Эмэгтэйчүүдийн эрчүүдээс илүү хийж чаддаг 10 зүйл

0

Хэн нэг нь чиний өмнөөс Гошагийн ишлэлийг дурьдан (Гога ч гэнэ, Георгий Иванович ч гэнэ) шийдвэр гаргахыг хүсвэл, жишээ нь “би эр хүн гэсэн” жирийн үндэслэл хэлж байгаа бол тэр үнэхээр эр хүн мөнөөс мөн. Гэхдээ заримдаа эмэгтэйчүүд эрчүүдээс ч илүү байх нь элбэг.

1. Улс орон удирдах

Хятад болон Ромын эзэнт гүрнээс бусад эзэнт гүрнийг эмэгтэй хүн удирдаж байсан түүх их бий. Английн Елизабет Британийн эзэнт гүрний суурийг тавьсан, Виктория хатан хаан эзэнт гүрнийг тэлж Энэтхэгийг нэгтгэсэн. Изабелла Кастильская Испанийг удирдаж байхдаа хоёр ч тивийг удирдлагадаа авч байлаа. Мария Тередия Австро-Венгирийн үндэс суурийг тавьсан нь Европын хамгийн хүчтэй улс болсон юм. Оросын хатан хаан Екатерина II–ийг “агуу” эмэгтэй хэмээн өргөмжилдөг. Улс орон удирдаж байсан ямар ч удирдагч эмэгтэй улс орноо сүйрэлд хүргэж байгаагүй юм.

Эмэгтэйчүүдийн эрчүүдээс сайн хийж чаддаг 10 зүйл 1

2. Программ бичих

Guardian-ийн мэдээлж байгаагаар: эмэгтэй программистийн зохиосон код нь эрэгтэй программистийн зохиосон кодоос илүүтэйгээр бусдад хүлээн зөвшөөрөгддөг байна. GitHub сайт дээр 3 сая орчим код байрлуулсан байдаг ба тэдгээр кодуудаас ихэнх нь эмэгтэйчүүдийн зохиосон кодыг сонгожээ (эмэгтэйчүүдийн бичсэн кодоос 78,6 хувь, эрэгтэйчүүдийн бичсэн кодоос 74,6 хувийг тус тус сонгосон).

Эмэгтэйчүүдийн эрчүүдээс сайн хийж чаддаг 10 зүйл 2

3. Машин жолоодох

Гарч байгаа ослын 70%-ийг эрэгтэй жолооч нар гаргадаг. Энэ нь эрэгтэй жолооч тоогоороо олон гэсэн үг биш юм шүү. Статистикийн энэхүү дүн олон улсынх бөгөөд хүйсийн харьцаа ч энд харьцангуй жигд юм. Нэг ёсондоо “гранат барьсан сармагчин” гэдэгт эрчүүд багтаж байна гэсэн үг. Зам дээр чамд дуут дохио өгч байгаа “эр хүн”-ээс болгоомжтой байсан нь илүү дээр юм байна шүү.

Эмэгтэйчүүдийн эрчүүдээс сайн хийж чаддаг 10 зүйл 3

4. Мөнгө захиран зарцуулах

Английн Ледбери хотын Барклая сангаас явуулсан судалгаанаас харахад эмэгтэй хөрөнгө оруулагчид эрэгтэй хөрөнгө оруулагчдаас илүү найдвартай түнш байдаг ажээ. Судалгаатай, судалгаагүй энэ бол тодорхой зүйл: гэр бүлийн “дундын санхүү”-г хэн барьдаг билээ, мэдээж эхнэр. Ажлаа ч сайн хийнэ.

Эмэгтэйчүүдийн эрчүүдээс сайн хийж чаддаг 10 зүйл 4

5. Суралцах

Орос улсын статистик мэдээллээр өнгөрсөн жил нийт 10,766,000 эмэгтэйчүүд дээд боловсрол эзэмшсэн байна. Эрчүүд зөвхөн нэг л салбарт тэргүүлж байгааг статистикийн дүнгээс харж болно – дунд сургууль. Эрчүүд хэдэн тоо нэмж хасаад, ганц хоёр үсэг холбож бичээд болоод байгаа ч цаашаа асуудал үүсдэг бололтой.

Эмэгтэйчүүдийн эрчүүдээс сайн хийж чаддаг 10 зүйл 5

6. Ярих

Эмэгтэйчүүд өдөрт 23,000 орчим үг хэлдэг бол эрчүүд 1200 орчим үг хэлнэ. Тэгэхээр эмэгтэйчүүд илүү хэл ярианы хөгжилтэй гэсэн үг үү? Энэ нь сэтгэл зүйн “ариун цэвэр”-ийг сайн сахидаг гэсэн үг юм, бид дотроо байгаа элдэв асуудлаа ил гарган ярьж өөрийгөө цэвэрлэж чаддаг байна. Харин эрчүүд чаддаггүй – сэтгэлд байгаагаа уудлахгүй байсаар тэд зүрх судасны өвчлөлтэй болно. Стресст орж зүрхний шигдээс болох тохиолдол ихэнхдээ эрчүүд бүртгэгддэг байна.

Эмэгтэйчүүдийн эрчүүдээс сайн хийж чаддаг 10 зүйл 6

7. Эргэцүүлэн бодох

Дэлхийн хамгийн ухаантай хүн бол эмэгтэй хүн – америкийн зохиолч, драматург, сэтгүүлч. Түүний нэрийг Мэрилин вос Савант гэдэг. Мэрилиний IQ-г нарийн гаргах боломжгүй: түүний ухааныг тодорхойлох арга одоогоор байхгүй юм. Одоогийн оюун ухааныг тодорхойлох олон төрлийн тестийн үр дүнг нэгтгэж харахад 167+, 186, 218, 228 болон 230. Тест бүр харилцан адилгүй тул дүн ч мөн харилцан адилгүй гарч байгаа юм. Гэхдээ Мэрилин дэлхий дээр хамгийн их оноо авсан бүсгүй юм.

Гэхдээ дэлхий дээр хамгийн ухаантай хүмүүсийн жагсаалтын эхний 10-ыг эрчүүд эзэлж байна. Тэгэхээр эмэгтэйчүүд тэнэг юм уу гэсэн асуулт гарч ирнэ. Үгүй ээ. Шинэ Зеландын Отаго их сургуулийн профессор Жеймс Флинний судалгаанаас харахад, сүүлийн 100 жилд хөгжингүй орнуудын эмэгтэйчүүдийн оюун ухааны коэффицент эрчүүдийнхтэй адил хэмжээнд очиж байгаад төд удалгүй түрүүлсэн байна. Үүнээс харахад эмэгтэйчүүд илүү ухаантай болж байгаа юм, урьд өмнө эмэгтэйчүүд оюун ухаанаа хөгжүүлэх боломж нь байдаггүй байсан бол одоо бүгд боловсрол эзэмших эрхтэй болсноор эмэгтэйчүүд илүү ухаантай нь тодорхой болжээ.

Эмэгтэйчүүдийн эрчүүдээс сайн хийж чаддаг 10 зүйл 7

8. Өөртөө анхаарал тавих

Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн тооны харьцаа адил бус гэдгийг хүн бүр мэднэ. Яагаад гэдэг асуултыг харин хүн болгон тавьдаггүй байх. Эрчүүдийн дунд үхэл хамаагүй эрт ирдэг бөгөөд тоогоороо дээгүүр бичигддэг – энэ бол ургамал, амьтан бөгөөд хүнд байдаг биологийн онцлог юм. Гэхдээ хүн ухамсартай, хэрвээ эрчүүд ухамсраа ашиглаад өөрөө өөртөө анхаарал тавьдаг байсан бол хүйсийн тооны харьцааны тухай яригдахгүй байсан биз. Эрчүүд биеэ бодохгүй байгаа учраас л асуудал үүнд байна.

Эмэгтэйчүүдийн эрчүүдээс сайн хийж чаддаг 10 зүйл 8

9. Хувьсан өөрчлөгдөх

Хамгийн чухал хэсэг дээрээ ирлээ, секстэй холбоотой хэсэг: “Байгаль дэлхий биднийг өөрөөр бүтээсэн”. Тэр үнэн. Өөрөөр бүтээхдээ эмэгтэйчүүдийг илүү дээр бүтээсэн юм. Байгаль дэлхий биднийг хайрлан халамжилдаг бол эрчүүдийг захиран зарцуулан ашиглах шинж чанартай бүтээсэн. Эмэгтэйчүүд илүү овсгоотой, дархлаа сайтай, өвчин тэсвэрлэх чадвартай, илүү урт насалдаг гээд тоо томшгүй баримтуудыг дурьдана. Энэ бол хөдлөшгүй баримтаар нотлогдсон, үүнээс гадна В.А.Геодаканагийн хүйсийн хувьслын онол ч гэж байна. Байгаль дэлхий туршилтаа эрчүүд дээр хийгээд хамгийн сүүлд эцсийн үр дүнг эмэгтэйчүүдэд бэлэглэжээ. Тийм учраас энэ дэлхийн хамгийн сайн сайхныг эмэгтэйчүүд хийж байна.

Эмэгтэйчүүдийн эрчүүдээс сайн хийж чаддаг 10 зүйл 9

10. Хамгийн сүүлчийн хэсэг: эмэгтэйчүүд тавилгыг илүү сайн угсарна

Яагаад гэвэл эмэгтэйчүүд юун түрүүнд зааврыг нь уншаад харин дараа нь зааврын дагуу угсрах ажилдаа ордог юм.

Эмэгтэйчүүдийн эрчүүдээс сайн хийж чаддаг 10 зүйл 10

3
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. П. Эрдэнэзул

    П. Эрдэнэзул

    2016/03/16 at 01:20

    sn bnu

  2. П. Эрдэнэзул

    П. Эрдэнэзул

    2016/03/16 at 01:20

    tanai servert admin boloh gsin yaj boloh ve

  3. lol

    2016/03/16 at 17:36

    tgd erchuud chn chaavaas sarmagchingaas l deer bolj taarsnu

  4. yg unendee

    2016/03/16 at 19:07

    unendee emegteichuud ni osol gargah undesiig ni tawichaad ywaad ugdii shd.hajuunaas shahah geh met

  5. no one

    2016/03/16 at 23:08

    bullshit

  6. Зочин

    2016/04/17 at 22:06

    Er hun gedeg bol sarmagchingaas sain baival boloo gedeg gesenshd LooooL

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *