Нүүрний арьсыг залуужуулах хамгийн оригинал 7 арга

0

Нүүрний арьсыг залуужуулах хамгийн оригинал 7 аргаЭмэгтэй хүмүүсийн хувьд мөнхийн залуу нас, гоо үзэсгэлэнгээ хадгалах гэдэг нь эрт дээр цагаас улбаатай сэдэв байсаар ирсэн. Тиймээс ч шилдэг ухаантан мэргэд, алхимич нар хэдэн зууны туршид арьсыг залуужуулах, сэргээх үр нөлөөтэй арга замуудыг хайсаар ирсэн бөгөөд одоо хэр нь энэ судалгаа, эрэл хайгуул зогсоогүй байсаар байна. Орчин үеийн эрдэмтэн судлаачид олон шинэ технологиудыг хөгжүүлэн бий болгож, арьсыг залуужуулан сэргээх олон арван арга замыг амжилттай хэрэглэж байна. Гэхдээ бид энд гоо сайхны салон бүрд хэрэглэдэг уламжлалт арга замуудын тухай ярилцах гэсэнгүй. Харин нүүрний арьсыг залуужуулах хамгийн оригинал долоон аргыг та бүхэнд танилцуулахаар шийдлээ.

 
1. Арьсыг залуужуулах алтны маск
Хүмүүс эрт цагаас алтны ер бусын шинж чанаруудад татагдаж ирсэн. Шинжлэх ухааны судалгаанууд алтны талаарх олон баримтуудыг баталсан ба Америкийн Флорида мужийн Мар-А-Лаго хэмээх гоо сайхны салон нь үйлчлүүлэгчиддээ 24 каратын алтаар биеийг нь бүрэх үйлчилгээг санал болгодог байна.  Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар алт нь арьсыг залуужуулж, целлюлитийг арилгахад тусалдаг гэнэ.
2. Буккал массаж /Buccal massage/
Нүүрний булчингийн Буккал хэсэг гэж байдаг. Энэ хэсэгт массаж хийхийн тулд массажийг хийж байгаа хүн үйлчлүүлэгчийн аманд гараа хийж, дотор талаас нь иллэг хийх хэрэгтэй болдог. Ингэж иллэг хийснээр цусны эргэлтийг идэвхжүүлж, арьсан дахь хүчилтөрөгчийн урсгалыг эрчимжүүлдэг гэж үздэг. Арьсыг зөөлрүүлж, уян хатан болгодог энэ сонирхолтой техник нь Нэгдсэн Вант улсад нилээд алдартай болоод байгаа ч Дэлхийн хэмжээнд алдаршиж хараахан амжаагүй байгаа юм. Дэлхийн хамгийн сайхан, хамгийн дур булаам бүсгүйчүүдээр нэрлэгддэг Скарлет Йоханссон, Анжелина Жоли, Кейт Мосс нарын алдартай бүсгүйчүүд Буккал иллэгний чадварлаг мэргэжилтнүүдийн гарыг амандаа хийлгэхийг зөвшөөрсөн гэдэг яриа байдаг аж.
 
3. Алгадах иллэг
Тайландаас гаралтай иллэгний энэхүү төрлийн талаар Тайландчууд энэ нь нүүр царайнд залуу насыг илт авчирдаг гэдэг. Энэ иллэгний техник нь үйлчлүүлэгчийн шаардлагатай хэсгүүдэд алгадах, хөнгөн цохилт өгөх юм. Мэсгүй эмчилгээний энэхүү уламжлалт техник нь нүүрний арьсан дээрх нүх сүвийг багасгаж, уян хатан болгож, үрчлээсийг багасгадаг. Америкийн Сан-Франциско хотын гоо сайхны салонд энэ үйлчилгээг 15 минутыг нь 350 доллараар үзүүлдэг байна.
 
4. Цус сорогч ажиллагаа
Аймшгийн ном зохиол, кинонд цус сорогчид мөнх амьдралаар амьдрахын тулд хүний цусаар хооллодог гэж өгүүлдэг. Цус сорогчдын мөнхийн залуу амьдрах жорыг яагаад хэрэглэж болохгүй гэж? Зарим эрдэмтэд үйлчлүүлэгчийн биений аль нэг хэсгээс багахан цус авч, нүүрний арьсанд түрхэх ажиллагааг бий болгосон байна. Тэдний бодож байгаагаар энэ арга нь нүүрний арьсны өнгийг сэргээж, залуужуулдаг гэнэ. Косметик хагалгаа өндөр хөгжсөн АНУ-ын Даллас хотын эмч Сэм Лэм хэлэхдээ ‘Гоо сайханд хүрэх цусан ажиллагааг өөр дээрээ хийлгэхээс олон хүн айдаг. Гэвч алдартнуудын нэг Ким Кардашиан энэ аргыг өөр дээрээ хийлгэж чадсан зоригтон юм.’ гэжээ.
 
5. Шувууны ялгадасан маск
Тиймээ, энэ маскны гол найрлага нь шувууны ялгадаг буюу сангас. Японд энэ зорилгоор зөвхөн алтан гургалдайн сангасыг ашигладаг. Харин Америкт бол Нью Йоркын хэд хэдэн салонд алтан гургалдайн сангас ашигладаг. Үхэжсэн эд эсийн давхаргыг гуужуулж, арьсны байгалийн өнгийг сэргээдэг энэ маскыг Бекхэмийн гэр бүл хэрэглэдэг.
 
6. Залуужуулах галан маск
Хуо Лиао буюу залуужуулах галан маскыг Хятадад эрт цагаас хэрэглэж ирсэн. Өнөөдөр эх газрын хятадад их түгээмэл болсон энэ маскыг тусгайлан бэлтгэсэн спиртийн бэлдмэлд норгосон алчуурыг гар, хөл, нүүрэн дээр тавьж, дараа нь түүн дээрээ хэдхэн секундын хугацаанд гал асаах аргаар хийдэг байна. Энэ аргыг хэрэглэгчид залуужуулах галан маск нь арьсны үндсэн өнгийг сэргээж, үхэжсэн эд эсийг үгүй болгож, үрчлээг арилгадаг гэж үздэг.
 
7. Зөгийн хорны тос
Зөгийн хорноос гаргаж авсан энэ бүтээгдэхүүнийг ‘Байгаль-Шинжлэх ухаан-Арьс арчилгаа’ гэсэн уриаг дэвшүүлэгч Родиал компани шинэ бүтээгдэхүүнээ болгон гаргасан бөгөөд үйлдвэрлэгч компани энэ бүтээгдэхүүн нь арьсан дахь хөгшрөлтийг зогсооно хэмээн хэлж байгаа аж. Уэльсын гүнгийн ахайтан Кейт Миддлтоныг хуримнаасаа өмнө зөгийн хортой тос хэрэглэсэн гэдэг яриа байдаг. Бодит байдал дээр зөгийн хор нь цусны эргэлтийг нэмэгдүүлж, нүүрний арьсыг эрүүл, гэрэлтсэн болгодог байна.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *