ДРИФТИЙН ШИЛДГҮҮД ХАНДИВЫН ТЭМЦЭЭН ХИЙНЭ

0

Монголын Мэргэжлийн Спорт Автомашины Холбоо нь Монголын дрифтийн спортын ууган тамирчдын нэг Э.Мөнхбатын эмчилгээний зардалд хандив өргөх зорилгоор “Allstar Drift Battle” тэмцээнийг 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр, UB Palace-ийн задгай талбайд зохион байгуулна. Э.Мөнхбат нь элэгний сериоз өвчинтэй удаан хугацаанд тэмцсэн боловч өнөөдөр элэг солиулах эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай болсон байна. Тус тэмцээнд Монголын шилдгийн шилдэг дрифтчид оролцож, жолоодлогын уран чадварыг харуулсан Dual Battle хийх зэрэг олон сонирхолтой үзүүлбэрүүдийг үзүүлнэ. Хандив өргөн буян үйлдэхийн зэрэгцээ дрифтчидийн гайхалтай үзүүлбэрүүдийг үзэхийг та бүхнээс хичээнгүйлэн хүсч, хүрэлцэн ирэхийг урьж байна.

Монголын спорт автомашины хөгжлийг Олон улсын түвшинд хүргэх, тэмцээн уралдааныг мэргэжлийн түвшинд зохион байгуулах, бусад орны баг тамирчид болон холбоодтай хамтран ажиллаж туршлага солилцох мөн өөрсдийн орны баг тамирчдыг Олон улсын тэмцээн, уралдаанд оролцуулан эх орноо сурталчлах зорилготойгоор тус холбоо үйл ажиллагаагаа явуулахаас гадна нийгмийн сайн сайхны төлөө өөрсдийн боломж бололцоогоо дайчлан ажилладаг. Жишээлбэл, өнгөрсөн 2015 онд зохион байгуулсан “Дрифтийн улсын аварга” шалгаруулах тэмцээнийхээ бүх орлогыг 3 настай А.Мандуул хүүд Сонсгол бэлэглэх эмчилгээний зардалд нь хандивлаж, хагалгаа нь амжилттай болж байжээ

Хэзээ: 2015 оны 1 сарын 29-нд 10.00 цагаас

Хаана: UB Palace Open air талбайд

ДРИФТИЙН ШИЛДГҮҮД ХАНДИВЫН ТЭМЦЭЭН ХИЙНЭ 2

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.