинэ жилийн сонирхолтой уламжлалууд [24 зураг]

0

Дэлхийн улс орнуудын Шинэ жилийн сонирхолтой уламжлалууд [24 зураг]


Дэлхийн бүх улс оронд Шинэ жилийн баяраар гацуур мод чимдэг заншил байдаг. Шинэ жилийн баярын билэг тэмдэг болсон ганган ногоон гацуур чимэх явдлаас гадна дэлхийн улс орон бүр Шинэ жилийн баярыг тэмдэглэх өөр өөрийн гэсэн уламжлалтай. Дэлхий дээр орших олон мянган улс орнуудын дотор Шинэ жилтэйгээ 1-р сарын 1-нд учран золгодоггүй улс үндэстэн ч байдаг. Энд бид Шинэ жилийн баярыг тэмдэглэх өвөрмөц сонин, өөрийн гэсэн уламжлал бүхий улс орнуудын талаарх сонирхолтой мэдээллийг нийтэллээ. Таны мэдлэгийн далайд дуслын төдийг нэмж чадах бизээ.

Швейцарьчуудын Silvesterchlaus хэмээн нэрлэдэг Санта Клаус нь нарс модны мөчир шилмүүс, хонхоор гоёсон хувцас өмсөөд замаар алхдаг байна. Швейцарийн Urnaesch фермийн ойролцоо дарагдсан энэ гэрэл зураг дээр харагдах Silvesterchlaus-ууд ихэвчлэн айлуудаар зочилж, хүмүүст Шинэ жилийн баярын мэнд хүргэж, дуулж, бүжиглэдэг бөгөөд хүмүүс тэдэнд хоол хүнс, ундаа дарс эсвэл гар цайлгах мөнгө зэргийг өгдөг аж. Швейцарьчууд Silvesterchlaus-ын зочилсон айл бүтэн жилийн турш түүний ивээл доор байдаг ба буг чөтгөрийн сүнс гэрт нь шингэдэггүй гэж үздэг байна.

Нидерландын Шевенингенд шинэ оны эхний өдөр зоримог голландууд Умард Тэнгисийн мөстэй усанд ордог уламжлалтай. 1903 онд Кони-Айлендэд Polar Bear хэмээх клубыг байгуулсан Bernard McFadden өвлийн улиралд мөстэй усанд орох нь биеийг эрүүлжүүлж, чийрэгжүүлэхээс гадна сэтгэл санааг өргөдөг гэж баталдаг байна.

Тахилгын жимстэй эмэгтэйн хажууд ирж буй жилд аз жаргалыг урин ирүүлэх ёслол үйлдэж байгаа бөө нар зогсож байна. Энэ зургийг 2010 оны 12-р сарын 29-нд Перугийн Лимад авчээ. Тэд шар өнгийг аз жаргал, амжилт дагуулдаг гэж үздэг бөгөөд Шинэ жилийн өмнөх өдрүүдэд шар өнгийн хувцас өмсөцгөөдөг аж. Бөө нар улс орон даяар амжилт, аз жаргал, сайн сайхны төлөөх ёслолыг хөтлөн явуулах баярын бүсгүйг цуглуулдаг байна. Энэхүү ёслолд голчлон шар өнгийн цэцэгс мөн усан гахайг ашигладаг.

2011 оны 2-р сарын 16-нд Тайваний Тайнан хотод Хятадын Шинэ жилийн эхэн үед болдог Дэнлүүний фестивалийн үеэрх галт наадам. Нутгийн оршин суугчид галын наадмын дэлбэрэлтээс азгүйтэл зугтаж оддог гэж үздэг. Сарны шинэ жилийн 15 дахь өдөр тохиодог Дэнлүүний фестивалийг үзэж сонирхохоор олон мянган жуулчид ирдэг байна.

2011 оны 2-р сарын 6-нд Бээжингийн фестивальд оролцогчид улаан луут бүжиг хийж байна. Чих дүлийрэм чанга дуугарах бөмбөр, цангийн дуу бүхий энэхүү луут бүжиг нь ирэх жил дэх буг чөтгөр, муу муухайг хөөн зайлуулж байгаа ёслол аж. 15 хоног үргэлжилдэг энэхүү баяр ёслол сарны шинэ жилийн өмнөх өдөр дуусгавар болох ба өвлийн улирал төгсгөл болсныг тэмдэглэдэг байна.

2004 оны 1-р сарын 1-нд Шотландын Стоунхэйвений гудамжинд болсон галт шоу өдгөө Шотландчуудын Шинэ жилийн нэг уламжлал болон тогтжээ. Hogmanay буюу жилийн сүүлийн өдөр гэсэн утга бүхий Шотланд үгээр нэрлэгдсэн энэ баяраар галтай сагснуудаар жонглёрдож, эцэст нь тэнгисийн ус руу шиддэг байна. Сагстай галны талаар хоёр таамаг яриа байдгийн нэг нь бөө мөргөлийн зан үйлтэй холбоотой юм. Галтай сагс нь бүх амьд бие бодгалийг халуун илч, гэгээн гэрлээрээ тэтгэгч нарыг билэгддэг гэнэ. Харин хоёр дахь хувилбарын тухайд асч буй гал нь буг чөтгөр, муу бүхнийг зайлуулж, ирэх жилд хүмүүсийг хамгаална гэсэн утгатай аж.

Шөнө дунд болохоос яг нэг минутын өмнө Нью Йоркын Times Square дахь өндөр барилгын дээвэр дээр суурилуулсан шовх ганжирыг даган аварга том кристал бөмбөг аажмаар доошлох ба тэрхүү бөмбөг хамгийн доод цэгт хүрэх үед АНУ-ын Зүүн эрэгт Шинэ жил албан ёсоор айлчлан ирлээ гэж үздэг аж. Энэхүү зургийг 2011 оны 1-р сарын 1-нд авчээ. Уламжлал ёсоор бөмбөг нээгдэж, дотроос нь өнгөт цаасан ширхэг үзэгчдийн дээрээс асгардаг байна. Шинэ жилийн анхны бөмбөг Times Square-ийн дээр 1907 онд тавигдаж байсан түүхтэй бөгөөд мод болон ган төмрөөр хийгдсэн, 5 футын диаметртэй, 700 орчим фунтын жинтэй тэрхүү аварга бөмбөлөг 25 ваттын 100 ширхэг гэрлээр чимэглэгдсэн байжээ.

2011 оны 4-р сарын 12-нд Бангкокт Songkran Festival-ийн үеэр Тайланд хүүхдүүд болон жуулчид бие бие рүүгээ ус цацаж байна. Тайландын Шинэ жил буюу Songkran Festival нь 4-р сарын 13-нд тохиодог. Халуун дулаан Тайланд оронд Шинэ жилийг бие бие рүүгээ ус цацаж тэмдэглэдэг. Фестиваль нь сайхан үнэрт усаар Будда бурхны хөшөөг угаадаг байсан уламжлалаас үүдэлтэй ба усыг эмчлэн анагаах шинж чанартай гэдэг санаа ч бас давхар агуулагддаг. Усаар шүршсэнээр буг чөтгөрийн сүнснээс хамгаалж, аз жаргалыг авчирч байна гэж үздэг байна.

Андын нурууны оршин суугчдын Шинэ жилийн нэг уламжлал нь шар айрган дотор хийсэн өндөгний шар уургыг таах юм. Зураг дээр 2011 оны 12-р сарын 27-нд Перугийн Лимад Christmas Fair уламжлалт баярын үеэр гартаа өндөгний шар хийсэн шар айрагтай шилэн аяга барьсан эмэгтэй харагдаж байна. Ирэх жилийн өнгийг шар айрган доторх өндөгний шараас харж хэлдэг ажээ.

2008 оны 12-р сарын 31-нд Өмнөд Африкын Йоханнесбург хотын гудамжнаа гал халуунаар төөнөх наран доор Шинэ жилийн баярын өмнөх өдрийн карнивалд оролцогчид бүжиглэж байна. 2004 онд эхлэл нь тавигдсан энэ карнивалтай адил карнивал Рио де Жанейрод ч болдог. Анхны карнивалын зорилго нь нутгийн овог аймгуудын нэгдэл байжээ.

Түвдэд Шинэ жилийн өмнөх өдөр сүнснүүдийг аргадах ёслол болдог. 2011 оны 3-р сарын 7-нд Непалын Катмандуд Losar буюу Түвдийн Шинэ жилийн ёслол үйлдэж буй түвдүүд зураг дээр харагдаж байна. Losar-ыг тэмдэглэх уламжлал буддистуудын өмнөх үе, Бон шашны үед бий болсон. Boom хэмээсэн түвд үг нь ёслол гэсэн утгатай ба энэ үгэнд сүмийн магтаалын дуу, шашны ном унших, бурханлаг чанарыг дуудах гэх мэт олон зүйлсийг хамааруулж ойлгодог. 15 хоног үргэлжлэх Losar баяр нь цаг хугацааны хувьд Хятадын Шинэ жилтэй давхцдаг.

2011 оны 4-р сарын 13-нд Энэтхэгийн Медхасалд Шинэ жилийн хүндэтгэлийн ёслолын нэг хэсэг болгож Энэтхэг эрчүүд Шива Дандажаятра бурханд залбирч, сүмийг тойрон тойрог хэлбэртэйгээр хэвтэж байна. Dundee хэмээн нэрлэгдэх энэ фестиваль 13 хоног үргэлжлэх ба хавар ирж байгаа тэмдэглэдэг баяр аж.

2009 оны 12-р сарын 30-нд Лимагийн зах дээр тавиастай байгаа баян чинээлэг байдал, хөгжил цэцэглэлтийн бурхан Ekekos-ын дүртэй хүүхэлдэйнүүд. Жил бүр нутгийн захууд руу ирэх жилд сайн сайхныг авчрах хамгаалагч сахиусыг авах гэсэн бөөн бөөн хүмүүс ирдэг байна. Хүссэн бүхнийг биелүүлэх чадалтай гэгддэг Ekekos бурхны дүртэй хүүхэлдэйгээр бүх зүйлсээ чимэхээс гадна бурхны аманд асаасан тамхи зуулгадаг байна.

2010 оны 1-р сарын 6-нд Японы Токиод сумогийн их аварга Асашёорюү Дагвадорж Meiji Jingu Shrine-д dohyō-iri ёслолыг үйлдэж байна. Энэхүү ёслолыг гүйцэтгэх нь Японы Шинэ жилийн уламжлалуудын нэг юм.

2011 оны 12-р сарын 25-нд Перугийн Кузко дахь Андын нурууны Chumbivilcas тосгоны оршин суугчид Таканакуй хэмээх уламжлалт баяртаа оролцож байгаа нь. Таканакуй гэдэг нь эртний Перу хэлээр “цус буцлах үед” гэсэн утгатай ажээ. Энэ баярын үеэр бүх маргаан сөргөлдөөнийг тулаанаар шийдвэрлэдэг бөгөөд нударган зодоон нь ямар ч мөргөлдөөнийг шийдвэрлэж чадна, тэгээд ирэх жилдээ нөхөрсөг харилцаагаа үргэлжлүүлнэ гэж үздэг байна.

2010 оны 12-р сарын 31-нд Бразилийн Сан Паолод 88 дахь удаагийн Saint Silvester Marathon-д оролцогчид. Шинэ жилийн өмнөх өдөр болдог энэхүү алдарт гудамжны уралдаанд 15-аас дээш км зайд 21.000 орчим гүйгчид оролцжээ.

2011 оны 3-р сарын 20-нд Туркийн Станбул хотод Навруз хэмээн нэрлэгддэг Күрдийн Шинэ жилийн баярын үеэр түүдэг гал дээгүүр үсэрч буй күрдүүд. Навруз гэдэг нь үгчилбэл Шинэ жил гэсэн үг ба хаврын анхны өдрийг тэмдэглэдэг баяр. Персийн Шинэ жил гэдгээр нь дэлхий дахин мэдэх энэ баярыг Иран, Афганистан, Албани, Азербайжан, Бахрейн, Гүрж, Туркменистан, Узбекистан, Тажикистан, Кыргызстан, Казакстан түүнчлэн Сири, Леван, Пакистан, Энэтхэг, Хятадын баруун хойд хэсэг, Кавказ, Крымь, Балканы орнууд тэмдэглэдэг. Эртний заншил ёсоор Наврузын үеэр хүмүүс гэр орон, орчин тойрноо цэвэрлэж, өр ширээ өгдөг гэнэ. Баяр найрын ширээ нь улаан буудайн гурилан дугуй талх, арвай, шар будаа, эрдэнэшиш, шош, буурцаг, сэвэг зарам, будаа, гүнжид, вандуй тэргүүтнээр дүүрдэг. Долоо хоногийн турш үргэлжлэх баярын үеэр дан ногоо, жимсээр хоол бэлтгэдэг аж.

2011 оны 1-р сарын 17-нд Беларусын Минскээс холгүй орших Погост тосгоны оршин суугчид Коляда хэмээх баярынхаа үеэр архи ууцгааж байна. Энэ баяр анх өвлийн нар буцах цаг үетэй холбогдож байжээ.

2011 оны 6-р сарын 21-нд Боливын Самайпатад Ayamara баяраа тэмдэглэж буй бөө нар. Ayamara хэмээх энэхүү баяр өвлийн нар буцах өдөр тохиодог ба оршин суугчид ирэх жил арвин ургац хайрла хэмээн бурхандаа залбирдаг. Боливын ерөнхийлөгч Evo Morales 2009 онд 6-р сарын 21-нийг үндэсний өдөр болгон зарлажээ.

2002 оны 2-р сарын 7-нд Вьетнамын Ханой хотын захын дүүрэгт Сарны Шинэ жилийн өмнөх өдөр уламжлалт зоог banh chung буюу цагаан будааны бялуу бэлтгэж байна. Гадилын навчаар ороож, хулсны уян хатан мөчрөөр боосон дөрвөлжин хэлбэрт энэ зоогны дотор заримдаа шош буурцаг эсвэл нарийн хэрчсэн гахайн мах ч хийдэг. Дөрвөлжин хэлбэрийн учир нь Вьетнамчууд жилийн дөрвөн улирлын турш өгөөж, үр шимээ хайрласан газар дэлхийдээ талархаж байгаагаа илэрхийлсэн хэлбэр юм. Энэ зоогийг бэлтгэхэд 10 гаруй цагийн хугацаа шаардагддаг байна.

2011 оны 1-р сарын 1-нд Калифорний Пасаден хотод Шинэ жилийн баярын үеэр Сарнайн парадыг зохион байгуулдаг. 1890 онд анх Калифорнид цэцгийн парад болсон ба Пасадений анхны Сарнайн парад 1890 оны 1-р сарын 1-нд болж байжээ. Анхны Сарнайн парадыг зохион байгуулагчид Пасадений ангийн клубын гишүүдийг хөлслөн авч байсан бол өдгөө тус парадад оролцохоор Америкийн баруун болон зүүн эргээс мянга мянган хүмүүс хүрэлцэн ирдэг байна. Пасадений байгалийн гоо үзэсгэлэнг дэлхий дахинд харуулж гайхуулдаг энэ парад Mediterranean of the West гэж нэрлэгддэг байсан юм. Пасадений халуун дулаан цаг агаарт өвлийн улиралд ч цэцэгс дэлгэрч байдаг ажээ.

2009 оны 1-р сарын 5-нд Японы Токио хотын Kanda-гийн сүмд Шинэ жилийн өмнөх орой ажил хэрэг нь аз хийморьтой, амжилттай байхыг гуйн залбирч буй хүмүүс. Kanda бурхан бол ажил хэргийг ивээгч бурхан юм.

2008 оны 9-р сарын 30-нд Израйлийн Ашдод хотын далайн эрэгт Еврейн Шинэ жил буюу Rosh Hashanah-ын эхний өдөр Tashlikh хэмээх ёслол үйлдэж буй еврей эмэгтэй. Tashlikh хэмээх Еврейн уламжлалт ёс нь Rosh Hashanah-ын үдээс хойш үйлдэгддэг. Тэнгисийн ус руу талхны үйрмэг хэсгүүдийг шидсэнээр өнгөрсөн жилийн нүгэл хилэнц үгүй болж одно гэсэн утгатай юм.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

  1. erxem_0505

    2012/01/06 at 08:13

    yostoi goy!!!!

  2. enkule_fires

    2012/01/06 at 12:17

    h goy shaaasan

  3. LeenI

    2012/01/06 at 14:06

    hhhhhhhmmmmmm

  4. Зочин

    2012/01/06 at 14:09

    2-hon zurag l bna shd

  5. nickhun

    2012/01/06 at 14:29

    Laitai 2 pic uud bn aa……

  6. monami666

    2012/01/06 at 16:19

    sonin ymuu

  7. bold_urnukh

    2012/01/06 at 17:40

    Toirj hewtdeg t1iin

  8. Зочин

    2012/01/06 at 18:53

    Xopomiinhoon DIABLO 3 taviad ogooch

  9. Зочин

    2012/01/06 at 19:16

    Russia AX nar drinks every day

  10. Зочин

    2012/01/06 at 19:20

    BEBNOS more game please

  11. love666

    2012/01/06 at 21:12

    hehe hogjilt in

  12. Pomas

    2012/01/07 at 10:39

    dajgui l ym

  13. BEK_KKK

    2012/01/07 at 11:56

    interesting

  14. jerry-man

    2012/01/07 at 12:15

    :D

  15. Зочин

    2013/11/23 at 15:29

    Thanks for ones marvelous posting! I truly enjoyed reading it, you happen to be a great author. I will be sure to bookmark your blog and will come back from now on. I want to encourage yourself to continue your great writing, have a nice morning!|
    サマンサタバサ 財布 http://www.quizverse.com/サマンサキングズ-c-15.html

  16. Зочин

    2013/11/25 at 18:04

    This paragraph provides clear idea for the new users of blogging, that really how to do blogging.|
    サマンサタバサ アウトレット http://www.quizverse.com/サマンサタバサデラックス-財布-c-22_23.html

  17. Зочин

    2014/02/20 at 21:51

    、世界をリードするクラウド9製品市場。すべての上のルイ·ヴィトンの完全な継続的な成長になります。私の母は発見しなければならない。彼らは、シンボル時間の方法をよりである。。これに反して、スタッフは問題のように感じる彼らを着ることはできません。あなたの例灰色、赤い色は、黒に係る多くの UGG は、いくつかの色の美しいを発見し、他の多くのブーツします。
    ヴィトン モノグラム http://www.french-resources.co.uk/scripts/Louis-Vuitton-Wallet-c-8016.html

  18. Зочин

    2014/02/20 at 21:51

    これを開始する私たちに完璧な方法の可能な星は自分のスタイルを模倣しようとすると後を見るです。かどうか彼らの鉛を転送する必要があります、高度なベール odhani を認めているとそれを実装します。現実: 少し、状況、大きなものの女性に。チケット: セクシーな仮装衣装、セクシー プラス サイズのコルセットのランジェリー、ハロウィーン costumesReason なぜユニークなバリエーションの女性がある間違いなくミハエル Kors 袋によって: ショーン |2013 年 11 月 4 日のミハエル Kors までコース夏休み 2010年グッドリ ダンスはありません。
    ポールスミス 時計 http://bvlgari.guidevin.com

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *