Шинэ мэдээ

Бодит амьдрал дээрх Call Of Duty

Компьютер хэрэглэгчдийн хувьд хамгийн алдартай тоглоомуудын нэг болох Call Of Duty тоглоом бодит амьдрал дээр хэрхэн харагдахыг харуулахаар хэсэг залуус хамтран ажиллажээ. Тоглоомын баатруудыг өөрсдийн биеэр төлөөлөн буудаж, дэлбэлж, хутгалж, хөнөөж байгааг нь харахад үнэхээр бодит амьдрал дээр энэ тоглоом гарч ирвэл яг л иймэрхүү харагдах байх даа гэсэн төсөөлөл буухаар хийсэн байна. Юмыг өөр талаас нь харж, ямар нэгэн …

Дэлхийн хамгийн тансаг зул сарын гацуур моднууд [13 фото]

Жил бүрийн сүүлээр тухайн онд болж өнгөрсөн бүхий л үйл явдлын хамгийн хамгийнаа тодруулдаг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу энэ шинэ жилийн хамгийн тансаг сүлд модыг нэрлэснийг шинэ жилийн эхний энэ өдөр та бүхэндээ сонирхуулж байна. Энэхүү гайхалтай жагсаалтын тэргүүнд Арабын Нэгдсэн Эмират улсын долоон одтой зочид буудалд засагдсан зул сарын гацуур мод заларсан бөгөөд дэлхийн хамгийн үнэтэй энэхүү гацуур мод …

Өвөл цагийн үзэсгэлэн, гайхамшигт 40 мөсөн баримал

Шинэ оны хоёр дахь өдөр та бүхэндээ цан хүүрэгтэй, цас мөстэй өвөл цагийн бас нэгэн гоо үзэсгэлэн болсон уран гоёмсог хийцтэй мөсөн баримлуудын зургаар бэлэг барьж байна. Хүйтэн жаврыг үл ажран, хацраа улайлган дээр нь гулгаж тоглох дуртай болор тунгалаг мөсөөр хараа булааж, нүд баясгам хачин гайхалтай мөсөн баримлууд өвлийн улирал айлчлан ирсэн дэлхийн бүхий л улс орнуудад сүндэрлэн байгаа. …

2010 оны амьтдын шилдэг фото зургууд [30 фото]

Оны сүүл дөхөөд ирэх тусам бүхий л салбарынхан улиран одож байгаа онд хийсэн бүтээснээ дүгнэж, шилдгүүдээ тодруулдаг нь жам. Гэрэл зургийн ертөнцийг ч бас энэ үйл явдал үл тойрох бөгөөд 2010 оны гэрэл зургийн тэр дундаа ан амьтдын зураг авах сонирхолтой хүмүүсийн авсан фото зургуудын шилдгийн шилдгүүд тодорчээ. Энэ жилийн турш гэрэл зурагчдын дуранд буусан олон зуун адгуусан амьтдын зургуудаас …

Хоол хүнсний илчлэгийн талаарх зарим нэг баримтууд

Зарим нэг хүмүүсийн хувьд идэж байгаа хоол хүнснийхээ илчлэгийг тооцох нь бараг дон гэмээр үйлдэл болсон байдаг. Тариа будаа хийгээд бяслаган хавчуурга бүхий гахайн утсан мах аль нь бай ялгаагүй бүхий л төрлийн хоол хүнсний бүтээгдэхүүн бүгд өөр өөрийн гэсэн тодорхой хэмжээний илчлэгтэй. Асар түргэн хэмнэлээр урсаж байгаа өнөөгийн амьдрал дунд хаана л бол хаана түргэн хоол биднийг угтаж байгаа …

Өвөл цагийн гайхамшгийг мэдрүүлсэн спортын нэгэн төрөл Speed Fly

Extreme хэлбэрийн цанаар гулгах спортын төрөл болоод шүхрээр нисэх спортын төрлийн холимог гэж хэлж болох Speed Fly хэмээн нэрлэгдсэн шинэ extreme спортын төрлийн сонирхолтой бичлэгийг үзэгч та бүхэнд сонирхуулахаар бэлтгэлээ. Энэхүү бичлэгийг дээрх спортоор сонирхон хичээллэгч Marshall Miller гэгч залуу найз нарын хамт хийсэн бөгөөд тэд дуулган дээрээ HD камер байрлуулан өндөр уулын оройгоос гулгах явцдаа хийсэн байна. “Superior, Speed …

Шинэ оны гал халуун мэндийг дэвшүүлье!

Ганган ногоон гацуур гоёхон өнгөөр анивчин оргилуун дарсаар дүүргэсэн болор хундаганууд жингэнэн дуугарч, өвлийн шөнийн тэнгэрт өнгийн салют баясгалантайяа цацран хүн бүрийн сэтгэл хөөр баяраар дүүрч хоёр он солигдох мөч хором хормоор ойртсоор байна. Улиран одсон цаг хугацааны эргэлтэнд бид бүхэнтэй хамтдаа байсан эрхэмсэг хэрэглэгч та бүхэндээ өнгөрсөн он жилүүдэд хамгийн дотны зөвлөгч, хамгийн ширүүн зэмлэгч, хамгийн үнэнч дэмжигч байсанд …

Гэрэл зурагчин Enrique Badulescu-гийн зургуудаас [47 зураг]

Vogue, i-D, The Face, H&M, Zara, Armani, Accessorize, Hermes болон бусад дэлхийн нэр хүндтэй брэндүүдтэй зар сурталчилгааны тал дээр хамтран ажилладаг Enrique Badulescu гэгч фото зурагчны авсан зургуудаас үзэгч та бүхний өмнө дэлгэе. Мексикт төрж өссөн энэ эрхэм Германы Munich хотноо гэрэл зурагчны дадал чадварыг эзэмшсэн бөгөөд Нью-Йорк хотноо нэгэн фото зурагчны туслахаар ажиллаж байжээ. Лондон хотоос түүний алдар хүндийн …

2011 оны туршилтын загварын машинууд [13 фото]

Бид та бүхэнд хүн бүрийн мөрөөдөл болсон 2011 оны шинэ машинуудын бяцхан жагсаалтыг сонирхуулахаар шийдлээ. Эндээс та айлчлан ирээд тун удаагүй байгаа шинэ оны шинэ загварууд, шинэ концепци машинууд, шинэ туршилтын загваруудыг харах боломжтой юм. Энэ онд хотын гудамжаар салхи татуулан давхих хамгийн дэгжин, хамгийн хурдан төмөр хөлгүүдийн зургийг нь ч болохноо харахыг хүсэхгүй хэн байх билээ. Наашаа сууцгаа, залуус …

Интернэтийн ертөнц дахь хамгийн түгээмэл 50 нууц үг

Сүүлийн үед дэлхийн хамгийн алдартай блог сүлжээнүүд хакеруудын дайралтанд өртөх нь ихэссэн байна. Yүний шалтгаан нь программын ямар нэгэн алдаанд бус хэрэглэгчдийн нууц үгийг тайлахад дэндүү хялбархан болсонд оршиж байгаа ажээ. Хакеруудын довтолгоонд өртсөн сайтуудын 188,279 хэрэглэгчээс бусад буюу 1.3 сая хэрэглэгч маш амархан тайлагдах нууц үгтэй юм байна. Америкийн өдөр тутмын The Wall Street Journal сэтгүүл дэлхий дээр хамгийн …

Жолооны үнэмлэхний хамгийн хөгийн зургууд [17 фото]

Таны жолооны үнэмлэхний зураг өөрт тань хэр таалагддаг вэ? Энэхүү асуултанд зарим нь тиймээ, таалагддаг гэх бол зарим нэг хүмүүс үгүй ээ, яахвээ гэх байх. Гэтэл зарим нэг нь бүр огтхон ч үгүй гэх биз. Харин бидний танд сонирхуулж байгаа жолооны үнэмлэхний зурагнуудын эздэд өөрсдийнх нь зураг таалагддаг болов уу? Та юу гэж бодож байна? 2Ха Ха1Буруу1Гайхмаар0Гоё0Хөөрхөн0Бахархмаар0Харамсалтай0ТэнэглэлБаярлалаа!

Их хотын орон зайд хийсэн ер бусын аялал

Уран бүтээлч Jopsu Ramu, Shun Kawakami нарын хамтын бүтээл “Urban Abstract” хэмээх богино хэмжээний киног үзэгч та бүхэнд толилуулж байна. Нэг, хоёр, гурван хэмжээст хиймэл орон зайд тоо томшгүй олон цэгнүүд, үй олон зурааснууд гэхчилэн бусад хиймэл элементүүдээс бүтсэн их хотын дундуур зах хязгааргүй, эцэс төгсгөлгүй аялах аясын салхи шуурга хөлөглөн аялж яваа мэт ер бусын онцгой мэдрэмжийг төрүүлэх энэ …

Зар сурталчилгааны шилдэг зурагт хуудасны багц [56 фото]

Шилдэг санаа, шинэ өнгө аясаар хийгдсэн, хэрэглэгчдийн анхаарал сонирхлыг гарцаагүй татах зар сурталчилгааны зурагт хуудсын хэд хэдэн багцыг бид урьд нь та бүхэнд хүргэж байсан билээ. Ямар ч төрлийн ажил, бизнес эрхлэгчдийн хувьд шинэ, содон, онцгой зүйлсээс хоцрохгүй байх нь туйлын чухал. Шинэлэг бүхэнтэй зэрэгцэн алхаж байх нь тухайн бизнест тань зохих хувь нэмрээ өгөх нь зайлшгүй юм. Тиймээс та …

Sexy Girlz #2 [120 фото]

Эрхэм уншигч танд “Sexy Girlz” нэртэй фото цувралын анхны дугаарыг хүргэж байсан билээ. Энэ удаад шинэхэн цувралынхаа хоёр дахь дугаарыг бэлтгэн оруулж байна. Бурхан тэнгэрээс үзэсгэлэн төгөлдөр царай төрх, уран гоолиг бие хаа, харц гижигдэм халуун янаг төрхийг харамгүйгээр өвлөн төрсөн 120 гоо бүсгүйн халуухан зураг цувралын маань хоёр дугаартай багцад багтсан байгаа юм. Ертөнцийг аврагч гоо сайхны төлөөлөл болсон …

1...1,8821,8831,884...2,065Хуудас 1,883 - 2,065

Фэйсбүүк

Санал болгох