Ганцхан ширхэг модоор бүхэл бүтэн амралтын цогцолбор бүтээжээ

0

Ганцхан ширхэг модоор бүхэл бүтэн амралтын цогцолбор бүтээжээ


Амьд байгаль болоод орчин үеийн урлагийн дундах хоёр талын харилцааны талаар олон нийтийн ойлголтыг тэлэх, бэхжүүлэх зорилго бүхий төсөл, үзэсгэлэн, хэлэлцүүлгийг зохион байгуулдаг Индианополисын урлагийн музейн захиалгаар тус музейн харьяаллын 100 Acres: The Virginia B. Fairbanks Art & Nature Park цэцэрлэгт хүрээлэнд бүтээгдсэн өвөрмөц модон бүтээлийг та бүхэнд танилцуулж байна. 300 метр өндөртэй, шар алтанзул цэцгийн ганцхан ширхэг модоор савлуур, мухлаг, амарч тухлах сандал тэргүүтнийг урлан нэг цогц газар болгож, “Choр Stick” гэж нэрлэжээ.Холтсыг нь хуулж, мухлагийн гадуурх ханыг бүрж, модны мөчир, их биеэс үлдсэн хэсгээр сандал, ширээ, савлуур зэргийг урлаж, тэр ч бүү хэл холтосноос гаргаж авсан сиропыг мухлагт худалдаалах зэргээр модыг бүхэлд нь огт хаягдалгүйгээр ашиглаж бүтээсэн энэхүү төслийг хэрэгжүүлж, Choр Stick-ийг бүтээгч нь Шведийн Visiondivision нэртэй архитектурын пүүс бөгөөд 2005 онд Anders Berensson, Ulf Mejergren нарын үүсгэн байгуулсан тус студи нь Швед даяар мөн Нидерланд, Мексик, Аргентин зэрэг улс орнуудад төслөө хэрэгжүүлсэн юм байна. Choр Stick-ийг бүтээхэд ашиглагдсан шар алтанзул цэцгийн модыг Индиана мужийн Андерсон хотын ойролцоох ойгоос олж авсан ба 100 Acres руу том хэмжээний мөчир сэлттэй нь бүрэн бүтнээр нь ачиж авчирчээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/12/14 at 17:51

    yg vneniig helhed taalagdahgvi bna aa. zvgeer nadad neg l ewgvi haragdaad bhiin. ter vzvvr n iish tiisheegee urwiij durwiiguud.

  2. MUNHJARGALTUGULDUR

    2012/12/14 at 19:17

    setgej bnashdee

  3. Зочин

    2012/12/14 at 19:45

    гайхалтай сэтгэжээ

  4. villaa

    2012/12/14 at 22:06

    sonin mortlo goy shiidel bn :d :194:

  5. uniQu3

    2012/12/15 at 21:47

    сонин л юм

  6. teen

    2012/12/16 at 04:15

    ээ мэдкүдээ мэдкүү байглаасаа унасан модоор хийсийм байх гэсэн *** нар чинь байглаас нь тата *** ж авч байгаад хийцэн байна шдэ ямар харгис гарууд вэ цуцу

  7. SuPeR_XeRo

    2012/12/23 at 21:11

    ийш чааваас байгалиа хамгаалъя гээд л устгаад байх юмаа, ядаж ургаагаар нь, амьдаар нь ийм юм хийсэн бол баярлахсанж

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *