Зөвхөн сансрын нисгэгч нарын мэддэг 18 сонирхолтой баримт

0

Хүн болгон л багадаа сансарт нисэж, харийн гариг эрхэст очих талаар мөрөөдөж байдаг боловч ихэнхи хүнд энэ нь мөрөөдөл л болж үлддэг. Гэхдээ сансар огторгуйг сонирхох хүний сонирхол огт буурдаггүй бөгөөд таны энэ “хорхойг” дарахын тулд сансарт ниссэн азтангуудын сансрын хөлөг доторх амьдралын талаарх хэд хэдэн сонирхолтой нууцыг дэлгэсэн яриаг сонирхуулъя. Буухиа уралдаан, гомдмоор хоч, Мир станц ямар үнэртэй… талаар NASA юм ярина гэж үгүй.

Зөвхөн сансрын нисгэгч нарын мэддэг 18 сонирхолтой баримт 17

Харин Канадын Крис Хэдфилд, Америкийн Жерри Линенжер, Боб Кербим, Скот Паразински болон Өмнөт Солонгосын анхны, Азийн 2 дахь эмэгтэй сансрын нисгэгч Ли Со Ён нар энэ талаар тодорхой ярьсан юм.

1. Сансарт бараг хүн болгон бөөлжих гээд байдаг

Хэдфилдийн ярьснаар бол сансарт гарсан хүн болгон л бөөлжих гээд байдаг ба үүнд гайхаад байх зүйл огт үгүй бөгөөд тэсэж болох зүйл гэнэ. Тэрээр өөрөө NASA-гийн бөөлжихөд зориулсан уутны идэвхтэй хэрэглэгч бөгөөд “ийм уутанд том алчуур холбосон байдаг ба бөөлжисний дараа нүүр аманд наалдсан хэсгийг арчаад буцаагаад уутанд хийдэг” талаар ярьжээ.

Зөвхөн сансрын нисгэгч нарын мэддэг 18 сонирхолтой баримт 1

2. Сансрын хөлөг дотроо муухай үнэртэй

“Жорлон маань хөлгийн голд байдаг ба хөлөгт нэг удаад 7 хүртэл хүн байх бөгөөд хөлөг маань их жижигхэн. Та 7 хүн 2 долоо хоног голдоо жорлонтой, дугуйтай байшингаар аялах ба зогсож, бууж болохгүй гээд төсөөлөөд үз дээ” гэж Шатлл дотор үнэртэдэг муухай үнэрийн талаар тэр ярьсан байна.

Зөвхөн сансрын нисгэгч нарын мэддэг 18 сонирхолтой баримт 1

3. Харин ОУСС (олон улсын сансрын станц)-д үнэртдэггүй

“ОУСС-д 5 сарын турш байхдаа Шатлл дээрх шиг үнэр мэдрээгүй ба энэ нь станц доторх цөөхөн хүн, сайн агааржуулалттай холбоотой“ гэж Хэдфелд хэлсэн байна.

Зөвхөн сансрын нисгэгч нарын мэддэг 18 сонирхолтой баримт 2

4. Мир станц “эмээгийн агуулах” шиг үнэртэнэ

Ленинжер Мир станцын тухай ярихдаа “яг л эмээгийн агуулахад орсон юм шиг санагдана. бүүдгэр, чийгтэй, янз бүрийн үнэр үнэртээд” гэжээ.

Зөвхөн сансрын нисгэгч нарын мэддэг 18 сонирхолтой баримт 3

5. Усан сан дотор хийдэг бэлтгэл маань сансарт “хөдөлж явахад” зориулсан бэлтгэл биш

Усан дотор ийш тийш шилжиж хөдлөх нь сансар дахь жингүйдэх мэдрэхүйд дасгах зориулалттай боловч жинхэнэ жингүйдэл бол түүнээс өөр талаар Кериба ингэж ярьжээ: Сансарт хөдөлгөөн эхлүүлэх нь усан доторхоос хамаагүй хөнгөн боловч хөдөлгөөнөө зогсоох нь маш хэцүү.

Зөвхөн сансрын нисгэгч нарын мэддэг 18 сонирхолтой баримт 4

6. Сансарт анх гараад, жингүйдэлд хөдөлж ядаж байгаа шинэковуудыг “Сав суулганы дэлгүүр доторх заан” гэж “хөгшчүүл” хочилдог байна

“Тэд хамаг хүчээрээ тийрч, түлхээд толгойгоороо юм мөргөнө, утас кабельтай орооцолдоно… ер нь л их хөгжилтэй” гэж Паразински инээд алдан ярив.

Зөвхөн сансрын нисгэгч нарын мэддэг 18 сонирхолтой баримт 2

7. Хэрвээ сансрын нисгэгч ямар нэг алдаа гаргавал бусад нисгэгч нар түүнийг нь “мартуулахгүй”

Кербимийн ярьснаар бол сансрын нисгэгч нар нэг нэгнийгээ явуулах боломжийг зүгээр өнгөрүүлнэ гэж байхгүй ба “хүн болгон л нэгнийгээ дооглох өчүүхэн ч гэсэн боломж хайдаг“ гэж Паразински нэмлээ.

Зөвхөн сансрын нисгэгч нарын мэддэг 18 сонирхолтой баримт 5

8. Хамгийн их гардаг алдаа бол усан сан дотор дуулганы шил хагалах, утсанд орооцолдох

Паразинскийн ярьж байгаагаар бол хэн нэг нь дуулганы шил хагалсан бол нэг дэх өдөр бүр болдог зөвлөгөөний үеэр түүнд том “хүндэтгэл” үзүүлдэг бөгөөд цуурсан шил, дуулгыг нь хүн болгонд үзүүлж “алдаршуулдаг” гэнэ.

Зөвхөн сансрын нисгэгч нарын мэддэг 18 сонирхолтой баримт 15

9. Заримдаа сансрын нисгэгч нарыг дуу хөгжмөөр сэрээх бөгөөд түүнийг гэрийнхнээс нь захиалах нь бий

Сансрын нисгэгч нарт зориулан газраас дуу хөгжим явуулах бөгөөд үүнийг гэр бүлийнхэн нь сонгодог явдал бий гэж Кербим ярьлаа. Түүний охин нь Queen-ы дуу захиалсан бол Паразинскийн хүү аавыгаа сансарт зугаалахад нь зориулж “Оддын дайны” ая захиалжээ. “Миний хүүг Люк гэдэг, харин би Скайуокер (skywalker), яг таарч байгаа биз” гэж Паразинский инээд алдан хэллээ.

Зөвхөн сансрын нисгэгч нарын мэддэг 18 сонирхолтой баримт 6

10. Бараг бүх сансрын нисгэгч нөхдөөсөө хоч авдаг ба хамгийн гол нь тэр хоч таалагдаж байгаа мэт байх ёстой

Кербимийг нөхөд нь “Бимер” гэж хочилсон ба тэр шинэ нэрэндээ сэтгэл хангалуун байна. Харин Паразинскийд Дуги Хаузер гэдэг (Доктор Дуги Хаузер хэмээх олон ангит киноны баатар) хоч таарсан байна. “Намайг гаднаас харахад 12 настай мэт харагдах ба би дөнгөж анагаахын их сургууль төгсөөд байсан юм. Энэ хочинд их дургүй байгаагаа хэлснээс болж хоч маань надаас хэзээ ч салахааргүй болсон юм даа” гэж Паразинский хүлээжээ.

Зөвхөн сансрын нисгэгч нарын мэддэг 18 сонирхолтой баримт 16

11. Заримдаа сансрын нисгэгч нар хянаж, удирдаж чадахгүй зүйлтэйгээ учрах бөгөөд энэ үед хамгийн зоригтой нь ч айдаг билээ

Нэгэн удаа сансарт харваж байгаа од харснаа Крис Хэдфилд: “Энэ нөгөө гялалзсан, гоё сайхан тэнгэрт харагддаг юм биш, үнэгүй салют ч биш. Энэ бол чиний хянаж, удирдаж чадахгүй чамайг болон чиний хөлгийг агшин зуур устгах аймшигт зүйл байсан” гэж ярьжээ.

Зөвхөн сансрын нисгэгч нарын мэддэг 18 сонирхолтой баримт 7

12. ОУСС-д болдог буухиа уралдаан

Ли Со Ён нэгэн удаа ОУСС дотор буухиа уралдаанд оролцсон тухайгаа: “Багийн гишүүд 2 хуваагдаад нааш цаашаа дараагийн хүндээ буухиа дамжуулж нисэж байсан юм” гэж ярьжээ.

Зөвхөн сансрын нисгэгч нарын мэддэг 18 сонирхолтой баримт 8

13. Жингүйдлийн нөхцөлд хүн рүү чимээгүй гэтэж очих маш амархан

Ленинжер бол бусдынхаа араас чимээгүй гэтэж очин, гэнэт элдэв асуулт тавьж цочоох дуртай нэгэн. Түүний ярьснаар ингэсний дараа нөхөд нь юу ч болоогүй, цочоогүй мэт байхыг хичээдэг боловч харцанд нь маш их айдас байдаг гэжээ. “Би ч гэсэн юу ч болоогүй юм шиг буцаад нисээд явдаг ба өөр хэсэгт очоод бахаа ханатал инээдэг” гэж тэр хэлсэн байна.

Зөвхөн сансрын нисгэгч нарын мэддэг 18 сонирхолтой баримт 9

14. Дэлхийд буцаж ирсний дараа татах хүчинд дасахын тулд бие организмд тодорхой хугацаа хэрэгтэй байдаг

Богино хугацааны нислэгийн дараа “бага зэрэг толгой эргэх ба булчин шөрмөс бага зэрэг суларсан байдаг боловч ерөнхийдөө дажгүй” гэж Хэдфилд ярьсан байна.

Зөвхөн сансрын нисгэгч нарын мэддэг 18 сонирхолтой баримт 11

15. Харин удаан хугацааны нислэгийн дараа татах хүчинд дасах маш хэцүү

Сансарт хагас жил болно гэдэг өөр хэрэг. Хэдфилдийн ярьснаар бол сансарт байх хугацаандаа хийж байсан байнгын бэлтгэл их тус болдог боловч дэлхийд буцаж ирээд тэнцвэрээ олоход маш хэцүү гэнэ. ”Газардсаны дараа ганцхан бөөлжих юмсан гэсэн бодол л төрдөг” гэж тэр хэлжээ.

Зөвхөн сансрын нисгэгч нарын мэддэг 18 сонирхолтой баримт 10

16. Сансарт гараад өндөр болох ба дараа нь… тун их өвдөнө

Ли Сон Ён сансарт гараад 3 цагийн дотор 2,5 см “сунасан” ба буцаж ирээд яг энэ хугацаандаа дээрх хэмжээгээр “агшсан” гэнэ. “Нуруу дэндүү их өвдөж байсан” гэж тэр дараа нь ярьжээ.

Зөвхөн сансрын нисгэгч нарын мэддэг 18 сонирхолтой баримт 12

17. Зарим сансрын нисгэгчидэд буцаж ирэх нь сэтгэл зүйн хувьд хүнд байдаг

Хэдфилдийн ярьж байгаагаар бол зарим нисгэгчид буцаж ирээд дуу чимээ, олон хүнээс болж анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй (харин өөрт нь ийм зовлон тохиолдож байгаагүй гэнэ) ажээ.
Харин Ли Сон Ёны хувьд Өмнөд Солонгосын анхны сансрын нисгэгч гэдэг алдар нэрд дасах гэдэг их хүнд байсан гэнэ. “Миний анхны нислэг хүртэл намайг хэн ч мэддэггүй байлаа. Дараа нь хаана ч явсан бүгд л таньж мэднэ” гэж ярьсан байна.

Зөвхөн сансрын нисгэгч нарын мэддэг 18 сонирхолтой баримт 13

18. Сансарт нисэх нь хүний ертөнцийг үзэх үзэлд өөрчлөлт оруулдаг

Сансраас эх дэлхийдээ ирсний дараа ногоон өнгө гайхалтай сайхан санагдсан тухай Ленинжер ингэж ярьжээ. “Ногоон өнгө үнэхээр мундаг тайвшруулдаг, сайхан өнгө. Би гэрийнхээ арын цэцэрлэгт суун модны ногоон навчис салхинд сэрчигнэхийг харж сонсон суухад жинхэнэ таашаал авч билээ”. Мөн сансар дахь битүү “экосистемд” байсны хувьд эх дэлхий маань ямар хэврэгхэн, эмзэгхэн талаар бас бодогдсон гэнэ. “Доош дэлхийгээ харах үед мөн л нэгэн жижиг битүү экосистемийг харах бөгөөд ингэж өөр өнцгөөс дэлхийгээ харах гэдэг сансарт ниссэний хамгийн том бэлэг, таашаал юм” гэжээ.

Зөвхөн сансрын нисгэгч нарын мэддэг 18 сонирхолтой баримт 14

12
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/11/29 at 20:49

    Now I know.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *