Олны танил болсон 14 алдартай жүжигчдийн жинхэнэ мэргэжил нь юу вэ?

0

Кино дэлгэцээр харж дассан алдартай жүжигчдийн амьдралын талаар бид сайн мэднэ гэж боддог ч тэднийг чухам ямар боловсрол, хаана эзэмшиж байсан талаар төдийлөн ойлголтгүй байдаг билээ. Манай сайт уншигч танд жүжигчин болж алдар нэрийн оргилд хүрсэн ч залуу насандаа өөр мэргэжил эзэмшиж явсан алдартнуудыг танилцуулж байна.

1. Gerard Butler – Хуульч

© Gods of Egypt / Pyramania and co-producers

Спартагийн дүрээрээ алдар нэрийн оргилд гарсан түүнийг шүүх танхимд хуулийн нэрийн өмнөөс бусдыг хамгаалж буй өмгөөлөгч болсон байна хэмээн төсөөлбөл түүнд хуульчийн мэргэжил тун зохимжтой байгааг та мэдэрч буй биз ээ. Тэгвэл тэрээр өөрийн төрөлх Шотландын Глазгогийн их сургуульд хуульч мэргэжил эзэмшжээ.

 

2. David Duchovny болон Jodie Foster – Английн уран зохиол судлаач

© Californication / Aggressive Mediocrity and co-producers , © Contact / Warner Bros. and co-producers

АНУ-ын Йелийн их сургуульд тэд нэг мэргэжил эзэмшиж байжээ. David Duchovny-ын хувьд английн уран зохиол судлаач мэргэжил эзэмшиж, докторын зэрэг горилж байсан ч судалгааны ажлаа орхин кино урлагт цаг заваа зориулах болжээ.

Харин Jodie Foster 1985 онд тус сургуулийг дүүргэж байсан аж.

 

3. Will Ferrell болон Hugh Jackman – Сэтгүүлч

© Elf / New Line Cinema and co-producers , © The Wolverine / Twentieth Century Fox and co-producers

Жүжигчин Will Ferrell АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургуульд сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн бол “X-Men” цувралын Wolverine-ын дүрээр алдаршсан Hugh Jackman мөн адил сэтгүүлч мэргэжилтэй ажээ. Тэрээр их сургуулийн төгсөх ангид сурч байхдаа театрын сургалтад бүртгүүлснээр урлагт хөл тавих эхлэл нь тавигдсан түүхтэй.

 

4. Rami Malek болон Adam Sandler – Зураач

© Bohemian Rhapsody / Twentieth Century Fox and co-producers , © Click / Columbia Pictures and co-producers , © adamsandler / Instagram

Жүжигчин Rami Malek 2003 онд Эвансвиллийн их сургуулийн дүрслэх урлагийн ангийг дүүргэсэн бол Adam Sandler Нью-Йоркийн их сургуульд зураач мэргэжил эзэмшиж байжээ. Хамгийн сонирхолтой нь тэдэнтэй хамтдаа нэгэн сургуульд суралцаж явсан найзууд дунд нь өдгөө ч гялалзаж яваа алдартнууд олон байдаг ажээ. Woody Allen, Anne Hathaway, Whoopi Goldberg, Angelina Jolie болон James Frank зэрэг алдартнууд тэдэнтэй хамт нэг сургуульд суралцаж байсан гэдэг.

 

5. Rashida Jones – Философич

© I Love You, Man / Dreamworks Pictures and co-producers

Анх тэрээр хуульч болохоор Харвардын их сургуульд элсэн орсон боловч дүүргээгүй бөгөөд театрын урлагт хөл тавьсан түүхтэй. Хожим тэрээр академик боловсролдоо хөрөнгө оруулах зорилгоор шашин судлаач, философич мэргэжил эзэмшсэн байдаг.

 

6. America Ferrera – Олон улсын харилцаа

© americaferrera / Instagram , © Ugly Betty / Silent H Productions and co-producers

Урлагийн замналдаа анхаарал хандуулж түр зуур завсарлаад байсан олон улсын харилцааны мэргэжлээ тэрээр 10 жилийн дараа эзэмшсэн гэдэг. 2003 онд Өмнөд Калифорнийн их сургуульд элсэн орсон тэрээр 2013 онд төгссөн юм.

 

7. Jaime Camil – Бизнесийн удирдлага

© My Boyfriend’s Meds / Pantelion Films and co-producers

Алдартай бизнесмэний хүү болон мэндэлсэн алдарт жүжигчин, продюсер Jaime Camil Анауакын их сургуульд бизнесийн удирдлага мэргэжлээр суралцан амжилттай төгссөн бөгөөд аавынхаа компанид ажиллаж байсан түүхтэй.

Гэсэн ч тэрээр оффис ажлаа өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө орхиж, Холливудын ертөнцийг бaйлдан дагуулж чадсан билээ.

 

8. Kevin Costner – Маркетинг, санхүүч

© Field of Dreams / Gordon Company and co-producers

Калифорнийн их сургуульд суралцаж төгссөн тэрээр нэгэн компанид маркетингийн албаны захирал хийж байсан ч түүх бий. Санхүүгийн хувьд таатай ажил эрхэлж байсан ч тэрээр тэрхүү ажилд орсноосоо хойш ердөө ганц сарын дараа ажлаас гарах шийдвэр гаргаж, жүжигчний замнал хөөж эхэлсэн ажээ. Хоёр удаагийн Оксарын шагналт жүжигчин тэрээр өдгөө залууст “Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэх шиг жаргалтай зүйл үгүй” хэмээн захих дуртай гэнэ.

 

9. Amy Poehler болон Elizabeth Banks – Харилцаа холбооны инженер

© Mean Girls / Paramount Pictures and co-producers , © Invincible / Walt Disney Pictures and co-producers

Багш нарын гэр бүл мэндэлсэн жүжигчин Amy Poehler 1993 онд Бостоны их сургуулийг дүүргэжээ. Харин Elizabeth Banks-ын хувьд Пеннсилванийн их сургуулийг төгсөж, гэр бүлийнхээ дээд боловсрол эзэмшсэн анхны гишүүн нь болж байжээ.

 

10. Renée Zellweger – Радио, телевизийн мэргэжилтэн

© Bridget Jones’s Diary / Miramax and co-producers

Тэрээр бага наснаасаа жүжигчин болох мөрөөдөлтэй байсан ч Техасын шинжлэх ухаан, технологийн их сургуульд радио, телевизийн мэргэжилтний ангийг дүүргэжээ. Суралцаж байх хугацаандаа тэрээр жүжигчний ангид давхар элсэн суралцаж байсан нь түүний өнөөгийн амжилтын эхлэл болж байв.

Бага байхдаа та ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байсан бэ?

4
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *