2 долоо хоногийн дотор целлюлитийг багасгах 6 дасгал

0

Целлюлит гэдэг зүйл өөхний хуримтлал бөгөөд булчингийн масс бага хүнд бий болно. Энэ бол гоо сайхны асуудал биш учраас зөв хооллолт, иллэг болон тогтмол бэлтгэл сургуулилтаар арилгах бүрэн боломжтой.

Та бүхэнд гэдэс, өгзөгний целлюлит багасгах 6 дасгалыг санал болгож байна.

Дасгал 1

Гүйцэтгэх арга: Баруун талаараа хэвтээд тохойгоороо тулна. Зүүн хөлөө шалнаас 10-30 см-ийн зайд өргөж энэ байрлалыг 5 секунд барина. Дараа нь аажим буулгана. Дасгалыг баруун хөлөөр мөн хийнэ.

Хэдэн удаа: 2 оролтоор, тал бүрээр 12 удаа.

 

Дасгал 2

Гүйцэтгэх арга: суниах гэж байгаа мэт байрлал авна. Баруун хөлийн өвдгийг гэдэс рүүгээ шахаж авчраад буцаагаад тэгшлэхдээ шалнаас 13-20 см-ийн зайд байхаар дээш өргөнө. Дасгалыг зүүн хөлөөр мөн хийнэ.

Хэдэн удаа: 3 оролтоор, тус бүр 8 удаа.

 

Дасгал 3

Гүйцэтгэх арга: Гартаа нэг гантель эсвэл гир барина. Тэгш зогсох бөгөөд хөл мөрний хэмжээний зайтай. Амьсгалаа гаргахдаа хөлөө өвдгөөрөө нугалж доошилно. Гуя шалтай параллель болтол доош сууна. Амьсгалаа авахдаа дээш босно.

Хэдэн удаа: 3 оролтоор, 20 удаа сууна.

 

Дасгал 4

Гүйцэтгэх арга: Шулуун зогсоод, хоёр гартаа гантель барина. Хөл мөрний хэмжээний зайд. Аажим урагшлах бөгөөд нуруу шулуун байна. Гар доош чөлөөтэй унжина. Их биеийг аль болох доош болгоно. Одоо аажим бэлтгэл байдалдаа шилжинэ.

Хэдэн удаа: 5 оролтоор, 12 удаа бөгтийнө.

 

Дасгал 5

Гүйцэтгэх арга: Гар шулуун, хөлөө өвдгөөр нугалж дөрөв хөллөсөн байдалд байна. Нуруу тэгш. Нэг хөлөө аажим дээш өргөнө, аль болох дээш өргөхийг хичээх бөгөөд энэ байрлалд хэсэг барина. Хөлийг аажим буулгаж бэлтгэл байдалд шилжинэ. Баруун, зүүн хөлөөр ээлжлэн хийнэ.

Хэдэн удаа: 2 оролтоор, хөл тус бүрийг 15 удаа.

 

Дасгал 6

Гүйцэтгэх арга: Хөлийг мөрний хэмжээнээс бага зэрэг том зайд, өвдөг нугалсан, гарыг толгойн ард авна. Одоо хүчтэйгээр дээш үсэрнэ, хөл, гарыг сул хаяж “од” шиг болно. Газардахдаа эхлэл байдалд шилжинэ.

Хэдэн удаа: 2 оролтоор, 20 үсрэлт

 

Богино хугацаанд целлюлитийг багасгахыг хүсэж байгаа бол дараах хөтөлбөрийг мөрдөнө үү: 2 өдөр бэлтгэл сургуулилт, 1 өдөр завсарлага – энэ байдлаар 2 долоо хоног үргэлжлүүлнэ.

8
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Н. Оюунтөгс

    Н. Оюунтөгс

    2017/07/18 at 20:27

    Oyunsvren Namsrai

  2. solongo

    2017/09/06 at 01:33

    iim hogin hudulguunur turj chadhgveee gahain boovnuudin egneend orsan bl vvrd tgej amidar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *