Хуурамч Rolex цагийг хэрхэн таних вэ?

2

Rolex бол дэлхийн хамгийн алдартай дээд зэрэглэлийн цагны бренд билээ. Сэтгэл татам дизайн, хосгүй түүхтэй тус компанийн бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэж юм мэдэхгүй хүмүүст зарах гэж ихээр оролддог. Таныг чанаргүй цаг худалдан авахаас сэргийлж олон тооны мэргэжилтэн, цуглуулагч, цагны хорхойтнуудын бэлтгэсэн мэдээллүүдийг багцлан хүргэж байна.

Борооны цув

Борооны цув үргэлж борооны цув шиг харагдах албагүй. Хэрэв та eBay сайтаас цаг авахаар шийдсэн бол борлуулагчийг нь шалгаарай. Хэрэв олон бараа, хувцасан дотроос түүний зарж байгаа зүйл нь үнэтэй Rolex цаг байгаа бол сайны тэмдэг. Харин анх удаагаа бараагаа зарах гэж байгаа бол сэжигтэй шүү. Борлуулагчтай холбогдон асуухад “бэлгэнд өгсөн цаг” гэж хариулж байвал аюултай хэрэг. Мэдээллийг нь уншсаны дараа эргэлзээтэй санагдаж, дотор хүн чинь “дэмий” гэж хэлж байвал түүнийг сонсоорой.

Хуурамч Rolex цагийг хэрхэн таних вэ? 1

Цагны жинхэнийг нь батлах бичиг нь алга болсон

Rolex-ийн бүх цаг жинхэнийг нь батлах бичигтэй байдаг. Хуурамч цаг үйлдвэрлэгчид үүнийг ч бас хуурамчаар хийдэг. Сүүлийн үеийн бичиг нь илүү хатуу хуванцар, зээлийн карт шиг болжээ. Хүмүүс ихэнхдээ бичгээ алга болгодоггүй учраас алга болсон гэж хэлж байгаа хүнээс худалдан авалт хийхгүй байх хэрэгтэй.

Хуурамч Rolex цагийг хэрхэн таних вэ? 2

Үнэ нь буруу

Хэрэв та GMT-Master 2 загварыг 200$-оор худалдан авч байгаа бол яавч жинхэнэ нь биш байна гэсэн үг. Оригнал Air-King загвар нь наанадаж 2000$ байдаг юм шүү.

Хуурамч Rolex цагийг хэрхэн таних вэ? 3

Секунд бүрт чаг чаг гэж дуугарах ёстой

Та хүмүүсийг юу ярихыг сонссоноор их зүйлийг сурдаг. Rolex-ийн цагийг ч гэсэн сонсоод үзэх хэрэгтэй байдаг. Секунд бүрт тод нэг хэвийн чаг чаг гэсэн дуу гарахгүй доголдож байвал хуурамч цаг гэж ойлгож болно.

Хуурамч Rolex цагийг хэрхэн таних вэ? 4

Маш хөнгөн

20 жилийн турш нэр хүндтэй цагны компаниудад төлөөлөгч хийсэн хүний хэлж буйгаар цагийг нарийвчлан судлахаасаа өмнө юу мэдвэл зохих ёстой талаар тайлбарлаж өгсөн юм. “Сайн, муу гэсэн 2 төрлийн хуурамч цаг байдаг. Жин, чанар, танд мэдрүүлж байгаа мэдрэмжээр нь ямар төрлийн цаг вэ гэдгийг нь ялгах боломжтой. Мэдээж хэрэг нэг хуурамч, нэг оригнал цаг байж ялгааг нь хэлэх боломжтой” гэсэн юм.

Хуурамч Rolex цагийг хэрхэн таних вэ? 5

Секундын зүү нэгэн хэвийн явж байх ёстой

Үүнийг шалгахын тулд бага зэргийн мэдлэг хэрэгтэй ч та чадна аа. Цагныхаа секундын зүүний хөдөлгөөнийг сайтар ажиглаарай. Rolex Oyster Perpetual загварын секундын зүү нь л гэхэд секундэнд 8 удаа хөдөлж байдаг юм. Хэрэв үүнээс цөөн удаа хөдөлж байгаа бол хуурамч байна.

Хуурамч Rolex цагийг хэрхэн таних вэ? 6

Цагны ар тал дармал бичигтэй байна уу?

1930-аад оны үед хийгдсэн онцгой ховор загвар л биш бол тэдний цагнууд шилэн артай байна гэж огт байдаггүй. Үүнээс гадна цагны арын төмрийн гадна талд юуг ч дармалдаж бичдэггүй юм. Хэрэв танд цагны арыг онгойлгох багаж байгаа бол нээгээд шалгаад үзээрэй. Үргэлж “Geneva, Switzerland” гээд загварын дугаарыг тавьсан байдаг. Харин хүний нэрийг сийлж бичсэн байвал өөр асуудал шүү.

Хуурамч Rolex цагийг хэрхэн таних вэ? 7

Сериал тоо

Орчин үед цагны дотор талын ирмэг дээр буюу 6 цагны харалдаа доод талд Rolex хэмээх нэрийг сериал тоотой сийлж өгдөг болжээ. Хэрэв та сериал тоогоо мэдэж байгаа бол интернэтээр шалгаж үзэх боломжтой.

Хуурамч Rolex цагийг хэрхэн таних вэ? 8

Эргүүлдэг хэсэг дээр Rolex-ийн лого байх ёстой

Таны авах гэж буй цагны эргүүлдэг хэсэг дээр лого байхгүй бол хуурамч гэж ойлгож болох юм.

Хуурамч Rolex цагийг хэрхэн таних вэ? 9

Томруулдаг байлаа гээд жинхэнэ биш

Өдөр харуулдаг цонхыг сайн хараад л жинхэнэ хуурамчийг нь мэдэж болно. Rolex-ийн цаг болгоны өдөр гардаг цонх нь томорч харагддаг. “Хуурамч Rolex-ийн томруулдаг шил 1.5 дахин томруулж чадахгүй болохоор өдрийг нь харахад төвөгтэй байдаг. Оригнал цагны бичиг нь гүдгэр байдаг юм. Эдгээрээс гадна өдөр болон хоногийг цагаан алт юмуу алтаар хийж өгдөг учраас хэзээ ч зэврэхгүй” гэж тайлбарлаж байна.

Хуурамч Rolex цагийг хэрхэн таних вэ? 10

Rolex-ийн цаг төгс

Хорвоогийн олон зүйл төгс биш байж болно. Гэхдээ Rolex-ийн цаг бол үнэхээр өө сэвгүй. 1905 оноос хойш тус компани өөрийн бүтээгдэхүүнээ өө сэвгүй, төгс болгохын төлөө л ажиллаж иржээ. Тэд чанартай цаг үйлдвэрлэдэг гэдгээрээ үргэлж бахархдаг.

Хуурамч Rolex цагийг хэрхэн таних вэ? 11

13
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/08/12 at 14:14

    Эргүүлдэг хэсэг дээр Rolex-ийн лого байх ёсгүй Таны авах гэж буй цагны эргүүлдэг хэсэг дээр лого байгаа бол хуурамч гэж ойлгож болох юм
    Тэр эргүүлдэг хэсэг дээр нь лого нь байж л байна шд хэдэн доллар юм

  2. Зочин

    2015/08/12 at 17:03

    Миний механик ийм цаг одоо ажиллахгүй болсон яах ёстой юм бол. Цагчин дээр очихоор бараг шинэ цагны үнээр угааж өгнө, засна гэх юм

  3. Зочин

    2015/08/12 at 17:57

    http://www.rolex.com/watches.html энэ сайте дээр бүгд л эргүүлдэг хэсэгтээ логотой байна даа зөв орчуулаачээ

  4. Зочин

    2015/08/13 at 17:45

    Narantuulaas 5000 awsan Colorouring LK tsag 11 jil bolj baina hodolgoonoor tseneglegdeg ene yu gesen ug uu chanartai ym bolgon untei baih albgvi .bs torson odriin belgeeree awch baisan 1 gem n oosor n ewdersen bolowch ih bie n zuer ajilj bgaa

  5. baagii

    2016/08/27 at 13:05

    Interneteer serial nomeroor n yaaj shalgadag yum bol medeh hun bnu???
    Erguuldeg heseg deer logotoi baih yostoi shde. Doorh zochid yu bicheed bgam be

  6. Frank

    2016/09/05 at 20:29

    I couldn’t resist commenting. Well written! http://Yahoo.Co.uk

  7. Зочин

    2016/10/06 at 21:58

    Ssin.bnuu miniix rolexsiin orig tsag yumaa baaduu ni xugartsan yumaa xder yanzaldgiin bol esuul taaruulj bolhuu

  8. Rolex

    2017/04/26 at 10:37

    suuliin comment bichsen zaluu rolex tsagnihaa baaduug yanzluulj chdsinmu tsag chine odoo bga yu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *