“IDEOS X5” Ухаалаг гар утас – Яаж хэрэглэх нь таны л сонголт, Яагаад гэвэл …

0

“IDEOS X5” Ухаалаг гар утас – Яаж хэрэглэх нь таны л сонголт, Яагаад гэвэл …
Нэгэн сайхан утсыг барьж үзээд сэтгэгдлээ бичиж байна. Энэ утас бол Юнителээс худалдаанд гаргаад байгаа IDEOS X5 ухаалаг гар утас юм. Яг энэ нэрээрээ олон оронд зарагдаж байгаа. Google-ээс IDEOS X5 гээд хайгаад үзээрэй.
IDEOS X5 нь Froyo буюу Android 2.2.1 үйлдлийн системтэй, 800MHz процессортой, 5megapixel камертай, 720 HD-ээр бичлэг хийх чадвартай, 2G болон 3G системд ажиллах боломжтой ухаалаг гар утас юм. Жил бүрийн 1 сард болдог Consumer Electronic Show-нд анх энэ утсыг танилцуулж, Сингапур, Хонг-Конг, Шинэ Зеланд-д 2011 оны 1 сарын эхээр зарагдаж эхэлсэн. 2011 оны дундуур Америкийн зах зээлд зарагдана гэж төлөвлөгдөж байсан. Юнител групп 6 сард Монголд худалдаанд гаргаснаар бараг Америктай зэрэг танилцуулагдаж, зарагдаж эхэллээ.
Утасны гол давуу талууд:

– Хар өнгийн мат гадаргуутай. Мат гэдэг нь хүний гарнаас тэр бүр гулгаад уначихааргүй гөлгөр биш гадаргуу юм

– 3,8 инч буюу 800х480 цэгийн нарийвчлал бүхий хуруу болон дулаан мэдрэгч capacitive touch дэлгэцтэй. Capacitive гэдэг нь дулаан буюу цахилгаан цэнэгийг барьдаг бөгөөд дэлгэц дээр хуруугаар дарахад дарсан хэсэг дээр дулаан өөрчлөгдөж мэдээллийг процессор руу дамжуулдаг технологи юм– “Multi touch” дэмждэг буюу олон хуруугаар зэрэг дарахад командыг дамжуулж чаддаг. Бээлий өмссөн юмуу зориулалтын үзгээр, мөн нойтон гараар дэлгэц дээр дарахад ажилладаггүй. Ийм тохиолдод хүнд байнга тохиолдоод байхгүй л дээ. Утасныхаа дэлгэцний өнгө ялгаруулалтыг автомат дээр нь тавьчихвал орчноос шалтгаалан өнгө ялгаруулалтаа тохируулах боломжтой.

– Утсан дээрээ үндсэн меню-гээр Back, Menu, Home, Search гэсэн товчнууд сууж өгсөн.

– Сүүлийн үеийн ихэнх утаснуудад стандарт болоод байгаа USB-ийн Micro B төрлийн буюу бидний хэлж заншсанаар хавтгай USB цэнэглэгчтэй. Компьютер болон тогонд залган цэнэглэх боломжтой.

– Стандарт чихэвчний оролттой, дуугаралт нь харин үнэхээр тунгалаг mobile dolby stereo дуугаралттай.

– Flash дэмждэг.

– Bluetooth, WiFi, 3G болон GPS гэсэн утасгүй интернэтийн бүх холболтуудыг дэмждэг.

– Утсан дээр дугаар хадгалах хязгаар байхгүй, утасны хард дээрх багтаамжаар хязгаарлагддаг. Нэг хүн дээр олон дугаар, и-мэйл хаяг, мессенжерүүдийг нь хадгалж болдог, бүлэг үүсгэх болон тухайн хүний зурагтай нь мөн хадгалж болдог.

– Энэ утас нь Android 2.2 буюу Froyo үйлдлийн системтэй гэж дээр дурдсан. Android 1.5 Cupcake анх 2009 оны 4 сарын 30-нд гарч байснаас эхлээд хамгийн сүүлд Honeycomb3.0 гэсэн 6 төрлийн хувилбараа гаргаад байгаа ч энэ дундаас хамгийн их хэрэглээ болж чадсан нь (Android үйлдлийн системтэй утасны 64,6%) Froyo юм. Android үйлдлийн системтэй утсыг хэрэглэхэд маш энгийн байдаг нь хүмүүсийн сонирхлыг татдаг. Магадгүй Froyo үйлдлийн систем нь бүүр ч илүү хялбар, найдвартай байдаг учраас хамгийн их борлуулагдсан байж ч болох юм.

– Алдарт Google-ийн бүтээгдэхүүнүүдийн нэг гэдгээрээ Android market-аас орж юм татахдаа заавал Gmail буюу Google-ийн и-мэйлийн account шаарддаг. Хэрвээ та бүртгүүлээгүй бол одоо бүртгүүлнэ үү гээд гараад ирнэ. 1 минутын л асуудал. Android market-ыгнэг өгүүлбэрээр хэлбэл, маш олон апликейшн програм, тоглоомнуудын цуглуулга болсон супермаркет юм. Эндээс хүссэн нэрээрээ апликейшн-ээ хайж болно. Жишээ нь: IT-гийн мэдээ унших сонирхолтой бол tech news, хөлбөмбөг сонирхдог бол football гээд хэрэгтэй бүхнээ хайж болно. Миний хувьд NBA-ын апликейшн-ыг татаад Даллас-ыг хаана ч явсан дэмжсээр байгаад аварга авсанд нь маш их баяртай байгаа.

– Бас нэг давуу тал нь и-мэйлийн attach-аар ирсэн word, excel, powerpoint, pdf файлуудыг үзэх боломжтой Documents to go гэсэн апликейшн-тэй. Outlook буюу байгууллагын и-мэйлийг ашиглан и-мэйл илгээх хүлээн авах бүрэн боломжтой. Хэдийгээр утсан дээр и-мэйл ирсэн ч компьютер дээр бүх и-мэйлийг татаж авдаг. Утсан дээр мессеж ирж байгаа мэт и-мэйл ирж байгаа нь мэдэгддэг. Хүсвэл байн байн и-мэйл ирж байгаа мэдэгдэлгүйгээр зөвхөн мэйл рүүгээ орох үед мэйлээ татдаг байдлаар тохиргоо хийж болно. Энэ чинь ухаалаг утас шүү дээ.

Юу нь сайн байна:

– Дэлгэцний өнгө ялгалт, хуруу мэдрэх нь үнэхээр сайн. Ер нь touch буюу хуруугаар мэдэрдэг дэлгэцтэй утасны хамгийн чухал, хамгийн үнэтэй зүйл нь дэлгэц байдаг. Магадгүй нийт үнийн 70-80 хувь нь ч дэлгэц байдаг байх.

– 5 mpx камер – зураг авахад дээд тал нь 2592х1944 хэмжээтэй авна. Утасны өөрийнх нь дэлгэцний хэмжээ 480х800 гэхээр та харьцуулж ойлгож болох байх.

– Видео бичлэгийг 720HD-гээр бичнэ.

– Өөр дээрээ 2Gb мэдээлэл хадгалах боломжтой. 200 дуу, 500 зураг хөнгөхөөн хадгална. Нэмэлтээр 32Gb хүртэл SD card хийх боломжтой.

Юу нь муу байна:

– Утасны батерей дээр бага зэрэг асуудалтай. 3G сүлжээнд ашиглаж байхад батерей нь 20-24 цаг барьдаг. Тасралтгүй youtube бичлэг үзэх байдлаар ашиглавал 4-5 цаг ажиллана. 2G сүлжээнд харин 2 өдөр хангалттай ажиллана. Гэхдээ батерейны асуудал ер нь ийм төрлийн бүх л утсан дээр гардаг асуудал л даа.

– Видео дуудлага хийх нүүрний камер байхгүй. Хэдийгээр видео дуудлага нэг их хэрэглээ биш ч зарим үед хэрэг болдог л юм.

– SD card-аа хийхийн тулд заавал арын тагийг нь авч байж хийдэг. Уул нь энэнээс илүү хялбар шийдлүүд байгаад байдаг.

Дашрамд дурдахад, Юнителээс энэ утсандаа зориулж гар утсанд зориулсан хязгааргүй интернэтийн багцыг гаргаад байгаа гэсэн. Далай багш “Хүний хүсэл хязгааргүй…” гэж хэлсэн байдаг. Тэгвэл энэ багц тэр хязгааргүй хүсэлд л зориулсан мэт. Юнителийн лавлах 1414 руу нь залгаад асуувал хязгааргүй интернэт багцыг 1 жилээр сонгосон хүмүүст энэ утсыг 40% хямдруулж өгч байгаа гэж байна лээ.

Хүн хүндээ дурлахаараа тухайн хүний ааш, бие хаа, бодол санаа гэх мэт 3 юм нь зэрэг таалагдаад ирэхээр аймаар дурладаг гэдэг юм билээ. Тэгвэл сүүлийн үеийн үзүүлэлт сайтай ухаалаг гар утастай, хажуугаар нь хаана ч ашиглаж болох өндөр хурдны интернэттэй, интернэт нь хязгааргүй хэрэглээтэй гэвэл энэ утсанд та дурлах болов уу… За тэгээд дурлаад өөрийн болгох юм бол яаж хэрэглэх нь таны л сонголт. Яагаад гэвэл энэ чинь ухаалаг утас шүү дээ.

IDEOS X5 утсаар хийсэн видео бичлэг: Утсаараа бичээд Live 3.5G-ээр шууд хуулав. 720HD дээр тавьж үзээрэй.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *