Лондонгийн засгийн газрын барилгууд байрладаг гудамжин дахь нүцгэн эр

0

Лондонгийн засгийн газрын барилгууд байрладаг гудамжин дахь нүцгэн эр


Өнгөрөгч 11-р сарын 23-ны Баасан гаригийн үдийн хойно Лондон хотын төв, засгийн газрын барилгууд байрладаг гудамж Whitehall-ыг цагдаа нарын хүчээр хаахаас өөр аргагүйд хүрсэн байна. Учир нь нэр нь үл мэдэгдэх нэгэн нүцгэн эр Кембрижийн гүн, ордны өрлөг жанжин асан, ханхүү Жоржийн морь унасан хөшөөн дээр гарч, ханхүүгийн толгой дээр сандайлан суусан байжээ. Тэрхүү нүцгэн эр хөшөөний орой дээр янз бүрийн байрлалтайгаар сууж, тэр ч бүү хэл хөшөөний толгой дээр тэнцвэрээ олох гэж гараа алдлан босож зогсон хүмүүс рүү гар даллаж, зааж ярьж байсан байна. Эхэндээ түүнийг хутгатай байж болзошгүй гэж үзэж байсан ч азаар тийм байгаагүй аж. Цагдаагийн офицерын мэдэгдсэнээр тэрээр эхлээд хөшөө рүү авирахдаа бүрэн хувцастай байсан ч дараа нь хувцсаа нэг нэгээр нь тайлан хаялж эхэлсэн гэнэ. Цагдаа нар хөшөөний орой дээрх нүцгэн эрийг хуурч мэхлэн буулгаж авахыг оролдож байх үеэр яаралтай тусламжийн багийнхан 100 метр орчмын зайнаас түүнийг ажиглаж байсан байна. Ямартай ч эцсийн бүлэгт цагдаа нар түүнийг хууран буулгаж, авч явсан байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Volturi

    2012/12/08 at 15:37

    лол

  2. Зочин

    2012/12/08 at 16:54

    ene europ.chuud neeree hiih yumaa olj yadah yum da, yavj ajilaa hiihgui uliigee demiireed ter deer baliraad bj bgaa erguu ve.

  3. uniQu3

    2012/12/08 at 18:16

    цуцу хийх юмгүй гар вэ!

  4. MUNHJARGALTUGULDUR

    2012/12/08 at 19:49

    sonin2 ih ym bolhiimdaa

  5. Зочин

    2012/12/09 at 03:04

    shorond suuh ni goy bdiim bgaazdee

  6. Зочин

    2012/12/09 at 19:43

    神經病,傻逼一個。

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *