Нүүр Технологи Гаджет Хятадын ухаалаг гар утасны түгээмэл 4 асуудал – эдгээрээс хэрхэн зайлсхийх вэ?

Хятадын ухаалаг гар утасны түгээмэл 4 асуудал – эдгээрээс хэрхэн зайлсхийх вэ?

1
0

Хятадын хямдхан гар утас эрэлт хэрэгцээ ихтэй. Бараг адилхан функцтэй мөртлөө хамаагүй өндөр үнэтэй А-брэндүүдийг авах хэрэг байна уу гэж бодогдоно. Хятадаас гарал үүсэлтэй хямдхан гар утас ямар нэгэн асуудалтай байх нь төвөгтэй.

1. Хэрэгтэй хэрэггүй аппликейшнууд

Хятадад дэлхий дахинаа өргөн ашигладаг олон аппликейшнуудыг хориглосон байдаг учраас адил төстэй нэмэлт аппликейшнууд суулгасан байдаг. Эдгээр нь ажиллахаасаа ажиллахгүй нь их. Бас устгаж болохгүй. Дэмий л зай эзэлнэ.

Xiaomi-гийн хувьд бүр ч долоон дор: бүр вирус ч бий. Хор хөнөөлгүй ч гэсэн байнга саад болно: дураараа зар сурталчилгаа тоглуулна. MIUI–д нэвтрэх код нээлттэй учраас дурын хог чөлөөтэй суух ажээ.

Root эрхийг авч хэрэггүй аппликейшнийг өөрийн гараар устгахаас өөр аргагүй. Ямартай ч нэг оройг үүнд зориулна.

2. Муу софт

Хямдхан түрээсийн байр олоод хөлсний хэдхэн ажилтан суулгаад цаасан дээр ухаалаг гар утас эвлүүлэх амархан. Хийсэн гар утсандаа чанартай программ суулгах харин асуудалтай болох болов уу.

Программ нь гацна, зарим нь ажиллахгүй. Чадалтай процессор, үйлдлийн санах ой өндөртэй гэсэн үзүүлэлт нь эргэлзээ төрүүлнэ.

3. Муу чанарын камер

Үндсэн камер нь 13 мегапикселээс бага, нүүрнийх нь 5 мегапиксел үзүүлэлттэй ухаалаг гар утас одоо бараг байхгүй дээ. Тэгсэн хэрнээ л муу аваад байгаад гол асуудал оршиж байна.

Камер – зөвхөн сенсороос гадна софт гэж нэг чухал зүйл байдаг. Жишээ нь, хятадын ихэнх гар утаснуудад Samsung S5K3L8-ын дунд зэрэглэлээр тоноглогдсон байдаг. Гэхдээ авсан зураг нь бүгд өөр гарна.

4. Хуулбарласан дизайн

Хямдхан утас авсандаа сэтгэл хангалуун явахад нь яг л iPhone-ийг дуурайсан юм биш үү гэж хэн нэг нь хэлнэ. Хятадууд нэг бол өөрсдөө халтуурдана эсвэл шууд бусдаас хуулбарлана.

Хэрвээ бусдын хэлэх үг танд хамаагүй бол хятад утсыг барьж болно: “Минийх iPhone бишээ, Huawei шүү” гэнэ биз.

Одоо тэгээд яах вэ?

Нэг л гарц бий: бусдын сэтгэгдлийг унших. Хэдэн төгрөг хэмнэж байна гээд ямар нэгэн хятадын халтуурдсан гар утас авч байхаар чанар нь баталгаажсан хятад гар утас авахыг зөвлөж байна. Бусдын сэтгэгдэл унших цаг зав, сонирхол байхгүй бол А-брэндийн утас авна биз ээ.

Хятад гар утас авахгүй байвал яасан юм бэ? Үгүй ээ, Хятадад сайн чанарын утас бий: Lenovo, ZTE, Meizu, OnePlus. Эдгээр утсанд гарах асуудал хамаагүй бага, гарсан ч шийдэх арга зам бий.

Олноо танигдаагүй брэндүүдэд анхаарал болгоомжтой хандахыг зөвлөж байна. Эдгээр утасны үзүүлэлт гайхалтай өндөр, үнийн хувьд ч боломжийн байх хэдий ч дараа нь харамсах нь олонтаа.

Гэхдээ хятадын ухаалаг гар утаснаас бүрмөсөн татгалз гэж хэлж болохгүй. Гурав, дөрвөн жилийн тэртээгээс хойших хятад гар утас өөрчлөгдсөн. Тэр үеийн муу сенсор суурилуулж, зайны багтаамжийг худлаа зааж байсан нь ард хоцорчээ.

8
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. fff

    2017/05/20 at 00:09

    You hutsaad bga yum be uchnuun utsuud bgshde ochj ochj iim yumiig avaad BH dee yavah dee bs site gd bgam shu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Instagram-д хэрхэн панорам зураг оруулах вэ?

Багахан арга залийн тусламжтайгаар Instagram-ын хязгаарлалтыг давж гэрэл зургаа баяжуулж б…