
Алдарт “Game of Thrones” цуврал арав гаруй жилийн туршид үзэгчдийг бaйлдан дагуулж чадсан цуврал билээ. Тус цувралд Daenerys Targaryen-ийн дүрийг бүтээж, дэлхий дахинд танил болсон жүжигчин Emilia Clarke тоглоход хүндрэлтэй байсан нэгэн үзэгдлийнхээ тухай саяхан ярьжээ.
Тэрээр кино зохиолоо бүрэн уншилгүй дүрийн саналыг хүлээн авсан

Жүжигчин Emilia Clarke саяхан нэгэн подкастад орох үедээ жүжигчин Jason Momoa-тай дотно харилцаанд ордог үзэгдэлд тоглохын өмнө уйлсан тухайгаа дурджээ. Түүний хувьд кино зохиолыг уншихаасаа өмнө дүрийн саналыг хүлээн авсан нь ийм явдалд хүргэсэн хэмээжээ.

Хэдийгээр зохиолтой танилцаад ийм үзэгдэлд тоглохыг хүсээгүй ч тэрээр мэргэжлийн жүжигчний үүднээс асуудалд хандаж, тоглохоор шийдсэн аж. Түүнтэй хамтран тоглосон жүжигчин Jason Momoa ч түүнд харамгүй зөвлөгөө өгч, тусалж байсан гэдэг.

Жүжигчин эр Emilia Clarke-д эвгүй байгааг ойлгосон даруйдаа түүнд тусалж, тус үзэгдлийг өөрийн туршлагаар авч гарсан ажээ. Туршлагатай жүжигчний үүднээс асуудалд нухацтай хандаж, хамтран жүжигчнээ ч даарсан үед нь хувцаслаж, түүнийг ажлаа тухтай хийх бүхий л боломжийг олгохоор хичээж байсан бөгөөд “Тэр надаас ч их уйлсан байх” хэмээн Emilia Clarke өгүүлжээ.
Тус цувралд тоглосноор илүү их туршлага хуримтлуулсан

“Game of Thrones” цувралд нөхрийнх нь дүрийг бүтээсэн Jason Momoa-аас тэрээр хүнлэг байдал, мэргэжлийн байх чадварыг суралцсан хэмээн тодотгон өгүүлсэн юм. Түшигтэй, туршлагатай жүжигчний дэргэд тоглох нь түүний ажлыг ч хөнгөвчилж байсан гэжээ.

Ийнхүү хүсээгүй үзэгдэлдээ тоглосон ч тэрээр энэхүү дүрээрээ дэлхийн нийтийн танил болж “Since then, the Me Before You” тэргүүтэй кинонуудад гол дүр бүтээсэн түүхтэй.







