Хамрандаа бөглөөн гоёлтой апатани омгийн эмэгтэйчүүд [25 фото]

0

Хамрандаа бөглөөн гоёлтой апатани омгийн эмэгтэйчүүд [25 фото]

Эртний түүхт Энэтхэгийн зүүн хойд хэсэгт амьдардаг Апатани омгийн эмэгтэйчүүд Энэтхэгийн бусад хэсэгт амьдардаг хамраа цоолж ээмэг зүүсэн эмэгтэйчүүдийн адил хамраа цоолж, ээмгээр гоёдог уламжлалтай. Гэхдээ тэдний хамрын ээмэг гоёмсог, дэгжин гэхээсээ илүүтэй харин ч тааламжгүй байдалтай харагддагаараа бусад үндэстний эмэгтэйчүүдийнхээсээ ялгардаг. Та хамрынхаа хоёр талд томоос том дугуй хар бөглөөтэй байна гээд төсөөл дөө. Хэрвээ таны төсөөлөлд ийм дүр зураглал буухгүй байгаа бол дараах фото зургуудыг сонирхон үзэхийг хүсье. Энэтхэгийн энэ бяцхан омогт 25 мянга орчим хүмүүс амьдардаг бөгөөд тэд хамраа ийнхүү гоёсон хүн хамгийн гоо сайхан, хамгийн үзэсгэлэнтэй гэж үздэг. Мөн хамрандаа бөглөө зүүхээс гадна нүүрнийхээ голоор, духныхаа дээд өнцгөөс хамрын үзүүр хүртэл урт зураас, эрүүндээ хэд хэдэн зурааснууд шивүүлсэн байхыг чухалчилдаг аж. Энэ сонин уламжлал нь дан ганц үзэсгэлэнт байдлыг илэрхийлдэггүй, хөрш зэргэлдээ омгуудын эрчүүд эмэгтэйчүүдийг нь хулгайлдаг учир тэдний эрчүүдийн анхаарлыг татахааргүй байлгах үүднээс ч мөн дээрх гоёлуудыг хийлгэдэг гэнэ. Гэвч аливаа бүхнийг өөрчлөн хувиргаж чаддаг цаг хугацааны хуулийн хүчирхэг нөлөөнөөс энэ заншил зугтааж чадаагүй ба өнгөрсөн зууны дунд үеэс эхлэн иймэрхүү байдлаар гоёх хүсэлтэй бүсгүйчүүдийн тоо багасч эхэлжээ. Мэдээж хэрэг хамрандаа хоёрын хоёр том хар бөглөөтэй, бас дээрээс нь хачин эрээн мяраан нүүр амтай байхыг өнєє цагийн хэн ч хүсэхгүй гэдэг нь ойлгомжтой зүйл билээ. Юутай ч хачирхалтай уламжлалын золиос болсон “дэгжин” эмэгтэйчүүдийн зургийг сонирхоцгооё.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

  1. _V_

    2010/07/02 at 15:03

    Hadnii mangaanuud gewel taarah ym bna. ;-)

  2. S_Kody

    2010/07/02 at 15:43

    balai yum hehe

  3. delo

    2010/07/02 at 15:46

    poooh mair shaasan ain

  4. kusha

    2010/07/02 at 16:51

    teged dandaa hogshin hvmүүs bnaa kk aimariin ;-)

  5. Dx555

    2010/07/02 at 16:54

    ymar baliar ym be! :58:

  6. kira-madara

    2010/07/02 at 18:17

    oo ene butehugi u

  7. __________

    2010/07/02 at 18:41

    :31: :60: :49: :100: :127: :140:

  8. Alert

    2010/07/02 at 19:15

    harin tiime yamar balai yum we te

  9. LillLove

    2010/07/02 at 20:07

    aaaaaaaaaaaaaa

  10. asanchir

    2010/07/03 at 00:20

    shaaal balai ym olon zuun jil ingeseer bgaad odoo barag huuhed ni gahai hamartai turdg bolsn bhda

  11. sirusIP

    2010/07/03 at 01:03

    Balai Ym :-D

  12. smile_hehe

    2010/07/03 at 09:06

    yamar muuhai yum be :-P

  13. pini

    2010/07/03 at 09:09

    aimariiin iii ;-)

  14. Black_Hawk

    2010/07/03 at 17:41

    hehe

  15. Зочин

    2010/07/03 at 20:46

    aimr zavaan sdakud bnshde

  16. Bayaraa_9884

    2010/07/04 at 19:17

    Hamar gej hoshnogo nasss :-) :-)

  17. jerry-man

    2010/07/06 at 16:31

    nice

  18. gamez

    2010/09/16 at 07:50

    ZTUPED

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *