Шинэ мэдээ

Санаандгүй олсон 98,000 долларыг эзэнд нь буцааж өгсөн залуу

Хорвоо ертөнц дээр гайхамшигтай сайхан сэтгэлтэй хүмүүс зөндөө байдаг гэдгийг батлан харуулсан нэгэн мэдээллийг та бүхэнд хүргэе. Ноа Мурофф /Noah Muroff/ гэдэг энэ Америк залуу интернэтээр дамжуулан оффисын ширээ худалдаж авсан байна. Ширээ нь ч ирж, залуу ширээгээ дотогш оруулах гэтэл хаалгаар багтаагүй аж. Тиймээс залуу ширээг хэсэгчлэн салгахаар шийдэж, нэг бүрчлэн салгатал дотроос нь 98,000 доллар гарч ирсэн байна. …

Хятадад гурван метр шахам урт алгана загас баригджээ

Энэхүү нийтлэлд харуулсан алгана загас нь 341,5 кг жинтэй, 2,65 м урттай. Түүний зөвхөн хэл нь дангаараа 30 сантиметрт хүрэх урттай бөгөөд энэ аварга том алгана загас нь Хятадад баригдсан хамгийн том алгана загас юм. Аварга алгана загас нь Умард Номхон далайн усны уугуул загас бөгөөд 2,5 м урт, 255 кг жинтэй болдог гэж судалгаанд дурдсан байдаг. Гэсэн ч 1910 …

2013 оны Викторияс Сикрет загварын шоу

Жил бүрийн 11-р сард загварын ертөнцийн нэгэн томоохон үйл явдал болж өнгөрдөг нь Викторияс Сикрет /Victoria’s Secret/ брэндийн загварын шоу билээ. Энэ жилийн загварын шоу 11-р сарын 13-ны өдөр уламжлал ёсоор Нью Йорк хотноо зохион байгуулагдсан бөгөөд загварын шоуны тайзнаа Викторияс Сикретийн үзэсгэлэнт сахиусан тэнгэрүүдээс гадна Америкийн кантри дуучин Тэйлор Свифт /Taylor Swift/, рок хамтлаг Фолл Аут Бой /Fall Out …

Шинэ Зеландын хөллөгөөт морины уралдааны зургууд

Жил бүрийн 11-р сарын хоёр дахь Пүрэв гаригт Шинэ Зеландын Христчерч хотын зах Эддингтон дүүрэгт Троттинг Кап /Trotting Cup/ хэмээх хөллөгөөт морины уралдаан болдог. Тус улсад зохион байгуулагддаг хамгийн нэр хүндтэй хөллөгөөт морины уралдаан 1904 оноос эхтэй бөгөөд энэ жилийн шагналын сан нь 650,000 Шинэ Зеландын доллар байжээ. Нүд булаам хүлэг морьт тэрэгнүүд, морь унасан хүмүүс, эрээн мяраан хувцас гоёлтой …

Элдэв сонин содон зурагнууд №165

Өвлийн эхэн сар хэдийнээ гарч, уулын орой, байшингийн дээвэр, хөл доорх газар бүгдээрээ цасан өмсгөлтэй байгаа энэ үед өнөөдөр тун ч сайхан цаг агаар тохиож байна. Энэ сайхан өдөрт багахан чимэг нэмэхээр “Элдэв сонин содон зурагнууд” гэрэл зургийн цувралын шинэхэн дугаараа толилуулж байна. Элдэв төрлийн, элдэв сэдвийн гэрэл зурагнуудаа тухлан сууж үзэн нүд сэтгэлээ баясгаарай. 0Гоё0Ха Ха0Хөөрхөн0Гайхмаар0Бахархмаар0Харамсалтай0Тэнэглэл0БурууБаярлалаа!

Найз бүсгүйтэйгээ хамт амьдрах, эс амьдрахын ялгаа

Эрэгтэй эмэгтэй хоёр хүн тус тусдаа эсвэл хамтдаа амьдрах үед амьдралын хэв маяг, орчин нөхцөл, хэрэглээ гээд олон зүйлс урьд өмнөхөөс өөрчлөгдөн хувирдаг. Урьд нь ганцаараа амьдардаг байсан залуу найз бүсгүйтэйгээ амьдарч эхэлснээр гэр орон нь цэвэр цэмцгэр, халуун хоол цайтай байх боломж нэмэгддэг тал байхад бүсгүйн хувьд бага зэрэг замбараагүй эр хүний амьдралын хэв маяг бухимдлыг нь төрүүлж ч …

6 сартай жирэмсэн бүсгүй жимсний хатуу дэглэм барьж байна

Лони Жейн Энтони /Loni Jane Anthony/ хэмээх 25 настай энэ бүсгүй анхны хүүхдээ хэвлийдээ тээж байгаа бөгөөд одоо 6 сартай жирэмсэн. Хөл хүнд эмэгтэй хүн өөртөө болон хэвлийдээ байгаа хүүхэддээ зориулж, хоёр хүний биеийг эрүүл чийрэг байлгахад тустай хооллолтын тодорхой дэгтэй байх хэрэгтэй байдаг. Харин Энтонигийн хувьд тэрээр өөрийн Aleven:11 блог дээрээ жимс голлосон веган дэглэм баримталж, өдөрт 20 орчим …

Жан-Клод Ван Даммын баатарлаг шпагат

Тулааны урлагийн сэдэвт эйкшн кинонуудаараа алдартай Бельгийн жүжигчин Жан-Клод Ван Даммын бүтээсэн дүрүүд 80-аад оны сүүл, 90-ээд оны эхээр жинхэнэ шуугиулж байсан. Өдгөө 53 насыг насалж яваа жүжигчин эр тулааны урлагийн ур чадвар нь хэвээр нь байгаа гэдгийг саяхны нэгэн сурталчилгаанд тоглосноороо харуулсан байна. Шведийн Вольво /Volvo/ компани динамик жолоодлогын ач тусыг харуулсан шинэ сурталчилгааны видеондоо жүжигчин эрхмийг урьж тоглуулсан …

Ирээдүйг зорьсон нүүдэл

Хүн гэгч хүсэл сэтгэл нь цадаж өгдөггүй хачин амьтад. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л цаг ямагт байгаагаасаа илүүг хүссээр ирсэн. Магадгүй тэр тэмүүлэл маань л биднийг бусад амьтнаас ялгаж өгөө биз. Анхны оньсон машинаас эхлээд Apple, Samsung-ийн бүтээгдэхүүнүүд ч энэ л тэмүүллийн үр. Хурууны өндгөөр удирдаж болох дэлгэцнээс эхлээд хиймэл оюун ухааны биелэл сири гээд урьд нь бидний төсөөлж, эсвэл …

Фейсбүүкийн ‘зүрх’-нд хийсэн фото аялал

Мэдээж хэрэг энэхүү нийтлэлийг маань уншиж байгаа хэн бүхэн Фейсбүүк бүртгэлтэй нэгэн гэдэгт эргэлзэх хэрэггүй биз. Тэгвэл та хэзээ нэгэн цагт Фейсбүүк дээрх миний зураг, хувийн мэдээллүүд хаана хадгалагддаг бол гэж бодож байсан уу? Саяхан Фейсбүүк компани Швед улсын нутаг дэвсгэрт шинэ дата төвөө нээсэн нь тус компаний АНУ-аас өөр улсад нээсэн анхны дата төв болж байгаа юм. Дата төвийн …

1000 м орчим өндөр хадан цохион дээрх ер бусын хурим

Сүүлийн жилүүдэд хуримлагч хосууд хамгийн ер бусын, икстрийм байдлаар хуримаа хийх нь улам бүр түгээмэл болсоор байна. Усан доор, жингүйдлийн байдалд, өндрөөс дээстэй үсрэлт хийхдээ гэх мэт санаанд оромгүй нөхцөлд “Үхэл биднийг салгах хүртэл…” хэмээн бие биедээ андгай өргөцгөөх болсон. Хамгийн онцгой хуримлагчдын тоог нэгээр нэмэгдүүлсэн нэгэн хос Америкийн Калифорни мужийн Йосемит үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байдаг алдарт Лост Арроу Спайр …

Леди Гага нисдэг даашинзаар олныг гайхашруулжээ

Үргэлж хамгийн ер бусын, хамгийн онцгой байж чаддаг дуучин Леди Гага /Lady Gaga/ Нью Йорк хотод Борн Дис Вей Болл /Born This Way Bаll/ аялан тоглолтынхоо үеэр эхлүүлсэн Артпоп /Artpop/ цомгийнхоо танилцуулгыг хийхдээ туйлын энгийн байдалтайгаар шүтэн бишрэгчдийнхээ өмнө гарч ирсэн нь түүнийг улам ч онцгой болгосон байна. Гэхдээ мэдээж хэрэг хачирхалтай, өвөрмөц хувцас өмсгөлөө ч мартсангүй. Дуу хөгжмийн ертөнцөд …

Өвөл машинаа хаана тавих вэ?

Монголын хүйтэн өвөлд машинаа хэрхэн хонуулах вэ? гээд бүгд л толгойгоо гашилгаж суугаа байх, хэд хэдэн аргууд байгааг хамтдаа ярилцъя. Доор дурдсанаас илүү юмуу энд байхгүй арга байвал бичээрэй уншигчдаа. Машинаа тэр чигт нь гадаа хонуулахын тулд мэдээж аккумулятораа өвлийн шингэнтэй бээрдэггүй аккумулятороор солих, хөргөлтийн шингэнийг мөн л хөлддөггүй шингэнээр солих хэрэгтэй. Нэмээд свечагаа сайжруулах шаардлагатай. Мэдээж ямар нэг доголдолтой машин асахгүй нь …

Инстаграм дээрх загвар өмсөгч бүсгүйчүүд

Амьдралынхаа агшин бүрийг гэр бүл, найз нөхөдтэйгээ хуваалцахыг санал болгодог фото, видео шейрийн Инстаграм /Instagram/ үйлчилгээг ашигладаггүй хүн өдгөө ховор. Ялангуяа бүсгүйчүүдийн дунд энэ үйлчилгээг өдөр тутамдаа ашигладаг маш олон хүмүүс байдаг. Эдгээр сая сая охид бүсгүйчүүд, хүүхнүүдийн адилаар дэлхий дахинаа алдартай загвар өмсөгч бүсгүйчүүд ч бас Инстаграмддаг бөгөөд тэдний Инстаграмдаа байршуулсан зурагнуудаас сонирхуулахаар шийдлээ. 0Гоё0Ха Ха0Хөөрхөн0Гайхмаар0Бахархмаар0Харамсалтай0Тэнэглэл0БурууБаярлалаа!

1...1,5781,5791,580...2,067Хуудас 1,579 - 2,067

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох