Дэлхийн сүйрлийн дараах үеийн тухай өгүүлэх 13 эйкшн төрлийн киног эргэн саная.
13. This Is the End, 2013
Эхлээд хөнгөн төрлийг сонгоё. Холливудын одууд дэлхийн сүйрлийн үеэр яаж хөгөө тарьж байгаа тухай хөгжилтэй кино.
Дэлхий сүйрч байх үед нэгэн байшинд хэдэн жүжигчид түгжигдэх бөгөөд энэ үеэр юу эс болох билээ. Зодоон цохион ч болоод амжих ба сонирхолтой нь хамгийн сайн ”амьдрах аргаа” олсон нь Эмма Уотсан байх бөгөөд тэрээр хаанаас ч юм олж авсан сүхний тусламжтайгаар хэргээ бүтээнэ.
12. Priest, 2011
Энэ киноны гол баатар дэлхийн ихэнхи хэсгийг эзэлсэн хүний цус сорогч вампируудтай олон жилийн турш тулалдах болно. Удаан хугацааны тэмцлийн явцад олсон туршлага бүхий Пол Беттани вампируудтай элдэв маань уншлагаар биш харин жинхэнэ гал, мэсээр хатуу ширүүн тулаан хийх болно.
11. I Am Legend, 2007
Хүнийг зомби болгон хувиргах вирусын эсрэг тэмцэх Уилл Смитийн гол дүрд нь тоглосон энэхүү киноны хамгийн үзүүштэй, ширүүн тулааны хэсэг нь төгсгөлийн хэсэг юм. Олон жилийн туршлага, бүх л төрлийн бэлтгэл, хамгаалалт…. гээд, дэлхийд амьд үлдсэн сүүлийн хүн тод томруун мөр үлдээх ёстой биз ээ.
10. Doomsday, 2008
I am Legend дээр цэргийнхний хийж чадаагүй зүйлийг энэ кинонд хийж чадсан ба вирус бүхий орчинг тусгаарласан хана барьснаар халдвартай асар том нутаг дэвсгэрт шинэ нийгэм үүсэн бий болно. Галт зэвсэг байхгүйгээс дан сэлмээр, автомашингүйгээс мориор явах нь хатуу ширүүн тулаантай нэгдэн дундад зууны улангассан алаан бүхий үеийг санагдуулна.
9. Resident Evil: Afterlife, 2010
Энэ кино шиг олон тулааны үе бүхий хэсэгтэй кино-цувралыг олоход хэцүү биз. Аль ч ангийг нь үзсэн (6-р анги гарна гэж найдаж байгаа шүү) тэр. Ямар л бол ямар хувилбар байж болох энэ кинонд муу муухайгийн үүр болсон корпораци, зомбинууд, клонууд, хиймэл оюун ухаан зэрэгтэй гол баатар Элис маань тулалдах ба киноны утга санаа чухал биш харин гол баатар маань дайснаа хэрхэн буудаж, тасдаж, алж байгаа нь хамаг анхаарлыг өөрийн эрхгүй татдаг билээ.
8. Snowpiercer, 2013
Өмнөх кинонд Милла Иовивич задгай тал дээр үзэлцэх хэрэг гардаг бол энэ удаагийн Крис Эвансын бүтээлд битүү зайд буюу хар хурдаараа довтолгон яваа галт тэргэн дотор дайснаа даран урагшлах хэрэгтэй болдог билээ. Харанхуй, битүү зайд бүгд л ямар нэг хэмжээгээр хохирол амсах ба галт тэрэгний төгсгөлөөс урагшлан сайхан амьдралын төлөө тэмцэж яваа улайрсан ядуучууд өршөөл гэдгийг мартана.
7. The Book of Eli, 2010
Өмнөх кинонд хэмжээ хязгааргүй цас, мөс болсон газраар галт тэрэг давхидаг бол энэ удаад эсрэгээрээ буюу ган гачиг, халуун нар төөнөсөн цөл газар үйл явдал өрнөнө. Бүгд л “өөрийн бодол өөртөө зөв” гэх зүйлээ хийх бөгөөд гол баатар маань дээрэмчдээс цаг минут тутам заналхийлэх аюулыг өөрийн арга туршлага, тайван самбаатай байдлаараа даван гардаг. Дензел Вашингтон буюу гол дүрд маань саваа мод, хутга шөвөг юу ч биш бөгөөд цахилгаан хөрөө гараад ирсэн ч айхааргүй хүн.
6. The Hunger Games, 2012
Нэгэнт энэ киноны төгсгөлийг хүлээн суугаа хойно өмнөх хэсгийн тухай ч гэсэн ярих нь зөв.Эхний ангид Панем дахь Дистриктийн тухай өгүүлдэг ба энд анхаарал татах айхтар ширүүн тулаан бага боловч кино бүтээгчид маань зөвхөн “бие халааж” л байсан байх. Үүний баталгаа нь төгсгөлийн хэсэг дэх Като Питаг барьцаанд авдаг ба улайрсан Китнесс Эвердин ямар ч аймшигт мангасаас илүү аюултай үеийг санах хэрэгтэй.
5. Divergent, 2014
Өмнөх киноны хамгийн “ойрын хамаатан”, хамгийн гол өрсөлдөгч болох энэ кинонд дэлхийн сүйрлийн дараа бий болсон өөрийн гэсэн хууль дүрэм, нийгэм, зугаа цэнгэл зэрэг бүх л зүйл бий. Уламжлал ёсоор залуучуудын итгэж явсан зүйл нь хуурамч байх ба бүхнийг хянаж байх гэсэн хуйвалдааны эсрэг тэмцэл өрнөх болно. Киноны төгсгөлд гол баатар маань хорон санаат оюун ухааныг нь эзэмдсэн, өөрийн дурлалт залуутай тулалдах хэрэгтэй болно.
4. X-Men: Days of Future Past, 2014
Дэлхийн сүйрлийн дараа үеийн тухай кино бүтээгчид маань хүний хяналтаас гарсан машин-робот, тэдний бослогын тухай кино хийхдээ дуртай байдаг. Дуртай төдийгүй сайн хийдэг ба тэдний нэг нь Барайн Сингерийн бүтээсэн X-Men киноны нэгэн анги болох энэхүү кино юм.
Сүйрлийн ирмэгт нэгэнт ирсэн дэлхийг аврах цорын ганц боломж нь өнгөрсөн үед гарсан алдааг засах явдал бөгөөд үүнийг хийж чадахгүй бол механик алуурчид дэлхийг хяналтандаа авна.
3. Matrix Revolutions, 2003
Роботын эсрэг хамгийн сайн тулалдаж чадах зүйл бол өөр робот бөгөөд бүр аргаа барлаа гэхэд хүний туслах экзоскелет буюу хүний хүч чадлыг нэмэгдүүлэгч “ухаалаг” хувцас, техник юм. Вачовскийнхний “Матрикс” ертөнцөд хүн зөвхөн виртуал ертөнцөд л амьдрах ба үүнээс ангижирсан хүн дэлхийн гүнээс гарч ирэх механик алуурчидтай ширүүн тулалдах хэрэгтэй болдог билээ. Жижигхэн хурдтай нисэх роботын эсрэг аварга том пулемет шүрших зэргээр Вачовски нар зөгнөлт киноны фэнүүдийг юугаар гайхуулахаа мэднэ.
2. Dredd 3D, 2012
Киноны тулааны хэсгээс тэр нь илүү айхтар гэж ялгахад хэцүү. Энэ кино эхнээсээ төгсгөл хүртлээ жигд сайн бөгөөд одоогийн муу муухай улам бүр гаарсан тэрхүү ертөнцөд хууль журам галт зэвсэгт байраа тавьж өгдөг. Энэхүү бузар явдал шүүгч гарч иртэл үргэлжилнэ.
1. Children of Men, 2006
Альфонсо Куароногийн бүтээсэн энэ кино төгсгөл хүртлээ тулаант кино гэж бодогдохгүй ба энэ кинонд үзүүлсэн ирээдүй маань мөн л бүрхэг бүүдгэр байна. Хэдийгээр эрх баригчид дураараа загнах, эсэргүүцэх үйлдэлтэй ширүүн тэмцэх боловч хүн төрөлхтөн аажуухан мөхсөөр. Киноны гол баатар Тео, Ки нар шинэхэн төрсөн хүүхдийг аврахаар гудамжны тулаан дундуур явах төгсгөлийн хэсэг киноны өмнөх тайван хэсгийг тэвчсэний хангалттай шан болно. Хэрвээ гудамжны тулаан маань үргэлжилсэн ганцхан кадр гэдгийг санах юм бол илүү буурьтай кино сонирхогчдын сонирхлыг ч татах боломжтой.
Зочин
2015/11/30 at 18:47
Mad max Terminator edr haana bna ve?
Зочин
2015/11/30 at 21:42
Сэтгэгдэл *LOL delxii suirex gexer n 2012,day after tomorrow edr shuu yum bodoj blashd
Зочин
2015/11/30 at 21:43
Сэтгэгдэл *Suirlin darax ertontsin tuxai kinond bol terminator,mad max yax argagui shildeguud n.
Зочин
2015/12/02 at 08:39
Сэтгэгдэл *pohahaa ene iig bichsen hun ni ene kinonuudoo yor ni uuruu uzsnuuu?
Зочин
2017/07/26 at 21:06
bugdiig ni uzsiin bna ghdee tiimch sain kinonuud bish