Энэхүү фото нийтлэлийг үзэж сонирхож байгаа эрхэм уншигч та Тайланд улсын нийслэл Бангкок хотын ойролцоох Самут Сонгкрам Samut Songkhram хэмээх жижигхэн тосгонд зочилбол уг нийтлэлд өгүүлсэн төмөр замын дагуух гайхалтай захыг өөрийн нүдээр харах боломжтой юм. Төмөр замын ойр орчмын газар нь тодорхой хэмжээгээр аюултай бүсэд тооцогддог боловч энэ тосгонд үүнд нэг их ач холбогдол өгдөггүй аж. Энэхүү захаас хүмүүс өдөр тутмын хоол хүнсний зүйлс, загас, далайн гаралтай хүнс, жимс, хүнсний ногоо тэргүүтнийг худалдаж авдаг байна.Харин галт тэрэгний дохио дуугарахтай зэрэгцэн зах дээр худалдаа хийж байсан хүмүүс худалдаагаа түр зогсоохын зэрэгцээ захын худалдаачид Бангкокоос тэдний тосгоны Маеклонг /Maeklong Station/ галт тэрэгний буудлыг зорин яваа галт тэрэгний замаас бараа таваараа бага зэрэг холдуулах гэх мэт үйлдлийг хийдэг ба хэдхэн минутын дараагаас эхлэн хүнсний захын ердийн амьдрал дахин буцалж эхэлдэг байна. Дээр дурдсан маршрутаар өдөр бүр ирэх галт тэрэгний чиглэл нь энэхүү зах дээр худалдаа хийгчдийн хувьд Бангкок болон Самут Сонгкрам тосгоны хооронд ачаа бараагаа зөөх гол зам нь болдог аж.
0
0
0
0
0
0
0
0
Userman
2013/01/07 at 15:04
yanda huurhii
Зочин
2013/01/07 at 19:52
http://www.travelgobimongolia.com
Зочин
2013/01/07 at 21:57
humuus n yaj buudiin boloo http://www.maral.mn
MUNHJARGALTUGULDUR
2013/01/07 at 23:28
hetsvv ym bndaa hvn vhdeg bhdaa
Зочин
2013/01/08 at 16:41
heheh, orovdoltei ch yimaadaa, oor gazar zahaa nuulgej boldguim bh daa, mon ene galt tereg n ene zahiin dunduur yawah ued ter jims nogoonuudiin daaguur n yawj baihad wagonii 00-oos shuud dooshoogoo nogoo yu n unadag boz dee? gui yum bolvuu esuul
jerry-man
2013/01/09 at 14:09
dairulj uhvel yanaa
capaa7g
2013/01/09 at 19:29
uhchihdgui yum bhda