Шинэ мэдээ

Аварга том газын торхон орон сууц Австри улсын нийслэлд байдаг [9 фото]

Австри улсын нийслэл Вена хотод орших Gasometer нэртэй энэ барилгын цогцолбор 1896-1899 оны хооронд тус хотын газын байгууламжийн үүргийг гүйцэтгэж байсан газын дөрвөн нөөцлүүр саван дээр боссон түүхтэй. Вена хотын Simmering дүүрэгт байрлах эдгээр дөрвөн хуучин нөөцлүүр савнууд ХХ зууны эхээр дэлхий дээрх хамгийн том нөөцлүүр савнууд гэгдэж байсан ч 1969-1978 оны хооронд нүүрснээс гаргаж авдаг хийн түлшийг байгалийн хийгээр …

Kim Kardashian өөрийнх нь дүрээр хийгдсэн лааны тосон баримлын хамт

Аемрикийн цуутнуудын нэг Kim Kardashian өчигдөр буюу 7-р сарын 1-ний өдөр Нью-Йоркын Madame Tussauds Wax Museum музейд ээж Kris Jenner-ийнхээ хамт зочилжээ. Түүний энд ирсэн шалтгаан нь дээрх музейд Kim Kardashian-ы лааны тосон баримал шинээр тавигдсантай холбоотой юм. Армянь цусны энэ бүсгүйн баримлыг олон хүмүүс үзэсгэлэнтэй, тачаангуй Kardashian-тай төсгүй болсон гэж шүүмжилж байгаа гэнэ. Гүн ухлаадастай, богино загварын бие барьсан …

Хамрандаа бөглөөн гоёлтой апатани омгийн эмэгтэйчүүд [25 фото]

Эртний түүхт Энэтхэгийн зүүн хойд хэсэгт амьдардаг Апатани омгийн эмэгтэйчүүд Энэтхэгийн бусад хэсэгт амьдардаг хамраа цоолж ээмэг зүүсэн эмэгтэйчүүдийн адил хамраа цоолж, ээмгээр гоёдог уламжлалтай. Гэхдээ тэдний хамрын ээмэг гоёмсог, дэгжин гэхээсээ илүүтэй харин ч тааламжгүй байдалтай харагддагаараа бусад үндэстний эмэгтэйчүүдийнхээсээ ялгардаг. Та хамрынхаа хоёр талд томоос том дугуй хар бөглөөтэй байна гээд төсөөл дөө. Хэрвээ таны төсөөлөлд ийм дүр …

Францын уран бүтээлч Bernard Pras-ын хуулбарласан уран бүтээлүүд [40 фото]

Маш олон уран бүтээлчид хэн нэгэн алдартай зураач уран бүтээлчдийн зурсан, бүтээсэн зураг хөргийг дуурайлган зурах, хийх нь элбэг байдаг ч энэ удаад бидний сонирхуулах гэж байгаа уран бүтээлчийн бүтээлүүд бусад хуулбарлагч уран бүтээлчдийнхээс огт өөр гэдгийг та хараад л мэдрэх болно. Тэрээр уран бүтээлээ хийхдээ янз бүрийн хуванцар, модон, зөөлөн тоглоом, сав суулга, хог хаягдал, цахилгааны утас, ариун цэврийн …

Голланд дизайнерын зохион бүтээсэн хөдөлгөөнт оффис [7 фото]

Голландын дизайнер Tim Vinke маш авсаархан хэлбэрийн оффисыг зохион бүтээсэн нь түрдэг дугуйт тэргэнцэр хэлбэртэй болон хураагддаг ширээ, сандал, тавиур зэрэг ажээ. Хаана л бол хаана түрж аваачаад ажлаа хийх боломжийг бүрдүүлэх энэхүү хөдөлгөөнт оффис өнөөгийн асар хурдацтай хөгжиж буй нийгэмд онцгой нийцсэн бүтээл болж чадсан байна. Нэгэн төрлийн шүршдэг лакаар гадаргууг нь бүрсэн хөөсөнцрөөр хийгдсэн энэ оффис ширээ, хоёр …

Английн Newcastle upon Tyne хотын шөнийн амьдрал [67 фото]

Англичуудыг нилээд хүйтэн хөндий, хямсгар, их зантай хүмүүс гэдэг. Гэхдээ Их Британийн шөнийн амьдралыг харах юм бол аливаад тун байр суурьтай ханддаг британи хүмүүсийн тухай ойлголтонд өөрчлөлт орж, магадгүй нилээд гайхашрах биз. Та баасан болон бямба гаригийн үдэш тус улсын аль нэгэн хотын гудамжаар алхахдаа маш сонирхолтой олон зүйлсийг олж харах боломжтой юм. Дараах фото зургуудыг Piotr Wiktorski гэгч эрхэм …

Хамгийн өвөрмөц цуглуулгатай Америк эрийн цуглуулгаас [30 фото]

Terry Prouty гэгч энэ эр бол Louisiana-д өсвөр насаа өнгөрүүлсэн жаахан хүү байхаасаа л шар зөгийг маш ихээр сонирхдог байсан гэнэ. Одоо нас биенд хүрсэн тэрбээр магадгүй дэлхий дээрх хамгийн олон, хамгийн ер бусын шар зөгийний үүрнүүдийн эзэн, цуглуулагч байх. Одоо Oklahoma-д амьдарч байгаа энэ эрхэм өөрийгөө “Hornetboy” буюу шар зөгийний бүлгийн хатгадаг шавьжийн нэрээр нэрлэж, хүмүүс шар зөгийг кинон …

Бэлгэвчний сонирхолтой сурталчилгаанууд [59 фото]

Янз бүрийн сонирхол татам сурталчилгааны зурагт хуудсууд, бусад төрөл бүрийн сэдэвтэй гоёмсог фото зургуудыг сүүлийн үед харьцангуй ихээр хүргэж байгааг магадгүй та анзаарсан бизээ. Энэ удаад мөн л нэгэн сэдвийг онцолж түүнтэй холбоотой маш сонирхолтой, чадварлагаар бүтээгдсэн сурталчилгаануудын фото мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Энэ удаагийн сэдэв бол таныг, биднийг, бүхий л хүмүүсийг ХДХВ болон бэлгийн замаар дамжих халдвар, хүсээгүй жирэмслэлтээс …

Сингапурын Marina Bay Sands амралтын цогцолборын уран барилгын хосгүй байгууламж [25 фото]

Сингапурт орших Marina Bay Sands хэмээх цогцолбор амралтын газрын нэрийн хуудас болсон барилгын цогцолборын талаарх товч мэдээллийг гэрэл зургийн хамт та бүхэнд сонордуулахаар орууллаа. Энэ оны 4-р сард хагасчилсан байдлаар нээлтээ хийсэн энэхүү амралтын газрын албан ёсны нээлт энэ 6-р сарын 23-ны өдөр болж, хоёр өдрийн баяр ёслолын ажиллагаагаар ёслол төгөлдөр үүд хаалгаа нээсэн билээ. Дэлхийн хамгийн өндөр үнэтэй амралтын …

Мөнгөн тэмдэгтээр урласан гоёл чимэглэлийн хэрэглэлүүд [18 фото]

Бельгийн Antwerp хот болон Английн London хотуудад урлагийн чиглэлээр мэргэжсэн Tine De Ruysser нэртэй энэ эмэгтэй бол үнэт эдлэлийн дизайнер хүн юм. Тэрээр металл болон нэхмэл эдлэлийн нэгдэл болсон эвхэгддэг материалын тал дээр хоёр жилийн хөдөлмөрөө зарцуулсны дунд шинэчлэлийг бий болгосон нэгэн. XVII зууны үед Япон улсад үүсч хөгжсөн цаас нугалах урлаг буюу оригамиг ашигласан түүний загварууд өвөрмөц бөгөөд дэгжин …

Yхсэн шоргоолжнуудаар хийгдсэн ер бусын уран бүтээл

Калифорнийн Claremont хотод амьдарч, уран бүтээлээ туурвигч Chris Trueman гэгч зураач эр өчүүхэн жижиг шоргоолж хэмээх шавьжнуудыг ашиглан хөрөг зураг бүтээсэн байна. Урлагийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан, 31 настай зураач залуу маань 200.000 ширхэг шоргоолжоор хийгдсэн энэхүү бүтээлээ “Self-Portrait With Gun” хэмээн нэрлэжээ. Тэрээр үхсэн шоргоолжнуудаар ковбой маягаар хувцаслаж, аавынхаа винтов бууг барин зогсоо дүүгийнхээ хөргийг дүрсэлсэн нь энэ бөгөөд …

FIFA World Cup 2010 Germany vs England

Гарсан огноо: 2010-06-27 Жанр: Sport Видео: 624 x 352 | 1481 Kbps Дуу: MP3 | 128 Kbps Yргэлжлэх хугацаа: 96:52 min Хэмжээ: 1.08 GB Дэлхийн хүн төрөлхтний анхаарлыг өөр дээрээ төвлөрүүлж, баярлуулж, догдлуулж, уурлуулж, уйлуулж байгаа дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 19 дэх хоногтоо үргэлжилж байна. Тэмцээний 17 дахь өдөр болсон Англи болон Герман улсуудын багуудын хооронд болсон тоглолт …

Typography буюу Yсгийн урлагийн шилдэг бүтээлүүдээс [70 фото]

Typography буюу Yсгийн урлагийн гол хэрэгсэл бол мэдээж төрөл бүрийн хэлбэр дүрс, дизайн бүхий үсгүүд байдаг ба тэдгээр үсгүүдийг өндөр нам, бүдүүн нарийн, том жижиг зэрэг төрөл бүрийн байдлаар өөрчилж оновчтойгоор тодорхой байршил дараалалд оруулсан бүрдлийг Typography арт хэмээх ажээ. Одоогоор дотроо хэд хэдэн дэд чиглэлтэй болон задарч эрчимтэйгээр хөгжиж байгаа урлагийн энэхүү төрөлд үсэг өрөгчид, хэвлэлийн дизайнерууд, хэвлэгчид, график …

Загвар өмсөгч Kelly Brook папарацциудын дуранд өртжээ [9 фото]

Загвар өмсөгч, жүжигчин, усны хувцасны дизайнер, телевизийн хөтлөгч зэрэг олон талын чиглэлд хүчээ сорьж яваа Kelly Brook гэгч үзэсгэлэнт британи бүсгүйг дэлхий дахин сайн мэднэ. Yргэлж төгс, дэгжин, гайхалтай байдаг супер модель бүсгүй саяхны нэгэн өдөр папарацциудын гэрэл зургийн аппаратны дуранд өртсөн байна. Богинохон, торон чимэглэл бүхий даашинзаар гоёсон загвар өмсөгч маань машинаасаа буухдаа дотуур хувцсаа нууж амжаагүй аж. Хэдийгээр …

1...1,9231,9241,925...2,065Хуудас 1,924 - 2,065

Фэйсбүүк

Санал болгох