
Чөлөөтэй хэдэн минут олдсон дээр нь өөрийгөө жоохон зугаацуулмаар байна уу? Тэгвэл яаж гэдгийг нь бид танд бэлдэж өглөө.
Эдгээр сайтууд өөрийн эрхгүй таны сонирхолыг татах болно, та нэг хэсэгтээ хагацаж чадахгүй л болов уу. Доорх сайтууд руу зочилж орохыг хүсвэл гарчиг эсвэл зураг дээр нь дарна уу.
Bejeweled
Энэхүү сайттай танилцах ёстой шалтгаан – мэдрэлийн системд сайнаар нөлөөлдөг. Үнэтэй, гоё ганган үнэт чулуунууд бөөн бөөнөөр доош унаж, эргэлдэж, гялалзаж заримдаа дэлбэрнэ.
Тетрис
Салахын аргагүй сонгодог тоглоом. Бараг анхны хувилбар нь гэж хэлж болно. Доош унаж буй дүрс дэлгэцийн голд, хөдлөх ч үгүй, эргэлдэх ч үгүй.
Элсээр зураг зурах
Өнгө өнгийн элсээр өөрийн хүссэн зургаа зурж болно.
Сэргэлэн жоом
Дураараа зугаалах жоомыг та удирдах болжээ, ногоон өнгийн цэгийг түүж, нүүрлэсэн аюулаас зугтаж гүйнэ.
Ямар өнгө вэ?
Салахын аргагүй тоглоом. Дээд бичлэг эсвэл арын өнгө ямрыг доод дугуй өнгөнүүдээс сонгоно. Үе ахих тусам доод талын сонголт нэмэгдэж, хоорондын ялгаа нь улам л багасна.
Тоон пазл
Анхаарлаа төвлөрүүлэх сайхан тоглоом. Сайт дээр маш олон төрлийн тоглоом бий: “толбо”, “ой тогтоолт”, “судоку”, “фотомажонг” гээд бусад пазлуудыг ч мөн эвлүүлээрэй.
Бяцхан охины зүүд
Тоглоомыг эхлүүлэхийн тулд унтраалгыг дарж вэб-камерт нэвтрэх эрхийг олгоно. Ингэснээр сайт таны өрөөний унтраалгыг удирдах эрхтэй болж байгаа юм даа.
5 ялгааг ол
Энгийн дүрэмтэй: 2 зураг, 5 ялгааг олоод ялгаан дээр дарна. Цаг гүйнэ, тэгэхээр амжихгүй байх нь бий. Сайт ажиллахгүй байгаа бол adBlock-оо салгаарай.
Кернинг
Нүдний баримжааг сайжруулах тоглоом буюу кернингээр (текст гарч ирэхэд үсэгний дүрсний өөрчлөлтийн интервал) хичээллэхэд тус болно. Далий байгаа үсгүүдийг зөв, хоорондын зайг адилхан байрлуулах ёстой. Харахад уйтгартай ч юм шиг, гэхдээ хүмүүсийг Angry Birds-ээс илүү татаад байгаа.
Харандаагаар зурах
Анхлан хэцүү санагдах боловч та удахгүй харандаагаар гайхалтай зурах болно. Нэгэн хэрэглэгчийн зурсан зургийг доор харуулав.
Music Can Be Fun
Хөгжмийн тоглоом бүхий сайт. Хэмнэлтэй ая хэрэгтэй, чернилээр зурж байгаа мэт цэнхэр дугуй, улаан өнгө…
Сонсголоороо зугаалах
Энэ бол шинэ үг. Сайт дээр дуугарах дуунууд нь газрын зураг дээр тэмдэглэгдсэн байгаа буюу тухайн газар нутгийн зэрлэг байгалийн чимээ юм. Газар зүй судлах шилдэг аргаас гадна виртуалиар аялж болно.
Арван хурууны бичээч
Онлайн тоглоомоос гадна арван хуруугаар бичиж сургах сургалтын сайт.
Сумны уралдаан
Өнгө өнгийн сумнууд таны хулганы араас уралдаж, араас нь хар сумнууд айсуй. Өнгийн сум хар сумтай мөргөлдвөл олон өнгийн сум үүснэ. Шинээр үүссэн олон өнгийн сумыг курсороороо дарж гүйлгэн зураг зураарай.
99 өрөө
Уран сайхны сайхан төсөл, үүнд ханын зураг, гэрэл зураг, анимац, дуу хөгжим багтана. Нэг өрөөнөөс нөгөө рүү шилжихэд зөв газар нь дарахад л болно. Заримдаа хэд хэдэн дэс дараатайгаар дарах хэрэгтэй болно шүү.








Зочин
2015/11/09 at 14:37
Кино таавраа үргэлжлүүлэхгүй юм уу?
Зочин
2015/11/10 at 14:07
Сэтгэгдэл *Bayrllaa