3D принтерээр үс хэвлэдэг боллоо

0

Карнеги-Меллоны Их сургуулийн судлаачид үс, нарийн утсыг хэвлэх 3D принтер зохион бүтээжээ. Маш нарийхан утас хэвлэхийн тулд зохион бүтээгчид принтерийн программын шаардлагыг өндөрсгөжээ. Удирдах алгоритмын ажиллах зарчим нь жижиг хэмжээний хуванцар хийхэд шахаж экструдерээр дамжин захиалсан моделийг гаргана. Гарсан утас нь маш хурдан хатаж цаашид ашиглалтанд бэлэн болох ажээ.

3D принтерээр үс хэвлэдэг боллоо 1

Үс болон утасны хатуугаас хамаарч хуванцрыг оруулах болон экструдерт шилжих хурдыг тохируулна. Үсийг үндсэн моделийн материалаар ч хэвлэж болно. Хэвлэсэн үсийг таслахын тулд нэмэлт платформ ашиглана. Экструдер утсанд наалдсан илүүдэл үртсийг мөн “цэвэрлэнэ”.

3D принтерээр үс хэвлэдэг боллоо 2

Зохиогчдын тэмдэглэн хэлж байгаагаар, энэхүү арга нь нэмэлт аппаратны өөрчлөлт шаардлагагүй, ихэнх FDM принтерт тохирно. Платформыг орлуулахын тулд зохиогчид — Printbot Simple хэмээх FDM принтерийг зориуд сонгон авч туршилт хийсэн байна. Ийм байдлаар үс хэвлэх, хуваах, сүлжих, наах зэргийг жирийн принтерээр гүйцэтгэж болох ажээ. Үүнээс өмнө Mediated Matter группын судалгааны баг шил хэвлэх 3D принтер зохион бүтээхээр Массачусетсийн технологийн их сургуулийн шилний лабораторитой хамтран ажиллаж байжээ.

Видео

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/11/18 at 18:24

    bi garaara bariad hiichij chadhiin bndoo ugasa amarhan ym bnshde

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *