Мэдэхэд илүүдэхгүй гал тогооны 20 зөвлөгөө

0

Хоол хийж байхад тос үсрэх, сүү дэврэх, хайруулын тавагны бохир арилахгүй байх, хажуугаар нь сонгиноос болж нулимс асгараад хэцүү л байдаг биз дээ? Таны өмнө нь анзаарч байгаагүй хоол бэлтгэх, цэвэрлэгээ хийх болон гал тогооны зохион байгуулалтын талаар зөвлөгөөг хүргэе.

Хоол хийх зөвлөмж

1. Хүнсний ногоог хэрхэн хурдан үрнээс нь цэвэрлэх вэ?

Хулууны үрийг авахын тулд зайрмагны зориулалтын халбагыг ашиглаарай. Түүний хурц ирмэгээр үрийг авахад маш тохиромжтой. Үүнээс гадна ногоогоо халбагаар гоёмсог жижиглээд салатандаа хийж болно.

Мэдэхэд илүүдэхгүй гал тогооны 20 зөвлөгөө 1

2. Бэлэн болсон хоолны тосыг хэрхэн ялгаж авах вэ

Хоол чинь тос ихтэй болчихсон уу? Тэгвэл мөс эсвэл цаасан алчуур ашиглаарай. Мөсөө салфетканд ороогоод шөлнийхөө дээр байгаа тосыг хамж авна. Мөс өөртөө тосыг соронз мэт татах ба тэдгээр тос нь салфетканд налдаж царцах болно.[sociallocker id=148720]

Мэдэхэд илүүдэхгүй гал тогооны 20 зөвлөгөө 2

3. Хүнсний скочтой мэргэжлийн тогооч мэт харьц

Хүнсний скоч чинь урагдаад байна уу? Дэлхийн бүх мэргэжлийн тогооч шиг скочоо хөргөгчинд хадгал. Хүйтэн скочийг хэрэглэхэд хялбар бөгөөд наалдах нь ч бага байдаг.

Мэдэхэд илүүдэхгүй гал тогооны 20 зөвлөгөө 15

4. Цитрусыг хялбар цэвэрлэе

Энэ зөвлөгөө нь жүрж, нимбэг зэрэг жимс цэвэрлэх дургүй хүмүүст зориулав: жимсээ богино долгионы зууханд 20 секунд байлгахад цэвэрлэхэд ямар хялбар болно.

Мэдэхэд илүүдэхгүй гал тогооны 20 зөвлөгөө 3

5. Өндөг хальслах хялбар арга

Өндгөө буцалгаж байхдаа уксус эсвэл сод хийгээрэй. Энэ хоёр нь хальсыг нэвтэлснээр өндөг хальслах ажлыг хөнгөвчилж өгөх болно.

Мэдэхэд илүүдэхгүй гал тогооны 20 зөвлөгөө 16

6. Цитрус жимснээс хэрхэн их шүүс гаргаж авах вэ?

Лимоны бүх шүүсийг гаргахын тулд эхлээд хөргөгчинд байлгаад, дараа нь богино долгионы зууханд 15-20 секунд байлгахад л хангалттай.

Мэдэхэд илүүдэхгүй гал тогооны 20 зөвлөгөө 4

7. Зөөлөн бяслагийг хэрхэн хялбар аргаар үрэх вэ?

Бяслагаа үрэхийн өмнө хөлдөөгчинд 30 минут байлгаарай. Хөлдсөн бяслагийг үрэхэд үрэгчинд наалдахгүйгээс гадна илүү бутарсан болох болно.

Мэдэхэд илүүдэхгүй гал тогооны 20 зөвлөгөө 5

8. Сонгино хэрчих

Сонгино хэрчихийн өмнө хөлдөөгчинд 30 минут байлгаарай. Гэвч энэ аргыг зөвхөн сонгино шарах эсвэл чанах үед хэрэглэвэл зохино, харин салатанд хийх гэж байгаа бол тохиромжгүй шүү.

Мэдэхэд илүүдэхгүй гал тогооны 20 зөвлөгөө 19

9. Гоймонгоо хэрхэн чанах вэ?

Усаа буцалж гоймонгоо бэлэн болтол хажууд нь хүлээх хэрэггүй, тогооныхоо амсар дээр модон халбага тавихад л хангалттай. Модон халбага аливаа шөлийг дэврэхээс сэргийлдэг.

Мэдэхэд илүүдэхгүй гал тогооны 20 зөвлөгөө 6

10. Бүхэл тахиаг хэрхэн болгох вэ?

Хэрэв бүхэл тахиаг (эсвэл өөр шувууны махыг) шарахыг хүсвэл цээжээр нь доош харуулан тавиарай. Учир нь цээж хэсэгт нь мах их байдаг: халуунтай хэр ойр байна төдий чинээ хурдан болох болно.

Мэдэхэд илүүдэхгүй гал тогооны 20 зөвлөгөө 7

11. Кексний илгэн цаас

Хэрэв танд кексний зориулалтын аяга байхгүй бол илгэн цаас ашиглаарай. Үүнээс гадна таны кексний дүрс илүү сонирхолтой харагдах болно.

Мэдэхэд илүүдэхгүй гал тогооны 20 зөвлөгөө 8

12. Нарийн боовыг зөв халаая

Бичил долгионы зууханд пицца эсвэл ямар нэг боовыг халаахыг хүсвэл хажууд нь устай стакан тавиарай. Ингэснээр ууршсан чийг таны халааж байгаа боовыг хэт хатаалгүйгээр халаах болно.

Мэдэхэд илүүдэхгүй гал тогооны 20 зөвлөгөө 9

Хадгалалтын зөвлөмж

1. Ногоогоо хөлдөө

Ногоогоо шинээр нь хадгалахын тулд мөсний саванд хөлдөөгөөрэй. Ус эсвэл оливийн тос ашиглан хөлдөөх боломжтой.

Мэдэхэд илүүдэхгүй гал тогооны 20 зөвлөгөө 10

2. Самраа зөв хадгалаарай

Самарныхаа амт, үнэрийг хадгалахын тулд хөлдөөж хэрэглээрэй. Хальсалсан самраа агаар нэвтрүүлдэггүй саванд хийгээд сайн хааж хөлдөөгчинд байрлуулна. Өөр нэгэн арга бий: самрыг өрөөний температурт хадгалвал хуршсан амт орохгүй.

Мэдэхэд илүүдэхгүй гал тогооны 20 зөвлөгөө 11

Цэвэрлэгээний талаар зөвлөмж

1. Төмөр тогоог зөв цэвэрлэе

Төмөр тогоог зэврүүлэхгүйн тулд ердийн угаагчаар битгий угаагаарай. Угаахдаа ямар ч хамаагүй жирийн давс ашиглаарай. Энэ арга нь төмөр тогоог цэвэрлэхээс гадна амтлагчны үнэрийг дарах давуу талтай.

Мэдэхэд илүүдэхгүй гал тогооны 20 зөвлөгөө 20

2. Гарын муухай үнэрийг хэрхэн арилгах вэ

Таны гаранд сонгино, сармисны үнэр шингээд арилахгүй байна уу? Тэгвэл лимон эсвэл хүнсний сод хэрэглээрэй. Лимоноо гартаа үрээд усаар зайлахад л хангалттай.

Мэдэхэд илүүдэхгүй гал тогооны 20 зөвлөгөө 12

3. Сав суулгаа хэрхэн шинэхэн юм шиг гялалзуулах вэ?

Хромон сав суулгаа гялалзуулахыг хүсвэл усыг уксустай хольж уусмалаар угаагаарай. Хэрэв сав суулганд чинь ямар нэг цахилгаан элементүүд байхгүй бол тэр уусмалдаа хонуулвал илүү үр дүнтэй байх болно.

Мэдэхэд илүүдэхгүй гал тогооны 20 зөвлөгөө 13

4. Модон халбагануудаа дахин хэрэглэх боломжтой

Модон халбагыг удаан хэрэглэхэд хэлбэрээ алдаж, эвгүй үнэртэй болж хаяхаас өөр аргагүй боллоо гэж боддог л биз дээ. Гэвч заавал хаялгүйгээр дахин ашиглах боломж бий. Модон халбагнуудаа цэвэр усанд буцалгаад наранд хатаагаарай. Ийм маягаар муухай үнэрээс нь салгаж дахин хэрэглэх боломжтой боллоо.

Мэдэхэд илүүдэхгүй гал тогооны 20 зөвлөгөө 14

5. Гамбанзаа зөв угаагаарай

Модон гамбанзныхаа үнэр болон үлдэгдэл хоолыг арилгахын тулд том ширхэгтэй давсаар үрээд 10-15 минут байлгаарай. Дараа нь тал лимоноор арчаад хатаагаарай. Энэ аргыг хэрэглэвэл таны гамбанзны үнэр баталгаатай арилна.

Мэдэхэд илүүдэхгүй гал тогооны 20 зөвлөгөө 17

6. Жорын номоо байрлуулах санаа

Бид ихэвчлэн жорын ном эсвэл өөрсдийн бичиж тэмдэглэсэн жорын дагуу хоолоо хийдэг. Гэвч номоо тавих зай байхгүй, эсвэл номоо муухай болгочих вий гээд хэцүү байдаг уу? Тэгвэл танд ердөө брюкэн өмдний өлгүүр хэрэг болно. Хавчаараар номоо хавчаад дээрээсээ өлгөвөл муухай болно гэж санаа зовох асуудал байхгүй болно.

Мэдэхэд илүүдэхгүй гал тогооны 20 зөвлөгөө 18

[/sociallocker]
20
ГоёГоё
10
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Нямка Нямка

    Нямка Нямка

    2015/10/09 at 11:41

    ХЯМД ЗАРДЛААР АЯЛЦГААЯ https://goo.gl/DiTqvo

  2. Нямка Нямка

    Нямка Нямка

    2015/10/09 at 11:41

    ХЯМД ЗАРДЛААР АЯЛЦГААЯ https://goo.gl/DiTqvo

  3. Brilliant Brilliant

    Brilliant Brilliant

    2015/10/09 at 11:43

    Oyunchimeg Luvsanbaldan

  4. Brilliant Brilliant

    Brilliant Brilliant

    2015/10/09 at 11:43

    Oyunchimeg Luvsanbaldan

  5. Brilliant Brilliant

    Brilliant Brilliant

    2015/10/09 at 11:43

    Oyunchimeg Luvsanbaldan

  6. Brilliant Brilliant

    Brilliant Brilliant

    2015/10/09 at 11:43

    Oyunchimeg Luvsanbaldan

  7. Зочин

    2015/10/09 at 12:43

    Сэтгэгдэл *vnetei zowlogoo ogsond bayrlalaa

  8. Jargalmaa Jargalmaa Jargalmaa

    Jargalmaa Jargalmaa Jargalmaa

    2015/10/09 at 16:01

  9. Jargalmaa Jargalmaa Jargalmaa

    Jargalmaa Jargalmaa Jargalmaa

    2015/10/09 at 16:01

  10. Jargalmaa Jargalmaa Jargalmaa

    Jargalmaa Jargalmaa Jargalmaa

    2015/10/09 at 16:01

  11. Зочин

    2015/10/10 at 00:48

    Сэтгэгдэл *bayarlalaa

  12. Hanna

    2015/10/10 at 09:09

    saihan zowolgoo bn. bayrlalaa

  13. Зочин. Anuu

    2015/10/12 at 09:06

    Saixan zuvlulguu bna.bayatlalaa.keramik plitkiig yaj tseverlex ve?

  14. Зочин

    2015/10/12 at 11:20

    Сэтгэгдэл *

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *