Шинэ мэдээ

VA – Миний Монгол наадам [2011 | HD]

“Номин Талст” хамтлагийн дуулж амилуулсан “Миний Монгол наадам” хэмээх сайхан дууг Монголын дуу хөгжмийн урлагийн шинэ үе болсон залуу уран бүтээлчид хамтарсан хэлбэрээр дуулсан төдийгүй дүрсжүүлэн клип хийлгэсэн байна. Монгол түмний уламжлалт сайхан баяр болох баяр наадмын үеэр төрөн гарсан энэхүү шинэ уран бүтээлийг дуу дүрсний өндөр чанартайгаар хэрэглэгч та бүхэнд хүргэе. Энэхүү дууны аяыг Д.Бэхбат, үгийг Л.Мөнхжаргал бичсэн гэдгийг …

Испаний алдарт San Fermin фестивалийн зургууд [80 зураг]

Жил бүрийн 7-р сарын 6-ны 12:00 цагт Испаний Pamplona хотноо нэгэн сонирхолтой үйл явдал chupinazo хэмээх сүрлэг сайхан ёслолоор эхэлж, 7-р сарын 14-ний өдрийн шөнө дунд хүрэх үед Pobre de Mi хэмээх дууг дуулснаар дуусгавар болдог бөгөөд энэ бол алдарт San Fermin-ы фестиваль билээ. Дундад зууны үеийн хоёр өөр үйл явдлын нэгдэл хэлбэрээр үүсэж бий болсон энэхүү фестивалийн хамгийн алдартай …

Британий Glastonbury фестивалийн зургууд [122 зураг]

Английн Pilton сууринд жил бүр зохион байгуулагддаг Glastonbury хэмээх фестиваль нь орчин үеийн хөгжим мөн бүжиг, инээдмийн жүжиг, театр, цирк, кабаре болон бусад төрлийн гүйцэтгэх урлагийн томоохон фестиваль юм. 1970-аад оны эхээр Somerset мужийн фермер Michael Eavis-ын анхлан зохион байгуулж, хөтлөн явуулснаар уламжлал болон зохиогдох болсон тус фестивалийн хэмжээ жил ирэх бүр улам бүр өргөжин тэлсээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах …

Цэргийнхэнтэй холбоотой сонирхолтой, хөгжилтэй зургууд [110 зураг]

Цэргийг хошигнол гэдэг нь цэргийн амьдралын эгэл жирийн, хэвшмэл ойлголтон дээр суурилсан хошигнол байдаг. Цэрэг цагдаа, хүчний байгууллагынхны өдөр тутмын дасгал сургуулилт, байлдаан тулааны бэлтгэл, жагсаал гэхчилэн байнгын хийдэг зүйлсийн дунд ч инээдтэй, хөгжилтэй агшнууд хадгалагдсаар байдаг. Мөн амралт, чөлөөт цагаараа нэг нэгнээрээ тохуурхаж наадах, уйдаагаа гаргаж зугаацах, эрчүүдийн хатуухан тоглоом наргиа ч тэдний хувьд байнгын хийдэг зүйлс нь гэж …

Эртний Египет орноор гэрэл зургаар дамжин аялахуй [37 зураг]

Yлгэр домог мэт нэн эрт урьдын түүх шашдир, нууцлаг сонирхолтой үүх түүх, өвөрмөц сонин ёс заншлын өлгий болсон Египет орны эрт цагийн дүр төрхийг харуулсан гэрэл зургийн багцыг эрхэм үзэгч та бүхний гэгээн мэлмийн өмнө дэлгэж байна. Гэрэл зураг түүх өгүүлнэ гэдэг учир эндээс та эрт цагийн Египет орны талаар тодорхой мэдлэг, мэдэгдэхүүнийг олж авна гэдэгт эргэлзэхгүй байна. Тив дэлхийн …

Ford Mad Max Interceptor концепци машин [13 зураг]

Америкийн үндэстэн дамнасан томоохон авто брэнд Ford Motor компаний Австрали дахь салбар нэгжийн дизайнерууд Top Gear Australia хэмээх автомашины телевизийн цувралаас нэгэн үүрэг даалгаврыг авч, түүнийгээ гүйцэтгэсэн нь Ford Mad Max Interceptor концепци машинууд байжээ. Холливудын нэрт жүжигчин Mel Gibson хараахан алдар нэрийн оргилд хүрээгүй байхдаа буюу 1979 онд гол дүрийг нь бүтээсэн Австралийн Mad Max хэмээх эйкшн киноны дөрөв …

Nike брэндийн 2011 оны намрын Sportswear Hyperfuse шинэ загварын кетнүүд

Nike брэнд өөрийн нэрийн Hyperfuse технологийг ашиглан бүтээсэн энэ намрын шинэ кетнүүдээ танилцуулжээ. Nike Sportswear хэмээх эдгээр кетнүүдийн давуу тал нь илүү бат бөх, тав тухтай болсондоо оршиж байгаа юм. Hyperfuse технологийн тухайд энэ нь туслах суурь давхарга, агаар нэвтрүүлдэг хөнгөн жинтэй торон давхарга мөн дээд давхарга болох thermoplastic polyurethane хэмээх нимгэн давхарга гэсэн гурван давхаргыг өндөр даралтаар халааж нийлүүлсэн …

Оросын загвар өмсөгч Irina Shayk “Next” брэндийн сурталчилгаанд

Умард Америкийн спорт сэтгүүлийн Sports Illustrated Swimsuit Issue хэвлэлд 2007-2011 онуудад зургаа нийтлүүлж алдаршсан Оросын загвар өмсөгч Irina Shayk нь нэр хүндтэй олон арван сэтгүүлүүдийн хуудаснаа зураг нь залардаг сайхан бүсгүй. Top 20 Sexiest Models гэсэн жагсаалтын 10-р байранд бичигддэг энэ бүсгүй Sports Illustrated Swimsuit дээр зураг нь нийтлэгдсэн анхны орос бүсгүй гэдгээрээ алдартай. Нэрт хөл бөмбөгчин Cristiano Ronaldo-той болздог …

“IDEOS X5” Ухаалаг гар утас – Яаж хэрэглэх нь таны л сонголт, Яагаад гэвэл …

“IDEOS X5” Ухаалаг гар утас – Яаж хэрэглэх нь таны л сонголт, Яагаад гэвэл … Нэгэн сайхан утсыг барьж үзээд сэтгэгдлээ бичиж байна. Энэ утас бол Юнителээс худалдаанд гаргаад байгаа IDEOS X5 ухаалаг гар утас юм. Яг энэ нэрээрээ олон оронд зарагдаж байгаа. Google-ээс IDEOS X5 гээд хайгаад үзээрэй. IDEOS X5 нь Froyo буюу Android 2.2.1 үйлдлийн системтэй, 800MHz процессортой, …

Наадмын мэндчилгээг гар утаснаасаа [Skytel]

Наадмын мэндчилгээг гар утаснаасаа Дэлгэр зуны дэнж хотойтол нааддаг Тэнгэр заяат Монгол түмний их цэнгүүн Монгол наадам эхэллээ. Баяр наадмын үеэр таны утаснаас эгшиглэх аялгуут мэндчилгээг таньруу залгасан хүн бүр сонсох боломжтой. Хэрэв таны залгасан дугаарын дуудлагын дохио дуу танд таалагдсан, та өөрийн дууны сандаа татаж авахыг хүсвэл *2-ийг дарж дууны кодыг хуулж авах болно. Мэндчилгээ, дуу татах заавар: 1. …

Оддын ховорхон гэрэл зургууд [130 зураг]

Олны танил од болсон алдартнуудын зүгээс эгэл жирийн хүмүүст байнга хүрч байдаг нэг зүйл бол тэдний гэрэл зургууд байдаг. Мэргэжлийн гэрэл зурагчдаас эхлээд папарацци нарын авсан гэхчилэн маш олон зургууд та бидний хүртээл болж байдаг ба аль аль нь бидний сонирхлыг маш ихээр татдаг. Бидний бэлтгэсэн “Оддын ховорхон гэрэл зургууд” фото багцад алдартнуудын тийм ч түгээмэл бус гэрэл зургууд багтсан …

Beyonce – Best Thing I Never Had [2011 | Full HD]

Дөрөв дэх студийн цомгийн ажлаа шинэ менежменттэйгээр эхлүүлсэн дуучин Beyoncе Knowles тус цомгийнхоо хоёр дахь синглээр “Best Thing I Never Had” дуугаа сонгосон билээ. 6-р сарын 1-нд гарсан энэ дууны клип 7-р сарын 7-ны өдөр онлайнаар цацагдаж эхэлснийг хэрэглэгч та бүхнийхээ хүртээл болгож байна. Клипийг дэлхийн дуу хөгжмийн ертөнцийн нэр хүндтэй төлөөлөгчидтэй хамтран ажилладаг клипний найруулагч, бүжиг дэглээч Diane Martel …

Edo Competition-ы тоноглосон BMW M5 Touring машин [26 зураг]

Германы авто тюнингийн Edo Competition компани нь чамин, хачин сонин машины төслүүдээрээ алдартай. Гэвч тэд энэ удаад илүү бодитой, практикт хэрэглэхэд тохиромжтой төслөө танилцуулсан байна. BMW M5 Touring загварыг тоноглож, BMW M5 Dark Edition хэмээн нэрлэсэн энэ машин нь ECU хэмээх шинэчилсэн программ бүхий 5.0 литрийн V10 хөдөлгүүр, шинэ агаар шүүгчид, катализын хувьсгагчууд, өндөр гүйцэтгэл бүхий спорт яндангийн систем зэргээр …

1...1,8121,8131,814...2,065Хуудас 1,813 - 2,065

Фэйсбүүк

Санал болгох