Таны мэдэхгүй ч байж болох 10 сонирхолтой баримт

1

Дэлхий ертөнц бидний бодож байгаагаас ч илүү сонирхолтой билээ. Өдөр бүр шинэ, хачирхалтай зүйлс болж байдаг. Таны өмнө ер бусын 10 баримтуудыг хүргэе.

Бохь 10 минутын дотор шүдний утас хэрэглэхтэй адил хэмжээний бактерийг устгадаг ажээ.

Таны мэдэхгүй ч байж болох 10 сонирхолтой баримт 1

47 настай Англи бүсгүй Мишель Филпотс бараг 20 жил “зурамны өдөр”-өөр амьдарч байгаа аж. Тэрээр хоёр ноцтой авто ослын үр дүнд шинээр дурсамж бий болгох чадвараа алджээ. Өглөө бүр бүсгүй 1994 он гэдэгт итгэж сэрдэг юм байна.

Таны мэдэхгүй ч байж болох 10 сонирхолтой баримт 2

Уруулын ховил буюу хамар, дээд уруулын хооронд байрлах ховил нь бүх сүүн тэжээлтэнд байдаг. Үүний тусламжтай амьтны хамар чийглэг байдаг (жишээ нь, нохойны хамар чийглэг бол эрүүлийн шинж гэж хүн бүр мэддэг шүү дээ). Үүнээс гадна чийглэг хамар үнэрийг илүү сайн ялгадаг ажээ.

Таны мэдэхгүй ч байж болох 10 сонирхолтой баримт 3

2008 онд Венийн театрын нэгэн тоглогч анхааралгүйгээсээ болж хуурамч хутгыг жинхэнээр сольжээ. Амиа хорлож байгаагаар жүжиглэх ёстой байсан жүжигчин Даниэль Хёвельс хутгыг хоолой руугаа дүржээ. Тэрээр аз болоход амьд үлдсэн бөгөөд удалгүй шоундаа буцан иржээ.

Таны мэдэхгүй ч байж болох 10 сонирхолтой баримт 4

Биднийг маш хурдтай нэг цэгээс нөгөө цэг рүү харцаа шилжүүлэхэд тархи нүдний хооронд “саатал” үүсдэг юм байна. Ингэснээр цаг бага зэрэг “удааширдаг” аж. Тийм учраас хэрэв секундын зүүг хурдан харвал эхний секунд дараагийнхаасаа илүү хурдан мэт санагддаг аж.

Таны мэдэхгүй ч байж болох 10 сонирхолтой баримт 5

Шинэхэн тарвасыг жигнэж эсвэл шарвал өөрийн бүтцээ алдаж мах орлуулагч шиг “тарвасан стейк” болдог.

Таны мэдэхгүй ч байж болох 10 сонирхолтой баримт 6

Гималайн зөгий (дэлхийн хамгийн том) нутгийн оршин суугчдын идэх дуртай галлюциноген (хий үзэгдэл төрөгч) зөгийн балыг боловсруулдаг ажээ.

Таны мэдэхгүй ч байж болох 10 сонирхолтой баримт 7

Алдартай домгуудад жинхэнэ далайн дээрэмчид алт, мөнгө, үнэт чулуу зэргийг ховорхон олдог. Тэд ихэвчлэн хувцас, боловсруулсан амьтны арьс, амтлагч, элсэн чихэр, будаг, какао, тамхи, даавуу, мод зэргийг худалдаачдын хөлөг онгоцноос дээрэмддэг байжээ.

Таны мэдэхгүй ч байж болох 10 сонирхолтой баримт 9

Мэтт Леблан анх “Найзууд” цувралын сонгон шалгаруулалтанд ороход халаасанд нь ердөө 11 доллар байжээ. Тэрээр анхны цалингаа авсаны эцэст өөртөө халуун хоол идэх боломжийг олгожээ.

Таны мэдэхгүй ч байж болох 10 сонирхолтой баримт 8

Гөлөгнүүд хоорондоо ноцолдож тоглох үед эрэгтэй нь эмэгтэйдээ албаар хожигддог байна. Ингэснээр охин гөлөгнүүд ахин тоглох хүсэлтэй үлддэг аж.

Таны мэдэхгүй ч байж болох 10 сонирхолтой баримт 10

40
ГоёГоё
24
Ха ХаХа Ха
10
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/11/15 at 10:12

    ter gulug yasn huurhiin bee

  2. хүслэн

    2015/11/17 at 16:50

    баярлалаа

  3. Зочин

    2015/11/18 at 20:13

    Ахиж ийм сонирхолтой мэдээлэл оруулж байгаарай

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *