National Geographic сэтгүүл – 2013 оны 8-р сар (Дугаар 11)

0

National Geographic сэтгүүл – 2013 оны 8-р сар (Дугаар 11)Жаргал, зовлон, ганцаардал, үхэл бас амьдрал… Энэ бүгд Серенгетид нутаглах арслангуудын хувьд хормын төдийд шийдэгдэнэ. Бар, ирвэсийг бодвол сүрэглэн амьдардагаараа ялгаатай арслан хоорондын зөрчилдөөн, эв нэгдэл, хувь тавилангийн тухай шимтэн уншиж, хэсэгхэн зуур ч болов “араатны хааны” амьдралаар замнахыг хүсвэл “Жаргалтай арслан” нийтлэлээр зочлоорой. 

Хүн, арслан хоёр нэгэн цэгт уулзвал аль аль нь хохирдог. Газар нутаг, идэш тэжээл нь багасахын зэрэгцээ тоо толгой нь хорогдсоор байгаа арслангийн үхлийн шалтгаан нь мундахгүй их. Тусгай нөхцөлд тэжээгдэж, дараа нь олон янзын шалтгаанаар агнагдаж буй арслангийн хувь заяаг нутгийн иргэд хамгаалах болсон нь сайшаалтай хэрэг юм. Эрэлхэг, сүржин, омог ихтэй арслангийн хөөрхийлөлтэй тавилангийн тухай “Арслантай зэрэгцэн амьдрахуй” нийтлэлээс уншаарай.

Хүмүүн төрөлхтний он цагийн хэлхээсийг нэгэн цагт төгсгөл болгоход хүргэсэн Майячуудын эртний сүсэг бишрэл, амьдралын хэв маяг, өвөрмөц соёл одоог хүртэл Мексикийн Юкатанд зочлох жуулчдын сонирхлыг татна. Үргэлж нууцлаг байсаар ирсэн Майячуудын газар доорх цөөрөм, амьдрал ахуйтай нь салшгүй холбоотой Чаак бурхад, мөргөл зан үйлийн тухай “Майячуудын нууцлаг ертөнц”-д өгүүлнэ.

Эрт цагт үнэт эдлэлээр гоёсон зааныг хаад ноёд унах нь сүр жавхланг илэрхийлдэг байсан бол өнөө цагт элдэв зүүсгэл чимэглэлтэй төдийгүй солонгын долоон өнгөөр алаглуулан гоёсон зааныг сүйт хархүүгээс эхлүүлээд жуулчид хүртэл унах болжээ. Энэтхэгчүүдийн ёс заншил, сүсэг бишрэлийг заангүйгээр төсөөлөхийн аргагүй хэдий ч амьтдын эрх хамгаалагчдын хувьд энэ баяр наадам нь бүдүүлэг, ёс суртахуунгүй хэрэг аж. “Дэгжин заануудын сүрт жагсаал” нийтлэлээс гоёмсог заануудын бүрхэг ирээдүйн тухай дэлгэрүүлэн үзээрэй. 

Монголчууд хоёр сая хүрэхгүй хүн амтай, социалист нийгэмтэй, нэг намын харъяалалтай, төвлөрсөн эдийн засагтай байх үед Үндэсний Газарзүй Нийгэмлэгийн сэтгүүлч, гэрэл зурагчид эх оронд минь айлчилж тухайн үеийн хот, хөдөөгийн өнгө төрх, нийгмийн аж байдлыг элдэв хачиргүйгээр дүрсэлж, гэрэл зургаараа буулгажээ. Өнгөрсөн цаг хугацаагаар аялаж, аав ээж, өвөө эмээгийнхээ залуу насны тухай сайхан дурсамжуудыг дахин сэргээхэд “Цаг хугацаанд хөөгдсөн Монгол”нийтлэл танд тусална. 

Чихрийн шижин, зүрхний өвчлөл бас хэт таргалалт зэрэг өвчнөөр дэлхийн олон сая хүн өвчилж, харин өвчлөгсдийн насны тоо улам залуужсаар байгаа нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санааг улам бүр зовоож байна. Гэтэл эдгээр өвчнүүдийн хамгийн гол буруутан нь чихрийн хэт их хэрэглээ гэдгийг хүн бүр мэддэг хэрнээ хэзээ ч чихрээс эрс татгалзаж чаддаггүй. Чихэр бүхэн амттай харин түүний үнэн түүхийг “Амтат чихрийн гашуун түүх”-ээс тодруулаарай. 

Univision-д

-Серенгитит нутаглах арслангийн богинохон боловч ээдрээтэй амьдралын тухай “Жаргалтай арслан” нийтлэл 

-Хүний гараар тэжээгдэж, эргээд түүндээ амиа алддаг хөөрхийлөлтэй хувь заяатай арслангуудын тухай “Арслантай зэрэгцэн амьдрахуй” нийтлэл
-Майячуудын газар доорх цөөрөм болоод сүсэг бишрэлт Чаак бурхны зан зүйлийн тухай “Майячуудын нууцлаг ертөнц” нийтлэл
-Хүн бүхний хамгийн дуртай чихэр үнэн хэрэгтээ хамгийн хортой дайсан хэрэглээ болохыг “Амтат чихрийн гашуун түүх” нийтлэл

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *