Согтуу жолооч бурхны авралаар амьд үлджээ

0

Согтуу жолооч бурхны авралаар амьд үлджээ


Өнгөрөгч 11-р сарын 24-нд Америкийн Орегон мужийн Бивертон хотын зам дээр нэгэн эрхэм согтуугаар жолоо барьсны улмаас осол гарчээ. 34 настай Matthew Hamilton 217-р хурдны замын хашлагыг даван ачааны машинтайгаа унасан ч азаар машин нь замын хашлаганд тээглэн доош унаагүй тогтсон байна. Бүтэн цаг орчим замын хашлаганд дүүжлэгдэн байсан жолоочийг машин дотроос нь гаргаж авахдаа аврах албаныхан түүнийг үхсэн эсвэл ноцтой гэмтсэн байх гэж бодож байсан гэнэ. Гэтэл жолооч амьдаар барахгүй хүнд гэмтэл бэртэл ч үгүй, харин зүгээр л унтаж байсан байна.Matthew Hamilton-ы хувьд түүний согтолтын зэрэг хууль ёсны хязгаараас 6 дахин давсан хэмжээний байсан ба Бивертоны цагдаагийн хэсгийн офицер Mike Rowe хэлэхдээ “Энэ бол маш өндөр хэмжээ. Би урьд нь хэзээ ч ийм хэмжээний согтолттой хүнийг харж байгаагүйгээс гадна ийм хэмжээний согтолттой хүн ярьж, явж чадсан тухай ч сонсож байгаагүй.” гэжээ. Амь насандаа аюул учруулж болзошгүй хэмжээний согтолттойгоор жолооны ард сууж, хурдны замын хашлага даван машинтайгаа унасан ч амьд үлдэж чадсан түүнийг үнэхээр бурхан ивээжээ гэхээс өөр хэлэх үг алга. Ямартай ч энэ явдал олон хүмүүст сургамж болохын зэрэгцээ ийм аз дандаа тохиохгүй гэдгийг сануулсан бизээ.

1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/12/08 at 15:38

    mal

  2. Volturi

    2012/12/08 at 15:39

    азтай шаас

  3. Зочин

    2012/12/08 at 17:43

    шинэ мэдээ мэдээлэл http://www.maral.mn

  4. uniQu3

    2012/12/08 at 18:15

    ямар азтай тогтсон юм

  5. MUNHJARGALTUGULDUR

    2012/12/08 at 19:47

    jinhen az bndaa

  6. Зочин

    2012/12/08 at 22:21

    westbam aa nugu sims 3 chn daemon tools oor mount hiij suulagchaad daraan crack n huulad daraan
    patch iin suulgad gehde patch n install hiched suuhq bh shig baihin
    tegeed sims 3 luuga oruulahleer disc neheed teged deamon ooro mount hiched toglomruga
    oruulhaar iim bichej garj ireed toglj boldgue

    disc authorization failure
    we are unable to verify that your disc is a valid copy the sims3
    please contact customer service

    deeres n bas launcher luu n orulah geher uptade.exe gesen file garj irched msvbvm60.dll
    geed alda garj ired bhin yahuuu ? tuslaach yaraltai

  7. Зочин

    2012/12/08 at 22:24

    aminaasaa uidsan gar we

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *